• Өнөөдөр 2024-04-18

Коронавирусийн улмаас 70-85 насны дөрвөн хүн нас барлаа

2021-04-17,   712

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өгсөн. Энэ үеэр өчигдөр 13635 хүний сорьцод шинжилгээ хийхэд 983 хүнээс коронавирус илэрсэн талаар мэдээлсэн билээ. Тэгвэл сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын улмаас дөрвөн хүн нас баржээ. Ингэснээр халдварын улмаас нас барсан иргэдийн нийт тоо 41 болж байна.  Өнгөрсөн хоногт бүртгэгдсэн нас баралтыг тодруулбал,

  • 83 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 13-нд онош нь батлагдсан
  • 70 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 16-нд онош нь батлагдсан
  • 85 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 16-нд онош нь батлагдсан
  • 70 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 10-нд онош нь батлагдсан байна.

 


Коронавирусийн улмаас 70-85 насны дөрвөн хүн нас барлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188