Сургуульд элсэхээсээ С аарал ордонд орох хүртлээ тувт “татуулсан” намтартай хүн П.Сайнзоригоос өөр үгүй. Дөрвөн жил туслах хийгээд, тав дахь жилдээ түшээ болсон Р.Эрдэнэбүрэн, 12 настайдаа Л.Оюун-Эрдэнийн гараас хөтөлж, тэр цагаас тавихгүй явсаар 34 насандаа түшээ болсон М.Ганхүлэг, АН-д олон танилтай аавынхаа ачаар дөрөвхөн сарын дотор түшээ болсон С.Цэнгүүн нарын ёндоотой намтар П.Сайнзоригийн намтрын дэргэд юу ч биш.
П.Сайнзориг 1991 онд Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын IV сургуулийн нэгдүгээр ангид элсэж орсон. Тухайн үед тус сургуулийн захирлаар П.Сайнзоригийн аав Н.Пүрэвжавын аав буюу түүний өвөө Ж.Нацаг ажиллаж байлаа. П.Сайнзоригийн аав, ээж хоёр нь Оросод оюутан байсан учраас түүнийг өвөө Ж.Нацаг нь өсгөсөн. Тиймээс ч өвөө Ж.Нацаг нь П.Сайнзоригийг сургуульд орох нас нь болоогүй байхад буюу зургаан настайд нь өөрийнхөө удирддаг сургуульд элсүүлжээ. П.Сайнзориг 2001 оны хавар эмнэлэгт хэвтэж, Элсэлтийн ерөнхий шалгалтандаа орж чадаагүй. Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгч чадаагүй учраас мэдээж их сургуульд орох боломжгүй. Гэсэн ч П.Сайнзориг 2001 оны есдүгээр сард Д.Оюунхоролын Отгонтэнгэр их сургуулийн Эрх зүйчийн ангид элсэж чаджээ. Учир нь, П.Сайнзоригийн өвөө Ж.Нацагийг Завханы Тосонцэнгэл сумын сургуулийн багш, захирал байх үед Д.Оюунхорол анхны шавь нь болж байсан. Тиймээс ч өвөө Ж.Нацаг нь шавь Д.Оюунхоролдоо хэлж, харин Д.Оюунхорол багшийнхаа ач хүү П.Сайнзоригийг их сургуульдаа элсүүлсэн нь энэ.

П.Сайнзориг Отгонтэнгэр их сургуулийг төгсмөгцөө 2006 онд Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатарын туслахаар ажилд оров. Учир нь, Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатар нь П.Сайнзоригийн аав Н.Пүрэвжав, ээж А.Бадамсэрээжидтэй Оросод сурч асан найзууд, дээрээс нь И.Эрдэнэбаатар Ховд аймгийнх буюу П.Сайнзоригийн ээж А.Бадамсэрээжидтэй нэг нутгийнх. Тиймээс ч П.Сайнзориг аав, ээжийнхээ найз И.Эрдэнэбаатарын туслах болж, ажлын гараагаа тавьжээ. Ингээд болоогүй, П.Сайнзоригийг И.Эрдэнэбаатарын туслах болохтой яг зэрэг буюу 2006 онд аав Н.Пүрэвжав, төрсөн дүү П.Дагвасүмбэрэл хоёр нь “Хөгжил хайрхан” ХХК-ийг байгуулсан. Дараа жил нь буюу 2007 онд Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатар туслахынхаа аав, өөрийн найз Н.Пүрэвжавын “Хөгжил хайрхан” ХХК-д Богдхан уулын Шажин хурахын аманд есөн га газар олгосон байдаг. Энэ газрыг хожим худалдсан уу, хураалгасан уу, хэрхсэн нь тодорхойгүй, ямартай ч “Хөгжил хайрхан” ХХК-аа татан буулгасан байдаг. Хэрвээ худалдсан бол Богдхан уулын амны есөн га газар үнэд хүрсэн нь мэдээж. Өдгөө ч П.Сайнзоригийн аав Н.Пүрэвжав нь Байгаль орчны сайд асан И.Эрдэнэбаатар, түүний хүү Э.Батзаяа хоёртой “Хил хязгааргүй инженерүүдийн “Монголын холбоо” ТББ-ыг хамтран эзэмшиж, удирддаг, дотно хэвээрээ буй. Ийнхүү П.Сайнзориг аав, ээжийнхээ найз И.Эрдэнэбаатарын туслахаар ажиллаж байгаад 2008 онд Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.доллар авч, Австралийн Нью Соүф Вэйлсийн их сургуульд сурахаар явсан. Тухайн үед Боловсролын зээлийн сангаас Байгаль орчны яамны хоёр ажилтныг гадаадад зээлээр сургах квот өгсөн. Ингээд нэгийг нь Сайдын туслах П.Сайнзориг ав, Австрали руу явсан нь энэ.
