Хөдөө төрсөн ч, хотод өссөн хүүхдийн хувьд бараг нутаггүй гэж хэлж болохоор, “Би Баянхонгор аймгийнх шүү” гээд хэлчихээр тэнд амьдарсан хугацаа нь балчир үеийн хоёр жил. Тэгээд өөрийгөө хотын хүүхэд гэж нэрлэнэ. Гэвч регистрийн дугаарын эхний хоёр үсэг намайг хөдөөний хүүхэд гэдгийг "бариад" өгчихнө. Арван жилдээ яагаад ч юм хөдөөнөөс ирсэн гэдэгээсээ их ичдэг байж билээ. Нэг удаа бүр бусад хүүхдийн регистр “У”, минийх “В” үсгээр эхлээд байгаа юм гээд уйлсан юм даг.
Ухаан орсон цагаасаа нагац эгч нартайгаа айл болон амьдарсан. Нагац эгчийн гэр хаана, манайх тэнд гэсэн тогтоогүй журамтай. Дарь-Эхийн уулархаг хэсэгт амьдардаг байхдаа оройн хоолоо идчихээд гэрийнхээ хаалгыг нээгээд “Эйфлийн цамхаг” харж, одоогийнхоор бол эмордог байлаа. Олон өнгөөр ээлжлэн гэрэлтэх тэр цамхаг гэрэл муутай гэр хорооллын хэсэгт их тод харагддаг байсан юм. Ахынхаа номоос зургийн нь айлын эрх хэл муутай хүүхдэд хэлж цээжлэхэд их хэцүү нэртэй улс байсан сан. Харин балчир ухаандаа тэр гоё улсад байдаг цамхгийг орой болгон харж суугаадаа баярлаж очиж үзэх ундарсан хүсэлтэй. Манай нагац ах надаас таван насны зөрүүтэй. Ах хаана би тэнд явна. Ямар сайндаа шар, бор муур гэдэг хочтой. Хочны үүсэл нь ах шар, би бор царайтайд байсан юм.
Ээжийн том ах хань татаж манай хоёр айл Зүүнсалаа гэх хавьд сонсоогүй сонин нэртэй газар руу намайг зургаан настай байхад нүүснээр миний амьдрал Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо товч хаягаар бол Зүүнсалаатай холбогдсон юм. Айлын эрх хоёр жаалын хувьд нүүх бол хөгжилтэй зугаалга л гэсэн үг. Зуны долоодугаар сар эд нар шардаг үер толгойныхоо орой дээр томоо хатгитай жоохон шүргэхэд л тэсхийн аргагүй өвддөг шаналгаатай хэрнэ их баяртай гэр ачсан машиндаа ээжийн өвөр дээр суусаар явсан юм. Хоёр гэр нүүлгэх тул эхнийхээ гэрийг нүүж ирэх газартаа авчраад гэр нүүлгэж байгаа ахын хүү болох ах бид хоёрын сайн найз ах бид гурвыг манаачаар томилон үлдээж дараагийнхаа ачааг авчрахаар томчууд хөдөллөө. Нар ээсэн халуун өдөр тул том хоёр шүүгээн дээгүүр өрх тавьж, доор нь гудас дэвссэн сүүдрэвчтэй, нэг уут ирис, том устай гурван хүүхэд их том үүрэг даалгавартай үлдэж билээ. Хоёр талаараа үргэлжилсэн өндөр уулыг дундуур нь жалга хувааж эрмэгээр нь олон өнгийн содон цэцэг ургана. Ногоон өнгийн будаг асгаад, шар, цагаан өнгийн цэгээр тамгалчихсан уран зураг шиг сайхан харагдаж билээ. Хөдөөгийн сайхныг мэдэхгүй хүүхдэд олноос сонсож төсөөлсөн хөдөөдөө ирчихсэн шиг л санагдсан. Үргэлжилсэн өндөр уулсын тэг дунд нь байхад сүрдмээр огшмоор ч юм шиг. Сургуульд ч ороогүй жаахан охины нүдэнд тэр газар ямар уудам харагдсан гэж санана. Гурвуулаа үлдсэн хүүхдүүд юу эсийг хийх үү, суурин дээр нь уут чихэр хоослоод тоглож, ойр хавьтайгаа танилцахаар сэтгэл шулуудлаа. Манай буусан талын уулнаас жоохон зайтай хадан дээр ганц мод харагдана. Ногоон навчаар дүүрсэн модыг алсаас хараад “Алимны мод” гэж нэрлэлээ. Намайг бодвол учир мэдэх ах маань ганц модонд хүрдэггүй ёсыг бодсон уу, эсвэл дүүгээ ганцаараа яваад төөрнө гэж бодсон уу “Том чөтгөр суудаг мод” гэж намайг айлгаж билээ. Би тэнд нүүж очоод олон жил болсон ч ганц модны зүг нэг ч удаа яваагүй юм даг. Дуу дуугаа авалцан хөөцөлдөж байх үедээ толгой дээрх хатгиа хөндөөд хагарахгүй зовоож байсан хатгиа хаглаж хэсэгтээ уйлж ахыгаа зовоож билээ. Өвдөх өвдөлт нь намдсан ч намайг аргадах гэж хамаг аа барих ах маань надад хөгжилтэй байсан тул хэсэгтээ л уйлахаа болиогүй юм. Өдөржин тоглосон жаалууд өдөрхөн өлсөж нагац эгчийн ахад яагаад ч юм бэ үлдээсэн мөнгөөр чихэр авахаар хамгийн том нь буюу ах маань саяхан харж тогтоосон замаараа дэлгүүр зүглэлээ. Харин ах маань буцаж ирэхдээ гартаа уут дүүрэн чихэр,замдаа таарсан гэрийнхэнтэй хамтдаа машинаар ирсэн юм. Орой болж өдөржин ядарсан хүмүүс гэрээ маргааш барихаар болж жижигхэн урц бариад гэрэл хэрэгтэй болох үед ах бид хоёр хэрэг тарьснаа мэдсэндээ. Ахад өгсөн мөнгө орой лаа авахаар эгчийн хадгалуулсан мөнгө байсныг ах бид хоёр ходоодондоо хийчихсэн байж. Зүүнсалааны лагериас наанхан байдаг манай гэрийн хувьд гудамжныхаа хамгийн сүүлийн айл. Манайхаас цааш үргэлжилсэн уул тал цэцэг бүгд ах бид хоёрын хувьд тоглоомын талбай.Өвс ургамал ихтэй тул малчид малаа их бэлчээнэ. Үхэр морины бэлчээх дуунд өглөө сэрдэг тийм л тайван газар. Цагаан уул цэцэг хаа сайгүй ургана. Өглөөдөө нагац эгчтэйгээ хамт түүгээд наранд хатааж тавина. Хэсэгхэн өөрийгөө хүүхэлдэйн дээр гардаг цэцэгчин охиноор төсөөлнө. Хамгийн сүүлийн айл болоод тэр үү худаг явах зам хол, бусад айлын хүүхдүүдтэй л ижил усны тэргэн дээр нэг саваа урдаа тэврээд нэгэн дээр нь суухад ах маань түрсээр явна. Өглөө гэрээсээ гарсан жаалууд орой нар жаргахтай зэрэгцэн гэрүүгээ нойтон хувцастай алхацгаана. Худгийн эгчид 1000 төгрөг өгөөд өдөржин тэр хавийн багачуудтай усаар тоглоно. Гэрүүгээ алхах зуур хувцас хатаад ордог байлаа. Гэрээ сахиж үлдэх ойр хавийн багачууд дунд ганцаараа эмэгтэй бөгөөд хамгийн бага нь тоглодог найзуудын ихэнх нь ахын найзууд л даа. Нэгэн удаа дөрвүүлээ нийлээд өглөө эрт уулзаж хойшоо алхаад энэ олон уулын цаана юу байдгийг үзэхээр шийдэв. Өглөө эрт ээж эгч нарыг ажилдаа явсны дараа гэрээ яс цэвэрлээд арван цагт найзуудтайгаа уулзаж бага насны дөрвөн хүүхэд аяллаа эхлүүлсэн юм. Хэний ч юм гаргасан замыг даган алхсаар гурван уул даваад модоор хүрээлэгдэж хэрэм гүйлдсэн ойд ирж урт хугацааны дараа ядарсан хөлөө тэнд амрааж сэтгэлээ сэргэтэл гүйлдэж тоглосон. Тэр үед тэр модны сүүдрийн сэрүү татсан мэдрэмж, ойн үнэр дахин хэзээ ч надад мэдрэгдээгүй. Тоглоомын талбайгүй багачуудын хувьд уул тэдний тоглох талбар л гэсэн үг. Хадан дээр авирна, уулан дээр гарч чулуу өнхрүүлнэ. Ахтайгаа хамт уулын орой дээрээс өнхрүүлсэн чулуу одоо уулын бэлд хүмүүсийн суух хад болон мөнхөрчээ.

Зун нь ногоон тал байсан бол өвөл нь өвдөгний дээгүүр татсан их цастай. Өвлийн амралт эхэлсэн хүүхдүүд өдрийн хэсэгхэн дулааныг ашиглан цасаар тоглоно. Уулын уруу нэгнийгээ гудсанд ороогоор өнхрүүлнэ. Идэр есийн хүйтэнд дан бор ноосон цамц тавчигчтай гулгана. Нойтон болсон оймсоо гэрийнхэн ирэхээс өмнө хатаах гэж яарахдаа индүүдэж орхино. Ноосон оймс индүүдэх бүрд жижгэрээд ээж минь”Миний охины хөл ямар хурдан том болоод байна аа” хэмээн гайхна. Ихээр орсон цас наранд гялтганаад, хүрэхэд яг л хөвөн шиг мэдрэгдэнэ. Энд хэчнээн хүчтэй цасан дээр унасан ч өвдөхгүй. Миний хувьд жижиг биетэй байсан учраас хунгарласан их цасны араар ороход намайг олдоггүй байсан юм. Ингээд бодохоор ах бид хоёр их сахилгагүй гэхдээ бие сайтай хүүхдүүд байжээ. Манай ах над шиг л давхраагүй байсан юм. Яагаад байсан юм гэж үү? Миний араас хөөж байгаад нэг нүдээ хитсэнд зохиод сорвитой болоод, нөгөө нүд рүү нь би диск шидчихсэн тэр нь зураасан сорви болоод тогтчихсон. Яаж нүдийг нь гэмтээчхээгүй юм. Одоо ахыг холоос харвал давхраатай юм шиг л харагдана. Харин хийсэн гэм ээ ахыгаа үнэгүй давхраатай болгосон гэх үгээр аргацаана.
Хүүхэд насны минь дурсамж ундарсан энэ газарт арван жил амьдралгүй хааяа нэг эгч дээрээ ирэхэд шинээр нэг айл нэмэгдсэн байдаг боллоо. Ингэж явсаар арван жилийн дараа дахин нүүж ирэхэд манайх аль хэдийн сүүлийн айл байхаа болж миний айдаг ганц модны доор хүртэл уулыг нь ухаад байшин барьчихсан байв. Нөгөө гоё ой чинь байшингаар дүүрчихсэн чимээгүй газар биш болж хэрэм найзуудаа хайгаад олсонгүй. Ногоорон харагддаг тал шороон замаар солигджээ. Хөвөн шиг мэдрэгдсэн байсан цас утааны тортогт дарагдаж нягтаршсан байв.Өөрийнхөө дурсамжид үлдсэн тэр “Зүүнсалааг” дүүдээ харуулж чадахгүй гэхээр гунигтай. Гэхдээ тэнд одоохондоо нар уулын цаагуур орохыг харж болохоор байгаад нь баяртай байна.
Сүүлд нь нэг нууц задлахад арай учир мэдэж ганцаараа орой явдаг болсныхоо дараа л миний хардаг “Эйфелийн цамхаг” МҮОНТ-ийн цамхаг байсныг ойлгоод автобусан дотор хэтэрхий чанга инээж билээ.
О.Эрдэнэтунгалаг
| Дурсамжид үлдсэн ногоон тал |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |