• Өнөөдөр 2025-05-19

Загасчилж яваад усанд осолдсон 53 настай иргэнийг эрэн хайж байна

2021-10-24,   311

                 Төв аймаг, Заамар сумын Төмстий багийн Доргонот гэдэг газар “Шижир-Алт" ХХК-ийн таван ажилтан загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар Туул голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, хоёр хүн усан осолдсон тухай дуудлага аймгийн Цагдаагийн газраас онцгой байдлын албан иржээ.
 
Өчигдөр буюу аравдугаар сарын  23-ний өдрийн байдлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат 53 настай, эрэгтэй О-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид ар гэрийнхний хамт тус сумын Хайлааст багийн нутаг Монополын гүүр гэдэг газраас Булган аймгийн Бүрэгхангай сумын Цоохор морьт гэдэг газар хүртэл 45 км-т, Заамар сумын Төмстий багийн Доргонот гэдэг газраас Туулын гүүр хүртэл 35 км-т завиар урсаж, голын эрэг дагуу явганаар болон автомашинтайгаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:55 цагт түр зогсоож, өнөөдөр өглөө 08:00 цагт дахин эхлүүлжээ. 
 
Түүнчлэн, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын даргын шийдвэрээр Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах нохойн алба, нийслэлийн Аврах-105 дугаар ангийн алба хаагчдыг эрэлч нохой, эрэлч нохойтойгоор хүч нэмэгдүүлэн ажиллахаар болсон байна. 

Загасчилж яваад усанд осолдсон 53 настай иргэнийг эрэн хайж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188