Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Монгол орны говийн зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлт, тэдгээрийн амьдардаг экосистемийг хамгаалах, уг ажилд төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн иргэдийг татан оролцуулах зорилгоор “Говийн гайхамшигт 6” арга хэмжээг санаачилсан нь эдүгээ иргэдийн хүсэн хүлээдэг байгаль хамгааллын томоохон арга хэмжээ болж өргөжөөд байна.
Санаачлагад нэгдсэн талууд жил бүр уулзаж эдгээр амьтдыг хамгаалах талаар хийх ажлаа төлөвлөдөг болоод байна. Үүний ачаар “Говийн гайхамшигт 6” амьтан тодорхой хэмжээгээр хамгаалалтад ороод байгаа юм. Анх 2016 онд Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн Хамгаалалтын захиргааны нутагт зохион байгуулсан бол хоёр дахь уулзалтыг 2017 онд Монголын 33 говийн нэг болох Захуй Зармангийн говьд байх Баянтоорой тосгонд зохион байгуулсан юм. 2018 оны арга хэмжээ Баянхонгор аймаг дахь Эхийн голын баянбүрдэд болсон бол 2019 онд Хустайд зохион байгуулсан. Өнгөрсөн жил цар тахлын улмаас зохион байгуулаагүй бол энэ жилийн арга хэмжээг 2021 оны 11 сарын 3,4-нд Өмнөговь аймаг хариуцан зохион байгуулах юм.
“Говийн гайхамшигт 6” арга хэмжээг санаачилсан нь эдүгээ иргэдийн хүсэн хүлээдэг байгаль хамгааллын томоохон арга хэмжээ болж өргөжөөд байна
Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь зэрэг аймаг, байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болох төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон нь “Говийн гайхамшигт 6” жил ирэх тусам хүрээгээ тэлж байгаагийн нотолгоо болж байна. Олны сонирхлыг татсан энэ арга хэмжээний үеэр талууд “Говийн гайхамшигт 6”-г хамгаалах талаар ямар ажил хийсэн, цаашид юу хийхээ хэлэлцдэг.

Говийн зургаан амьтан тус бүрдээ экосистемдээ гүйцэтгэх үүрэгтэй. Тухайлбал, хулан хатаж ширгэсэн хуурай сайрыг туурайгаараа ухаж ус гарган бусад амьтдыг ундаалах боломжийг нээдэг учир “хулангийн цавчаал” гэж нэрлэжээ. Харин хууль агнуур, уул уурхайн үйл ажиллагааны улмаас хулангийн амьдрах орчин хуваагдаж, өөр нутаг руу дайжих болсон юм.
Монгол бөхөн сүрэглэж бөөнөөр явдаг нь бэлчээрийн ургамлыг эргэлтэд оруулан хөрсийг сийрэгжүүлж, хорголоороо говь, цөлийн хөрсийг борддог ач тустай амьтан юм. Заналхийлж буй аюул нь мөн л хууль бус агнуур. Тоо толгой нь 8500 гаруй.
Хар сүүлтийг үзэсгэлэнт гэж тодотгосон нь мөн л учиртай. Бусад амьтдаа бодвол хамгийн үзэсгэлэнтэй, цэвэрхэн учир ийм гоёмсог нэртэй болжээ. Хар сүүлтийд хууль бус агнуур мөн л заналхийлнэ. Эдүгээ Монголд 60 мянга гаруй хар сүүлтий бий.
Тахь эдүгээ зөвхөн Монголд л зэрлэг байгальд бэлчиж яваа ховор амьтан. Тахийг харах гэж жилд олон мянган жуулчин Монголд ирдэг. 800 гаруй тахь Монголд бий.
Хавтгай бол сүр жавхаа ихтэй, үнэхээр л говийн гайхамшигт амьтан. Тоо толгой нь 700.
Цөөхөн хэд үлдсэн мазаалай ч говийн гайхамшгийн нэг билээ. Судлаачид Монголд 60 орчим мазаалай бий гэдэг.

“Баянтооройн тунхаг”-т “Говийн гайхамшигт 6” санаачлагыг идэвхжүүлэх, талуудын үйл ажиллагааг зангидах, нэгтгэх, хөрөнгө санхүүжилт босгох үүрэг бүхий Зохицуулах Зөвлөл байгуулахаар тусгасан билээ. Тэгвэл Зохицуулах Зөвлөлийг албан ёсоор байгуулжээ.
Зохицуулах зөвлөл нь оролцогч талуудын болон бизнесийн салбар, төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургууль, судалгаа шинжилгээний байгууллага, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл багтсан 15 хүртэл сондгой тооны гишүүний бүрэлдэхүүнтэй байх юм. Зохицуулах зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргын үүргийг оролцогч аймгууд тойрог байдлаар ээлжлэн нэг жилийн хугацаатай хариуцан гүйцэтгэх юм.
Хавтгай бол сүр жавхаа ихтэй, үнэхээр л говийн гайхамшигт амьтан. Тоо толгой нь 700.
| “Говийн гайхамшигт 6” эргэн ирлээ |
|
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |