Голомт банкнаас таны санхүүгийн дархлааг дэмжих “Витамин ₮” урамшуулалт аяныг хэрэгжүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Аяны азтануудыг долоо хоног бүрийн баасан гарагт Golomt bank болон Ikon News фэйсбүүк хуудаснуудад лайваар дамжуулан тодруулсаар байна. Бид зарим азтануудтай уулзаж, хуримтлалын талаарх тэдний бодлыг хуваалцлаа.
![]()
Азтан болсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
Юун түрүүнд маш их баяртай байна. Голомт банканд хадгаламж нээлгээд 20 гаран жил болж байна. Тууштай байдлынхаа үр шимийг хүртэж байна гэж бодож байна.
Хадгаламжийн давуу талын талаар өөрийн бодлоо хуваалцаач?
Би анх 2003 онд Голомт банканд хадгаламж нээлгэж байсан үнэнч хэрэглэгч. Монголд байхгүй хугацаандаа ч автоматаар данснаасаа орлого татуулаад хадгаламждаа хийдэг. Би анх нээлгэж байсан хадгаламжаараа хэдэн жилийн өмнө гэр бүлээрээ Зүүн өмнөд Азиар аялж байлаа. Хувь хүн өөрөө зөв зохицуулаад хадгалж чадвал хуримтлалын үр шим ийм л их. Банк миний өмнөөс ажиллаж, миний мөнгийг өсгөөд өгч байна гэж боддог доо.
Хуримтлалыг зуршил болгох өөрийн аргаасаа хуваалцахгүй юу?
Би анх өөрийн орлого, зарлагаа цаасан дээр хөтөлдөг байсан. Тэндээс л миний зарлагын хэмжээ орлогоосоо давж байгааг анзаарсан. Тэгээд л орлогоосоо тодорхой хувийг хадгалж эхлэх шийдвэрийг гаргасан юм.
“Витамин ₮” урамшуулалт аяны ач холбогдлыг юу гэж харж байна вэ?
Хүмүүсийг хуримтлалтай болохыг дэмжиж, хуримтлуулж чадсан нэгнийг ийм гоё бэлгээр урамшуулж байгаа нь Голомт банкны зөв бодлогын нэг хэлбэр юм уу гэж харж байна.
![]()
Азтан болсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
Хадгаламждаа орлого хийгээд сугалаанд оролцох эрхтэй болсноо мэдээгүй. Өчигдөр залгаад худалдан авалтын эрхийн бичгийн азтан болсон байна гээд хэлэхэд нь маш их баярласан. Цар тахлын үед Голомт банк хадгаламжийн хүүг бууруулахгүй гэсэн учир эргэлзэх зүйлгүй танай банкийг сонгож хадгаламж нээсэн маань оножээ гэж бодож байна.
Хадгаламжийн давуу талын талаар өөрийн бодлоо хуваалцаач?
Анх танай банкны “Үндэсний хуримтлал” хөтөлбөрт нэгдэн хуримтлуулж эхэлж байлаа. Хэрэгтэй, яаралтай үед мөнгө маань миний дансанд байж байна гэдэг хамгийн том давуу тал гэж бодож байна. Харин хуримтлуулахад хамгийн эхлээд шаардлагагүй зардлаа багасгаж, хэмнэсэн мөнгөө хадгаламждаа тогтмол хийж сурах хэрэгтэй.
“Витамин ₮” урамшуулалт аяны ач холбогдлыг юу гэж харж байна вэ?
Витамин өөрөө дархлаа дэмждэг болохоор иргэдийг санхүүгийн дархлаатай болохыг нь дэмжиж байна гэж бодож байна. Хуримтлуулаад урамшуулал авах боломжтой учраас олон хүмүүс энэ аяны хүрээнд хуримтлалтай болох байх. Аливаа зүйлийн эхний алхмыг хийх нь хамгийн чухал байдаг шүү дээ. Харин хуримтлал нээлгээд авсан хүмүүс хуримтлуулахын үр шимийг аяндаа л мэдээд ирнэ.
![]()
Азтан болсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
Надад аз таарна гэж саналгүй явж байтал хадгаламж шинээр нээгээд азтан болсон мэдээг дуулаад маш их баярласан.
Хадгаламжийн давуу талын талаар өөрийн бодлоо хуваалцаач?
Би ер нь хуримтлал үүсгээд 3 жил болж байгаа. Энэ удаа танай банканд шинээр дахин нэг хадгаламж нээсэн байгаа. Зорилгодоо хүрэхэд тусалдаг зүйл нь хуримтлал гэж бодож байна. Миний хувьд ирээдүйд зуслангийн байшин авах зорилгоор хуримтлуулдаг. Мөн хүний амьдралд юу ч тохиолдож болно. Тэр бүхэнд санхүүгийн бэлтгэлтэй байх хэрэгтэй.
“Витамин ₮” урамшуулалт аяны ач холбогдлыг юу гэж харж байна вэ?
Санхүүгийн дархлаатай болж, хуримтлалтай байхыг дэмжиж өгсөн, нийтийн төлөө зохион байгуулж буй ажил юм байна.
“Витамин ₮” урамшуулалт аяны супер хонжвор буюу Nissan-Leaf цахилгаан автомашины эзнийг тодруулах арга хэмжээг 11-р сарын 6-нд Боловсрол сувгаар шууд дамжуулан хүргэнэ. Хараахан азтан болоогүй сугалааны дугаарууд супер тохиролд оролцох боломжтой тул та тохирлын арга хэмжээгээ алдалгүй үзээрэй.
Мөн энэхүү аяны хүрээнд энгийн хугацаатай төгрөгийн хадгаламж нээлгэсэн, орлого хийсэн, сунгасан бүх тохиолдолд сугалааны эрх олгож байгаа юм. Харин та амжиж хадгаламж нээлгэхийг хүсвэл Голомт банкнаас гаргадаг энгийн хугацаатай төгрөгийн хадгаламжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.
#Витамин₮ #СанхүүгийнДархлаагааДэмжье
| “Витамин ₮” урамшуулалт аяны ээлжит азтанууддаа баяр хүргэе! |
|
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |