Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тодруулбал, түүнийг Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагчаар томилохоор болсон тул Нэгдүгээр орлогчийн ажлаас нь чөлөөлсөн гэх. Мөн “Зайсан хилл” цогцолборт болсон “Камертон” хамтлагийн тоглолттой холбоотойгоор түүнд хариуцлага хүлээлгэж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл ч бий.
Бид энэ талаар Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч асан, хурандаа Р.Чингисээс тодрууллаа. Тэрбээр “Одоогийн байдлаар хуралд сууж байгаа учир мэдээлэл өгөхгүй. Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагчаар томилогдох тухай мэдээлэл надад алга. Энэ тухай ойлголт алга” хэмээлээ.
-Р.Чингис Цагдаагийн байгууллагад эрүүгийн төлөөлөгчөөс эхлээд ЦЕГ-ын дарга хүртэлх албан тушаалыг 30 гаруй жил хашсан.
-Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан.
-ЗХУ-ын ДЯЯ-ны Академид гүйцэтгэх ажлын чиглэлээр суралцаж, хуульч, эрх зүйч мэргэжил эзэмшсэн.
-2002-2004 онд АНУ-ын Колорадогийн их сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан.
-2012 онд ЦЕГ-ын дэд дарга, 2014-2016 онд ЦЕГ-ын даргаар ажиллаж байжээ.
Р.Чингисийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй нэг баг, ойр харилцаатай гэх яриа улс төрийн хүрээнд байдаг. Тэрбээр Замын цагдаагийн дарга асан, цагдаагийн хурандаа Г.Ринчиндоржийн хүү юм. Мөн түүнийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын хуурай дүү, түүгээрээ “МСS”-тэй холбогддог гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг.
| Хурандаа Р.ЧИНГИС: Намайг 805 дугаар ангийн захирагчаар томилох талаар мэдээлэлгүй байна |
|
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |