• Өнөөдөр 2025-12-23

Д.Очгэрэл: Эрэн сурвалжлагдаж байсан 525 этгээдийг олж тогтоосон

2021-10-21,   476

ЦЕГ-аас "Илрүүлэлт-Оргодол-2021" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ талаар Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Очгэрэл мэдээлэл өглөө. 
 
Тэрбээр "Илрүүлэлт-Оргодол-2021" нэгдсэн арга хэмжээний хүрээнд эхний 14 хоногт лулсын хэмжээнд нийт 144 гэмт хэргийг илрүүлсэн.  Мөн цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах санд бүртгэгдэж, эрэн сурвалжлагдаж байсан 525 этгээдийг олж тогтоосон. 
 
Тухайлбал, 
 
  • Оргодол 57
  • Гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээд 234
  • Сураггүй алга болсон хүн 49
  • Бага насны хүүхэд 14
  • Хэн болох нь тогтоогдохгүй цогцос 3
  • Хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй оргон зайлсан этгээд 64
  • Зөрчлийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа 16 этгээдийг тус тус илрүүлж, баривчилсан" гэлээ.

Д.Очгэрэл: Эрэн сурвалжлагдаж байсан 525 этгээдийг олж тогтоосон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188