Миний багад ээж минь их л завгүй хүн байсныг санадаг юм. Тэр эмч, цагдаа, гал унтраагч биш энгийн нэгэн хувийн байгууллагын ажилтан. Ээж ээлжийн ажилтай, ажиллах өдөр нь ихэвчлэн баярын өдрүүдээр таарна. Миний төрсөн өдөр, хүүхдийн баяр, наадам гээд ихэнх нь ээжийн ажилтай өдөр таарч, би уйлсаар үлдэнэ. Ажил гэдгийг нь ойлгохгүй надтай байх дургүй дээ л ажилдаа явж байна гэж төсөөлөөд гомдож, мөн ч их зовоодог байж дээ.
Тэр нэг жил би есөн нас хүрч байсан юм ээж бид хоёр аль сарын өмнөөс ээлжийг нь баримжаалж тооцоолоод яг долдугаар сарын 11-нд наадмын өдрөөр амрахыг нь мэдсэн. Би мөн ч их баярласан дахин дахин тоолж үзээд, каллендар дээр тод ягаан үзгээр “ээж амарна” гээд биччихсэн. Амарна гэсэн төлөвлөгөөтэй хоёр чинь тэр өдөр юу хийх ээ хэдэн долоо хоногийн турш ярьцгаана. Хаашаа явах, юу идэх, ямар тоглолт үзэх гээд бүгдийг нь төлөвлөлөө. Долдугаар сар гарч ээжийн цалин бууж намайг хөтөлсөөр наадмын гоёогоо авахаар догдолсон хоёр хөтлөлцөн алхана. Би багийн өөрийнхөө өмсөнө гэсэн ээ өмсдөг дураараа хүүхэд байлаа. Хос хувцас авна гэсээр өдөржин алхсан юм даг. Одоогийнх шиг хос хувцас элбэг байсан үе биш л дээ. Орой болж ядарсан хоёр хос биш ч ижил өнгийн хувцас аваад харьж билээ. Авсан хувцсаа өлгүүрт өлгөж, шүүгээнд хийчхээд өдрийн хэд эргүүлж тойруулж харна. Хүслэн болж байсан жижигхэн өсгийтэй гутлаа өмсөөд "тог тог" гэж дуугаргаад алхахыг мөрөөднө. Өдөрт олон удаа хувцсаа нээж хараад байгааг минь анзаарсан эгч нэг удаа өмсөж үзэхийн санал болгосон ч өмсөөд хамгийн түрүүнд ээждээ харуулна гээд шүүгээнийхээ хаалгаа хааж билээ.

Наадам болоход хэдхэн хоног дутуу байлаа. Гадаадаас захиалсан бараа нь бэлэн болоогүй, цөөн хоног үлдсэн учир ажил ихтэй байгаа талаараа оройн хоолны үеэр хэсэгхэн дурдаад өнгөрөв. Ээжийнхээ завгүй ядарч байгааг анзаараагүй би унтахаар хэвтэхдээ наадмаар хийхээр төлөвлөсөн зүйлээ дахин дахин ярьж жаахан зүүрмэглэхэд л дуудаж сэрээнэ. Наадмын өмнөх өдөр усанд орж, хувцсаа бэлдэж, маргааш үүрч явах цүнхэндээ жижигхэн гүнжтэй түрүүвч, их л гоё үнэртэй уруулын будаг, эгчийн өгсөн мөнгө гээд өөртөө хэрэгтэй зүйлсээ их л чухалчилж бэлдээд гутлаа орныхоо толгой дээр тавиад унтлаа. Тэр шөнө би бараг наадмын талбайгаар "тог тог" гэж дуугаргаад алхаж байгаа зүүдэлсэн ч байж магадгүй.
Монголын үндэсний их баяр наадмын өглөө ганцаараа сэрлээ. Ээж минь намайг унтаж байхад ажилд явбал гэртээ ганцаараа битгий айгаасай гэсэн дээ хоёр чихэр өөрийнхөө унтдаг хэсэгт том бамбарууш үлдээгээд явдаг байлаа. Тэр уламжлал давтагджээ. Ээжийгээ амарна гэж бодож байсан тул нэлээн хэдэн минут халтар болтлоо уйлсан сан. Нагац эгчийнхээ гэртээ ээрсэн амьтан уйлсаар орж “Ээж байхгүй” гэж давтан хэлсээр уйлаад л байлаа. Нагац эгч “Битгий уйлаа, ээж нь ажил дээрээ их чухал хүн учраас амрахгүй байгаа юм. Эгч нь наадмын талбай гарна хамт явъя. Нүүрээ угаагаад хувцсаа аваад ир. Эгч нь үсийг нь боогоод өгье, хэтэрхий халуун болохоос өмнө хөдөлцгөөе” гэсээр нулимсыг минь арчив. Гэр рүүгээ буцаж ороод ээжид гомдож нэлээн уйлсан, гэртээ үлдэнэ, явахгүй гэж ч их гүрийсэн. Эрх миний аргыг олдог ганц хүн нь нагац ах байсан юм. Ах минь надтай тохиролцоо хийж нэг удаа хацар дээр үнсэнэ гэсэн нөхцөлтэйгөөр би явахаар боллоо.Би багын хүнд үнсүүлэх их дуртай, ойрхон гарч тоглохдоо гэрт байгаа хүн бүр дээр очиж хацраа өгч үнсүүлчхээд "ход ход" инээгээд гардаг хүүхэд байлаа. Тэр дундаас ах даа цагаан сараар хүртэл үнсүүлж байгаагүй байв.
Наадмын талбай дээр ирэхэд хуушуур үнэр үнэртэж, лангуун дээр хураалттай байх олон төрлийн тоглоом, гоёл чимэглэл гээд хүүхдийн сонирхлыг татах зүйл олон байлаа. Гэвч наадмын талбай тойроход миний сонирхлыг татсан зүйл байсангүй. Ээжийн ажил төв цэнгэлдэх хүрээлэнгээс холгүйхэн байрлана. Ажлынх нь зүг хараад нүдэнд нулимс цийлгэнэж, гоморхоно. Наадмын талбайгаар нэлээд явлаа, манайхан хуушуур идэхээр тэр дундаас онцгой шар өнгөтэй асарт орж тухалцгаав. Хоёр, гурав гэсээр хэдэн хуушуур идэхээ ярилцахад надад идэх хүсэлд байсангүй. Таг зөрөөд идэхгүй гүрийчихсэн. Тэр хэдийн инээлдэх зуур ширээ дэрлээд хажуугаар зөрөх эцэг эхтэйгээ хамт яваа хүүхдүүдийг хараад атаархаж байлаа.

Наадмын талбайгаар хийсэн аялал дуусах дөхөж гарах хаалга руу алхаж байлаа. Харин алхах тусам нэг л танил хувцастай нэгэн урдаас их л хурдан бараг гүйхээрээ ирж байсан нь ээж минь байсан юм. Хэдэн жил уулзаагүй юм шиг чанга тэврээд уйлж байсан аа санадаг юм. Ажлаа эрт дуусгаад охин дээрээ яаран ирсэн нь тэр байлаа. Халуунд хурдан алхсандаа ч тэр үү хацар нь минчийтэл улайж, хөлс нь цувжээ. Би ээжийн тэр төрхийг хэзээ ч мартдаггүй. Ээж охин хоёр цаг эхлэлээ. Тойрч алхахад хэцүү санагдаж байсан наадмын талбай нэг л өнгөлөг болж хувираад үлгэрийн ертөнц шиг л гэрэлтэй санагдана. Идэхгүй гэж байсан наадмын хуушуураасаа гэдсээ дүүртэл идээд наадмын талбайг ээжтэй дуу аялан тойрсон сон. Ээж минь өглөө орхиж гарч, ажилтай гэж хэлээгүй дээ уучлалт гуйн авч өгсөн чихмэл тоглоом одоог хүртэл миний шүүгээний тавиур дээр хадгалаастай байгаа. Наадмын талбай тойрч байхад 10 минут морь унуулж, зураг даруулах үйлчилгээ байлаа. Хөдөө өсөөгүй учир морь унаж чадахгүй би морь унаж үзэхийн хүслэн болж ээжээс гуйсаар намхан хар морин дээр мордсон юм. Их л баяртайгаар хэд тойрсон доо, анх тэгж морь унаж үзсэн юм. Харин хэдэн жилийн дараа ээж минь тэр үед морь биш илжиг унасан гэдгийг минь хэлж билээ. Жаахан охиноо унаад бэртчихнэ гэж айхдаа ээжийн минь сэдсэн арга тэр байж л дээ.
Ингэж тэр жилийн наадыг уйлж эхлүүлээд инээж дуусгасан юм. Түүнээс хойш жил бүр наадмын үеэр эгч нар минь халтайтал уйлсан нүүрийг дурсан ярьж намайг цаашлуулдаг болсон. Ингээд бодоход тэр наадмын өнгөтэй болгосон зүйл нь амттай чихэр, өнгөлөг тоглоом, тэр бүү хэл амаа олохгүй идсэн хуушуур ч биш. Охиндоо ирэх гэж яарсан ээж минь байжээ. Ээж л байвал бүх юм байдаг.
| УЙЛЖ ЭХЭЛСЭН Ч ИНЭЭЖ ДУУССАН ТЭР ЖИЛИЙН НААДАМ |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |