“ЮНЕСКО”-гийн дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганд Монгол Улсын төлөөлөгчид оролцож, Эгийн голын усан цахилгаан станцын төслийн үнэлгээ, судалгааны ажлын явцыг танилцуулжээ. “ЮНЕСКО”-гийн дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган 2026 оны долдугаар сарын 19–29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотноо зохион байгуулагдсан байна. Байгал нуурын дэлхийн өвийн хадгалалт, хамгаалалттай холбоотой асуудлын хүрээнд тус чуулганд Эрчим хүчний яам, “ЮНЕСКО”-гийн дэргэдэх Монгол Улсын Байнгын төлөөлөгчийн газар, Шинжлэх ухааны академи, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Усны газар, “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХХК болон төслийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний гүйцэтгэгч “EACC” ХХК-ийн төлөөлөл оролцжээ.
Чуулганы үеэр Монгол Улсын төлөөлөгчид Эгийн голын усан цахилгаан станц төслийн хэрэгжилтийн явц, Дэлхийн өвийн хорооны 46, 47 дугаар чуулганы шийдвэрийн мөрөөр хэрэгжүүлж буй арга хэмжээ, төслийн талаарх Монгол Улсын эрчим хүчний бодлого, төлөвлөлт, байр суурийг танилцуулж, холбогдох талуудтай санал солилцов. Мөн Монгол Улсын төлөөлөгчид Олон улсын байгаль хамгаалах холбоо (ОУБХХ)-ны Дэлхийн өвийн асуудал хариуцсан ахлах хөтөлбөрийн зохицуулагч Мизуки Мурай, ахлах хөтөлбөрийн ажилтан Кэти Зишка тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийсэн байна.
Уулзалтаар Эгийн голын УЦС төслийн техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, Монгол, Оросын хамтарсан экосистемийн судалгааны явц, хоёр улсын хамтын ажиллагаа болон Сэлэнгэ мөрний сав газарт Монгол Улсаас хэрэгжүүлж буй байгаль орчны урт хугацааны мониторингийн ажлын талаар мэдээлэл өгч, санал солилцжээ. ОУБХХ-ны төлөөлөгчид Дэлхийн өвийн хүрээнд нөлөөллийн үнэлгээ хийх аргачлалын дагуу боловсруулж буй Эгийн голын УЦС төслийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ болон ОХУ-тай хамтран хэрэгжүүлж буй судалгааны ажлын явцтай танилцаж, эерэгээр үнэлэв.
Мөн төслийн БОННҮ-ний тайлангийн төслийг эцэслэхээс өмнө ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн төв болон ОУБХХ-д танилцуулж, санал, зөвлөмж авах нь үр дүнтэй болохыг зөвлөжээ. Улмаар Байгал нуурын хадгалалт, хамгаалалтын асуудлыг энэ удаагийн чуулганаар хэлэлцэхгүй, Дэлхийн өвийн хорооны 49 дүгээр чуулганаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн 2026 оны наймдугаар сард “ЮНЕСКО”-гийн Дэлхийн өвийн төв болон ОУБХХ-ны шинжээчид Дэлхийн өвд бүртгэгдсэн Байгал нуурын хадгалалт, хамгаалалтад реактив мониторингийн үнэлгээ хийхээр ОХУ-д ажиллах юм байна.
| “ЮНЕСКО”-гийн 48 дугаар чуулганд Эгийн голын УЦС-ын төслийг танилцуулжээ |
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |