Өдийд манай нутагт цагаан хөшиг татчихсан байгаа. Биесээ налан дүнхийх уулсын оройгоор салхи хүүгж, жигүүртнүүд уран галбирыг үзүүлэн нисээд л сайхнаас ч сайхан... Өвдөг татсан цасан дундуур машин зам зурайж, малын жим татаад анир гүмхэн дүнсийж буй сурагтай. Идэр ес эхэлчихсэн болохоор хүйтэн жавар өглөө, тажигнаж, нар юу, юугүй л хүүшилж байна гэнэ. Энэ л нутагтаа эхийн хэвлийгээс эх дэлхийдээ мэндэлж 20 гаруй жил амьдарсан болохоор ямархан сайхан өвөл болдгийг харин ч нэг мэднэ. Ойрын хэдэн жил зун гантай, өвөл зудтай байгааг эс тооцвол сайхан нутаг даа. Энэ л нутагтаа цас, чарга хоршуулж, цан жавар татуулан гулгадаг байсан үеэ дурсъя гэж бодлоо. Намуухан цас ширхэглэн буугаад шинэ жилийн өдрүүд өрнөж байна шүү дээ.
Өдөржин тоглож, тоглож нар хэвийхийн өлсөж, цангасан хүүхдүүд цагт дотуур байрандаа ирнэ
Одоогоос яг 12 жилийн өмнө нутагт минь их айхтар зуд болоод малчид отроор явчихсан. Тиймээс дотуур байранд гэрээ санагалзсан, өгүүлсэн хүүхдүүд амьдарч байлаа. Аав, ээж , гэр орноо санаж буй хүүхдүүдэд өдөр өнгөрнө гэж даан ч нэг үгүй. Цаг өнгөрөхийн тулд хичээлээ тараад л гол дээр очиж гулгана. Голын судаг өгссөн хүйтэн жаварт хацраа алгадуулж, улай бутарсан л хүүхдүүд л тоглож байдаг сан. Би ч тэдний дунд тоглож, цан, жавартай нөхөрлөж байлаа. Санахын дээдээр санаж, өгүүлэхийн дээдээр өгүүлж чаддаг байсан нас минь өрөвдөлтэй ч юм шиг санагддаг. Тэр үед бидний тоглож байгаа цас хайлж, голын ус урсахаар аав, ээж минь ирнэ дээ гэж бодно. Даанч шиг хол, мөн ч хол урт цаг хугацаа дэргэд нь хүлэгдсэн мэт явж өгөхгүй. Өдөржин тоглож, тоглож нар хэвийхийн өлсөж, цангасан хүүхдүүд цагт дотуур байрандаа ирнэ. Өрөө болгоноор л ус хайна. Олдоно ч гэж ёстой үгүй. Тэгээд л оройн хоолондоо орох цагийг хүлээнэ. Уг нь байрны хажууд нийтийн худагтай. Гэвч 15:00 цаг гээд хаачихдаг болохоор тоглож, сэтгэлээ аргадаж буй хүүхдүүд яаж ус авах билээ. Тиймээс уурын зуухнаас сав саваар нь ус авч ууцгаана. Үүнээсээ болоод зарим нь шарлаад эмнэлэгт, заримынх нь биеэр тууралт өгөөд хичээлдээ явахгүй. Дотуур байрны багш, жижүүрүүд гэж аашны тулмууд байсныг нуух юун. Сахилгагүйтлээ гээд бүгдийг нь кордорт гарыг нь өргүүлж зогсоод тас, тас алгадна. Уйлсныг нь уйллаа гээд нэмээд зодно. Уйлахгүй бол “Ямар шазар уу чацга вэ” гээд зодно. Энэ үйл явдал өдөр болгон л өрнөнө дөө. Ийм л үйл явдлуудын дунд цагийн зүү цохилон цохилсоор арванхоёрдугаар сарын 31 боллоо. Уулын мухардах орших бөглүү сумын иргэд, байрны хүүхдүүдээс бүрдсэн шинэ жилийн үйл ажиллагаа сумын төвд эхэллээ. Манай сумын тэргүүний, шилдэг ажилтнууд ээлж, дараалан тодорч өвлийн өвгөн ааваас бэлэг авлаа. Дараа нь хичээл сурлагадаа амжилт гарсан хүүхдүүд бэлэг авав. Ингээд хүүхдүүдийн хувьд шинэ жил дуус ч байр луу явцгаасан юм. Харин томчууд бүжиглэхээр үлдлээ. Биднийг дотуур байр луугаа явах замд малгай цас хаялан байв. Алгаа тосож, цасны ширхгүүдийг хүлээж гүйсээр байрандаа ирлээ. Өрөө өрөөндөө тоглож, туузан саа, шараар чимэглэсэн өрөөнийхөө цонхоор алсыг гунигтай нүдээр ширтээд л...
Хүүхдүүд “Өвлийн өвөө биш байна” гэж инээд алдаад л, өвөө болсон хүн маань сандраад л хөгтэй байсан даа
Хэсэг хугацааны дараа сургуулийн захирал өвлийн өвгөн аав дагуулсаар байранд ирж хүүхдүүдийг дуудлаа. Тэгээд гэрээ санагалзсан бидэнд урмын үг хайрлаж “Цаг хугацаа гэдэг бол нүд ирмэхийн зуурт өнгөрдөг. Удахгүй аав, ээж нь ирнэ. Нутаг усаараа л тосож авна хүүхдүүдээ. Харин та нар аав, ээжийгээ ирэхэд хичээл сурлагадаа амжилт гараад тосож аваарай. Та нарыг чадна гэж захирал багш нь бодож байна. Тиймээс алс холын газраас өвлийн өвгөн аавыг урьж, хүүхдүүдээ бэлэг гардуулахаар боллоо” гээд л хүүхэд бүрт бэлэг гардуулсан юм. Хайртай бүхнээсээ хол байгаа хүүхдүүдэд захирал багшийн үг хүч хайрласан даа. Хүн гэдэг урмын үгээр хүч ордгийг би тэр үед мэдсэн. Хүүхэд бүрийн царайнд гэрэл гийж, инээд цалиглаад сайхан ч байсан. Тэр үед өвлийн өвгөн маань бэлгээ тарааж дуусаад санаандгүй сахлаа унагаачихсан юм. Өвлийн өвөө байдаг гэдэгт явсан үе тэр үгүй болж билээ. Учир нь сахал нь унахад манай сургуулийн нийгмийн ажилтан байсан юм. Хүүхдүүд “Өвлийн өвөө биш байна” гэж инээд алдаад л, өвөө болсон хүн маань сандраад л хөгтэй байсан даа. Тэр үеийн, тэр цагийн хамгийн сайхан нь гэрээ санасан хүүхдүүд баяр бэлэглэж чадсан явдал юм. Бэлэг гардуулсан хуурамч өвлийн өвөө биш. Хүүхдүүдийн сэтгэлд гэрэл асааж чадсан захирал багшийн урмын үг байсан юм.
| ХҮҮХДҮҮДИЙН СЭТГЭЛД ГЭРЭЛ АСААСАН ШИНЭ ЖИЛ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |