Арваннэгдүгээр сарын 27-ны баасан гараг.
Миний түр оршин сууж буй Баянзүрх дүүргийн .... хорооллын ... дүгээр хороонд байрлах “Аман хуур” хотхоноос коронавирусийн батлагдсан тохиолдол илэрсэн тухай мэдээлэл цахим сүлжээгээр тархав. Монгол Улс дотроо алдсан гэх мэдээлэл тарж, УОК-ын шийдвэрийн дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоогоод байсан билээ. Үүнтэй зэрэгцэн манай редакцынхан ч, удирдлагуудын зөвлөгөөний дагуу гэр гэрээсээ ажиллахаар болсон юм. Гэрээсээ ажиллаж байх эхний хэд хоногтоо өдөрт хэд хэдэн удаа гарч алхангаа салхилдаг байсан ч гэнэтхэн л орцноосоо гарах нь битгий хэл хаалгаараа толгойгоо шагайх ч “эрхгүй” боллоо.
.jpg)
Амьдарч байгаа хотхонд маань халдвар илэрсэн тухай сонсоод дүүргийнхээ өрхийн эмнэлгийг зорьж, түргэвчилсэн оношилгоонд хамрагдахаар гарахдаа энэ тухай мэдсэн юм л даа. Тодруулбал, коронавирусийн батлагдсан тохиолдол илэрсэн иргэн манай хажуугийн орцонд аж төрдөг. Ам бүлийнх нь тухай мэдэхгүй. “Аман хуур” хотхоныг бүхэлд нь тусгаарлаж, хорьсон албаныхан “Танай байрнаас халдварын батлагдсан тохиолдол илэрсэн. Мөн Рапид Мед эмнэлгийн коронавирусийн халдвартай бариа засалч энэ хотхоны хэд хэдэн өрхөөр орж, бариа, засал хийсэн. Тийм учраас хавьтлуудыг тандаж, олж, тогтоох цаашлаад бүх өрхөөс шинжилгээ авч, шинжилгээний хариу гарч дуустал тусгаарлана” хэмээсэн юм. Тухайн өдөр түргэвчилсэн оношилгоонд хамрагдаж, буцаж харихдаа хүнс, ногооны бүтээгдэхүүн авахаар төлөвлөж байтал тэр маань ч талаар боллоо. Албаныхан надад хурдан буцаж орохыг санал болгов. Буцаж гэртээ орсныхоо дараа хэн нэгнээр гаднаас хоол, хүнсний зүйл захиж авчруулахаар хайсан ч хүн олдсонгүй. Бүгд л ямар нэгэн шалтгаан хэлэх бөгөөд магадгүй намайг “Коронавирустэй байх вий” гэж эмээсэн ч байж магад юм. Энэ өдөр хүнстэй болж чадаагүй.
Гэнэтхэн л орцноосоо гарах нь битгий хэл хаалгаараа толгойгоо шагайх ч “эрхгүй” боллоо
Арваннэгдүгээр сарын 28-ны бямба гараг.
Өглөө сэрснээс хойш л бие минь таагүй байгааг зөнгөөрөө мэдэрч байлаа. Сэрсэн цагаасаа л хойш “Арай халдвар авчихсан юм биш байгаа” гэдэг бодол толгойноос салсангүй. Хүн өөрийгөө сэжиглээд ирэхээр бие ч дагаад тавгүйрхдэг юм билээ. Энэ айдас минь намайг тайван орхисонгүй. Ажлаа хийгээд суухад ч, ном барихад ч, тоглож, наадахад ч ялгаагүй. Хамаг л анхаарал минь сарниж, зөвхөн “Арай халдвар авчихсан юм биш байгаа” гэх өнөө айдсаас өөр зүйл бодогдсонгүй өдрийн талыг өнгөрүүллээ.

Харин надад аз таарч ажлын газрын маань ах хүү хүнс, ногоо дөхүүлж, өгөхийг зөвшөөрсөн нь халдварын талаар бодлуудыг минь түрч атугай сарниулсан юм.
20:30 цаг орчимд ажлын ах байрны гадаа тор дүүрэн хүнс, ногооны зүйл барьсаар хүрч ирэв. Тав, гурван үг ч сольж амжаагүй байхад бидний яриан дундуур хяналтад гарсан цагдаагийн албаныхан орж, намайг хүнсээ аваад хурдан орохыг зөвлөв. Зүгээр ч зөвлүүлсэнгүй. Бээлийгүй гарсан даа зэмлүүлчихээд хаалгаа татсан юм л даа. Оройд нь аль болох амин дэм ихтэй хоол хийж идэв. Хэдий аль чадахаараа л халуун хоол, цай хэрэглэсэн ч ариун цэврийн өрөө орох бүрдээ толинд хараад л сэтгэлээр унадаг юм байна. Тэгээд л цахим сүлжээнээс коронавирусийн халдварын шинж, тэмдгүүдийн эргэн эргэн харж, санаа зовох минь ихэссээр л байлаа.
Хүн өөрийгөө сэжиглээд ирэхээр бие ч дагаад тавгүйрхдэг юм билээ
Арваннэгдүгээр сарын 29-ний ням гараг.
Гараа духан дээрээ тавьж, халуурч байгаа эсэхээ үе үе шалгав. Халуунтай ч юм шиг, үгүй ч юм шиг. Эргэлзээ үүснэ гэдэг их хэцүү юм байна. Хаа нэг ханиалгаж, биеийн температур ч өндөр байгааг зөнгөөрөө мэдэрнэ.

Тэгээд бууж өгсөн юм. “Ковид-19” тусчихаж, одоо өнгөрсөн. “Аман хуур”-т халдвар илэрсэн гэх мэдээлэл тархахаас өмнө хажуу орцны дэлгүүр орж байхдаа л тусчихсан байж мэднэ. Тэгээд ч манай улсын эмнэлгийн байгууллагынхан вирусийг хяналтдаа авч байна. Нас барсан тохиолдол ч гараагүй. Ердөө л хэвтээд эмчлүүлэхэд л болох юм шүү дээ. Зардлыг нь ч би гаргахгүй. Гэхдээ ажлаа яах билээ. Ойр дотнынхон маань юу гэж бодох вий гэж бодохоос хүйтэн хөлс урсав. Энэ үеэр хаалгыг маань чангахан балбахад үнхэлцэг хагарчих шахлаа. Би их зожигдуу хүн болохоор ганцаараа байх дуртай юм л даа. Нэг ч их хүн орж, гараад байдаггүй болохоор гайхширч, хаалгыг тайлахад тусгаарлалтын хувцас өмссөн хоёр хүн зогсож байлаа. Тэд шинжилгээ авах гэж ирсэн бөгөөд өөр өөрийн хамгаалалтаа маш сайн хангасан байна. Намайг амны хаалтаа зүүхийг шаардахад нь “Гэртээ ганцаараа байж амны хаалт зүүх хэрэг байна уу” гэсээр амны хаалтаа зүүж, шинжилгээгээ өгөв. Цахим сүлжээгээр тархаад байсан шиг бус. Шинжилгээ өгөхөд өвддөггүй, харин сэтгэл санаа дагаад бага зэрэг л бие эвгүйрхдэг юм байна билээ. Шинжилгээгээ авч дууссанаар албан хаагчид цааш хөдлөв.
Шинжилгээ өгөхөд өвддөггүй, харин сэтгэл санаа дагаад бага зэрэг л бие эвгүйрхдэг юм байна билээ

Арваннэгдүгээр сарын 30-ны даваа гараг.
119.mn-д регистрийн дугаараа бүртгүүлж, шинжилгээнийхээ хариуг харах гэтэл “Хүлээлтийн байдалтай байна” гэв. Энэ өдрийг ердөө л шинжилгээний хариуны талаар бодож өнгөрөөсөн билээ. Гэвч тодорхой хариу олж аваагүй.

Нар жаргасны дараа орцны үүд рүү гарч, сандал дээр сууж салхилахаар болсон юм. Үүдний дэргэдэх хуучин модон сандал хүрч, очоод удаагүй байсан ч холгүйхэн байсан автомашинаас цагдаагийн албан хаагчид бууж ирэн намайг буцаж орохыг албадсан юм. Шуудхан босолгүй “За ойлголоо. Уучлаарай, түр салхилж байгаад удахгүй орлоо” гэхэд үл зөвшөөрнө. “Тагтан дээрээсээ юм уу, цонхоороо салхил” гээд намайг буцаан орууллаа. Үүний дараа тагтнаасаа гадаахыг харах хэчнээн эвгүйцэм гэж санана.
Цахим сүлжээгээр “Хоригдох хэцүү байна”, “Хөл хориогоо цуцал” гэж байсан хүмүүс үнэн хэрэгтээ чөлөөтэй байгаа. Гэрээсээ гараад чөлөөтэй дэлгүүр орж, холхиж болж байгаа иргэд дэлгүүр орох нь бүү хэл, орцноосоо ч гарах “эрхгүй” биднийг ямар нүдээр хардаг бол гэх бодол л төрж байсан юм. Унтахынхаа өмнө мөн л шинжилгээнийхээ хариуг шалгав. “Хүлээлтийн байдалтай байна”...
Гэрээсээ гараад чөлөөтэй дэлгүүр орж, холхиж болж байгаа иргэд дэлгүүр орох нь бүү хэл, орцноосоо ч гарах “эрхгүй” биднийг ямар нүдээр хардаг бол гэх бодол л төрж байсан юм
Арванхоёрдугаар сарын 1-ний мягмар гараг.
Өнөөдөр эхнээсээ л муугаар эхэллээ. Ариун цэврийн цаас дуусчихсан хэрэг л дээ. Бямба гарагт хүнс захиж, авчруулахдаа ариун цэврийн цаас дуусаж байгааг анзаарсангүй. Харин түр ч атугай нөр их бодлоос сатааруулсан зүйл нь шинжилгээний хариу гарчээ.

“Сөрөг”. Сөрөг гэдэг үг юмны эсрэг, зөрүү гэх утгыг агуулдаг хэдий ч өнөө цагийн “хамгийн сайхан үг” болон хувирчээ. Шинжилгээний маань хариу гарсан ч байрны тусгаарлалт тавигдсангүй. Эхэндээ энэ өвчний талаар сонсож байхдаа сэтгэл зүйгээ дэмжих хэрэгтэй гэж сонссон ч, ийм хүчтэй нөлөөлдөг гэдгийг мэдээгүй байсан. Биеийн дархлаанаас гадна сэтгэл зүйн дархлаа хэмээгч нь хэчнээн хүчтэй болохыг ойлгож авсан юм шүү.
Өнгөрсөн өдрүүдэд зөвхөн өөрийнхөө л тухай бодож байсан атлаа шинжилгээнийхээ хариуг сонссоны дараа бусдынхаа талаар боддог юм байна. Хүн гэдэг ямар ч цагт өөрийгөө бодож байдаг нэг төрлийн муухай амьтан ажээ. Харин халдвартайн дээр ард түмэндээ чичлүүлж буй хүмүүсийг өрөвдөх сэтгэл өөрийн эрхгүй төрөв. Хүн гэдэг өөрийнхөө хэрэгцээг хамгийн түрүүнд хангаж байж л бусдад халамж тавьдаг юм байна. Өмнө нь цаг үргэлж үл тоож явсан яруу найрагч О.Дашбалбарын “Амьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ” гэх үгийг дахиж сэргээн санаж, хүн бүр дотроо санаж явбал зохистой хэмээн бодох боллоо. Тийм ч учраас өвчилсөн иргэдээ аль болох сэтгэл санаагаар нь дэмжиж, тусалж байж ёстойг ухаарсан. Одоогоор бие минь эрүүл, шинжилгээний хариу сөрөг гарсан ч тусгаарлалтад байгаа хэвээрээ. Энэ байдлаараа 14 хоног ч тусгаарлагдаж магадгүй. Хэрэв 14 хоног тусгаарлавал хүнс, ногоогоо гаднаас авч чадахгүй байгаа айл, өрх хэрхэх вэ. Энэ байдлаараа тав хоног нь сунгагдаж, 14 болбол гэнэт л хорионд орсон энэ олон айл, өрх энэ өдрүүдэд яаж амьдрах вэ...
“Сөрөг”. Сөрөг гэдэг үг юмны эсрэг, зөрүү гэх утгыг агуулдаг хэдий ч өнөө цагийн “хамгийн сайхан үг” болон хувирчээ

| Тусгаарлагдсан өдрүүдийн мэдрэмж |
|
С.АМАРСАЙХАН: Орон сууцны залиланд өртсөн хохирогчдийн тоо нэмэгдсээр байна
2026-08-21 17:03:55
Зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах чухал шийдэл
2026-08-21 16:48:59
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-21 10:22:05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
2026-08-21 10:10:00
2026-08-21 08:42:21
Хөнгөн атлетикийн ахмад мастерууд дэлхийн аваргыг зорилоо
2026-08-21 07:36:35
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биате Транкманнтай уулзлаа
2026-08-21 07:20:00
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-08-21 07:10:00
“UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов
2026-08-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өчүүхэн өвчин ирнэ
2026-08-21 06:00:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бернис Свартсыг хүлээн авч уулзлаа
2026-08-20 18:02:29
ЦАГААХАН СЭТГЭЛТЭЙ, ХОНГОРХОН НАЙЗ МИНЬ
2026-08-20 17:29:31
ЦЭЦЭГ ШИГ БҮСГҮЙ МИНИЙ ЭЭЖ
2026-08-20 17:23:50
Сангийн сайд З.Мэндсайхан: Бид нэмж зардал үүсгээгүй, харин ч батлагдсан төсвөөсөө танаж байна
2026-08-20 16:40:36
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн орлого төсвийн зардлаас 1.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрч байна
2026-08-20 14:02:34
Хятадын Фу Жиан мужийн Худалдааны танхимын тэргүүнтэй уулзалт хийлээ
2026-08-20 12:44:10
У.Есүгэн өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа
2026-08-20 12:17:15
Н.УЧРАЛ: Эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй гэх бодлого барьж байгаа
2026-08-20 12:08:41
Хөлөнбуйрт Хятад, Орос, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ
2026-08-20 11:58:23
Нарны эрчим хүчний халаалтын систем суурилуулсан айлд зочиллоо
2026-08-20 11:48:12
“BIB Discovery Energy” эрчим хүчний салбарт шинэ технологи нэвтрүүлж эхэлжээ
2026-08-20 11:42:03
Эх мазаалай бүхий “СОР17” сэдэвт дурсгалын марк гарлаа
2026-08-20 11:25:41
Кени Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хоёр талт уулзалт хийлээ
2026-08-20 11:15:33
“НОМАТЕК ЧАЛЛЕНЖ”-ийн шилдгээр шалгарсан багуудад шагнал гардуулав
2026-08-20 10:48:03
2026-08-20 10:32:00
Хятадын Засгийн газрын тэтгэлэгийг урилгыг 357 оюутан авлаа
2026-08-20 10:25:09
2026-08-20 07:58:26
Б.Өлзийбаяр “Дэлхийн шилдэг малчин” хэмээх шагналын эзэн боллоо
2026-08-20 07:48:14
Б.Азжаргал “Equipped powerlifting” ДАШТ-ээс 1 алт, 3 хүрэл медаль хүртжээ
2026-08-20 07:33:02
Б.Эрдэнэбулган, Б.Энгүүн нар шорт трекийн Азийн цомоос мөнгөн медаль хүртэв
2026-08-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-08-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |