• Өнөөдөр 2026-08-18

Байтаг боомт чиглэлийн авто замын төслийн ажил эхэллээ

     Баруун бүсийг БНХАУ-тай холбох стратегийн ач холбогдол бүхий Байтаг хилийн боомт чиглэлийн 95 км тусгай зориулалтын авто замын барилга угсралтын ажил өнөөдрөөс эхэлж байна. Төслийг “ГЦЦЭ” ХХК БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Цонж аймгийн “Чэнь Юнь Хайна” ХХК-тай хамтран, өөрийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ.

    Авто зам ашиглалтад орсноор Ховд аймаг болон баруун бүсийн тээвэр, логистикийн дэд бүтэц сайжирч, экспорт, худалдааны шинэ гарц бий болохын зэрэгцээ Монгол Улсын нүүрсний экспортыг жилд 10 сая тонноор нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Мөн Булган, Үенч сумын малчдын отор нүүдэл хийх, бэлчээр нутгаа сэлгэх, сум орон нутгийн хооронд зорчиход тус зам чухал ач холбогдолтой юм.


 

 


Байтаг боомт чиглэлийн авто замын төслийн ажил эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188