Австралид дөрвөн жил сурсан П.Сайнзориг 2012 онд Монголд ирээд, Байгаль орчны яаманд хагас жил ажиллаад, 2013 онд Хууль зүйн яаманд мэргэжилтнээр орсон. Тухайн үед Хууль зүй, дотоод хэргийн сайд нь Х.Тэмүүжин байлаа. Дээр дурдсанчлан, элсэлтийн ерөнхий шалгалтандаа ч ороогүй П.Сайнзоригийг Отгонтэнгэр их сургуульдаа дөрвөн жил сургаж, Эрх зүйч болгож төгсгөсөн хүн бол Д.Оюунхорол. Харин Д.Оюунхоролыг 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн ангийг төгсгөсөн Эрх зүйн багш нь Х.Тэмүүжин байсныг дурдах нь зүйтэй. Ингээд П.Сайнзориг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хоёр жил мэргэжилтнээр ажиллаж байтал 2016 онд С.Бямбацогт Хууль зүйн сайд болж, тэгмэгцээ П.Сайнзоригийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын даргаар томилсон. Дээр дурдсанчлан, П.Сайнзоригийн ээж А.Бадамсэрээжид Ховдынх, С.Бямбацогт ч Ховдынх. Тиймдээ ч хоёрхон жил мэргэжилтнээр ажилласан П.Сайнзоригийг Хууль зүйн бодлогын газрын даргаар дэвшүүлэн томилсон нь учиртай. Тэгээд болоогүй, өнгөрөгч УИХ-ын сонгуулиар С.Бямбацогтын хамаатан, Ховд аймгийн Засаг дарга асан Н.Дамба “Манай П.Сайнзориг бол УИХ-д заавал байх ёстой хүн. Тэр хуулийг дээдэлж, хуулиар амьсгалж амьдардаг. Түүн шиг хуульч Монголд цөөхөн” гэж сурталчилж явсан нь бий.

Жилийн дараа буюу 2017 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ц.Нямдорж томилогдсон. Сайд Ц.Нямдорж П.Сайнзоригийг Хууль зүйн бодлогын газрын даргаар нь үргэлжлүүлэн ажиллуулсан. Учир нь, П.Сайнзоригийн аав Н.Пүрэвжав нь хоёр аавтай. Өөрөөр бол, П.Сайнзориг хоёр өвөөтэй. П.Сайнзоригийг өсгөсөн Ж.Нацаг нь аав Н.Пүрэвжавынх нь хойд аав. Харин Н.Пүрэвжавын төрсөн аав нь Увс аймгийн уугуул Х.Сайжрах гэж хүн байсан. Өнгөрөгч УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр Ц.Нямдорж “Би П.Сайнзоригийн өвөө, манай Увсын уугуул Х.Сайжрахыг эртнээс мэдэх юм” гэж ярьсан нь бий. Ингэж байтал 2020 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Х.Нямбаатар томилогдсон. Х.Нямбаатар П.Сайнзоригийг Хууль зүйн бодлогын газрын даргаар нь ажиллуулж байгаад, 2022 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар дэвшүүлэн томилсон. Улмаар 2023 онд Х.Нямбаатар Хотын дарга болмогцоо П.Сайнзоригоор Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлийг нь өгүүлж, өөрийнхөө Нэгдүгээр орлогчоор “татсан”. Тэгээд зогсохгүй 2024 оны УИХ-ын сонгуулиар Х.Нямбаатар орлогч П.Сайнзоригийгоо өөрийн тойрог болох Сонгинохайрхан дүүрэгтээ нэр дэвшүүлж, УИХ-ын гишүүн болгосон түүхтэй. Өнгөрөгч УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр Х.Нямбаатар “Би 2016 онд УИХ-ын гишүүн болчихоод хуулийн төслүүд дээр ажиллаж эхлэх үед шинэхэн гишүүн надад хамгийн их түшиг болж байсан хүн бол П.Сайнзориг. Тиймдээ ч Хууль зүй, дотоод хэргийн сайд болсныхоо дараа нэг баг болж, дараа нь хотод хамтарсан” гэж ярьсан нь бий. Өөрөөр бол, 2016 оноос хойш Х.Нямбаатарын хуулийн төслүүдийг нь бичилцдэг гол хамтрагч нь П.Сайнзориг байсан, тиймдээ ч ачийг нь хариулж Төрийн нарийн бичгийн дарга, дараа нь Хотын нэгдүгээр орлогч, эцэст нь УИХ-ын гишүүн болтол нь “татсан” гэсэн үг.
Анх сургуульд ороход захирал нь өвөө нь байлаа. Их сургуульд ороход захирал нь өвөөгийнх нь шавь байлаа. Ажилд нь ороход сайд нь аав, ээжийнх нь найз байлаа. Анх тушаал дэвшихэд сайд нь ээжийнх нь нутгийн дүү байлаа. Дэвшсэн албан тушаалдаа дөрвөн жил тухлахад сайд нь өвөөгийнх нь найз байлаа. Хожим, УИХ-д нэр дэвшихэд нь өөрийн тойргоо сонгогчидтойгоо “бэлэглэсэн” хүн нь хуулийн төслийн хамтрагч нь байлаа. Төрийн түүхэнд түүн шиг ийм ховорхон хувь тохиолтой хүн одоогоор алга байна.
.jpg)

| ТУВТ “ТАТУУЛСАН” П.САЙНЗОРИГ |
|
2026-05-08 15:00:00
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан
2026-05-08 13:27:35
Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
2026-05-08 11:41:39
"НАГОЯА-2026" Азийн наадамд оролцох бөхчүүд тодорлоо
2026-05-08 09:28:20
Америкийн монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн болно
2026-05-08 09:13:39
“УЛААНААР БУД, МИНИЙ ҮСИЙГ…”
2026-05-08 08:25:02
Тахь хамгаалах “BACCP” Алтай суманд захиргааны барилга барина
2026-05-08 08:11:27
Элчин сайд У.Нямаүү “Илгээлт-2100”-гийн оюутнуудтай уулзав
2026-05-08 07:41:58
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ
2026-05-08 07:23:12
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-05-08 07:10:02
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-08 07:00:17
Т.НОМИН-ЭРДЭНЭ: 108 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙДАГ
2026-05-08 07:00:00
МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ
2026-05-08 07:00:00
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-08 07:00:00
“Монгол” баг, “Japan” багийг 13:8-аар хожлоо
2026-05-07 20:33:36
“Ulaanbaatar Amazons” баг, “Mitsubishi Electric” багийг 14:12-оор яллаа
2026-05-07 16:27:43
2026-05-07 16:00:00
2026-05-07 15:36:49
2026-05-07 15:00:00
2026-05-07 14:20:26
Казакстаны боловсролын олон улсын үзэсгэлэн зохион байгуулна
2026-05-07 14:15:26
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-05-07 12:26:02
Алдарт эхийн одонгийн мөнгийг тавдугаар сарын 26 нд олгоно
2026-05-07 12:03:30
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 11:12:09
Монголбанкны 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ
2026-05-07 10:57:47
"Ламбугайн нулимс" дуурийг ирэх амралтын өдрүүдээр тоглоно
2026-05-07 10:57:12
ХӨСҮТ-ийн дарга асан Б.Нямхүү нарт холбогдох шүүх хурал болж байна
2026-05-07 10:56:24
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 10:44:46
“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлаа
2026-05-07 10:14:45
АМЬД ХӨГЖМИЙН ӨВӨРМӨЦ ӨНГӨ Б.АЗЗАЯАГИЙН ХӨГЖИМД СААТАХАД...
2026-05-07 10:00:00
"Дүнжингарав"-ын дэлбэрэлтийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан "Дашваанжил"-ын Н.Баасанжав нас барсан учир энэ хэрэг прокурорт гацжээ
2026-05-07 08:41:10
2026-05-07 08:39:25
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа
2026-05-07 07:30:08
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ ТҮҮХЭН РОМАН БУЮУ Р.ЭМҮЖИН
2026-05-07 07:00:00
НАМЫНХАА ЭРХ МЭДЛИЙГ ФРАКЦУУДДАА ХУВААСАН О.ЦОГТГЭРЭЛ СОНГУУЛИАР ДОТООД УЛС ТӨРӨӨ ДИЙЛЭХ ҮҮ
2026-05-07 07:00:00
2026-05-07 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-05-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |