• Өнөөдөр 2025-05-19

75 настай иргэн гэртэйгээ шатаж нас баржээ

2021-10-24,   361

       Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн II хороо, Толгойтын 48 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар аравдугаар сарын 23-ний 23:37 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 23:45 цагт очиход иргэн Н-ийн таван ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан байна.

Харамсалтай нь, уг гал түймэрт 75 настай, эрэгтэй Н өртөж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн I хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгч, 65 настай, эмэгтэй угаартсан байсныг нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгчээ. 

 

75 настай иргэн гэртэйгээ шатаж нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188