• Өнөөдөр 2024-04-27

Хөвсгөл нуур орчимд болсон “ШИЛГЭЭЛТ” буюу тектоникийн мөргөлдөөн

2021-01-13,   2666

Монгол Улсад 2021 оны нэгдүгээр сарын 12-нд 6.6 баллын газар хөдлөлт мэдрэгдлээ. Энэ нь манайд 1991 оноос хойш хүчтэй мэдрэгдсэн газар хөдлөлтийн анхны тохиолдол юм. Газар хөдлөлтийн гол голомт нь Хөвсгөл аймгийн Ханх сум. Иймд тус суманд газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдэж, барилга байгууламжид ан цав үүсэх, гэрийн эд хогшил савлах, унах, малын хашаа, саравч нурах, зарим газар ан цав үүсэх зэргээр ул мөрөө үлдээлээ. 

 
Тэгвэл Хөвсгөл далайн орчимд газар хөдлөлт юунаас болж, хэрхэн явагдсан бэ гэдгийг Эргэлт.мн мэдээллийн сайт үзэгч та бүхэнд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлан хүргэж байна. Албаны эх сурвалж, тэнд тектоник хавтангуудын хүчтэй мөргөлдөөн үүссэн гэдгийг онцлон хэлж байлаа. Хөвсгөл нуур  нь өөрөө газар хөдлөлтийн нөлөөгөөр бий болсон, хоёр сая гаруй жилийн настай,  дэлхийн хамгийн эртний арван долоон нуурын нэг юм. 
 
Тектоник хавтангийн нөлөөгөөр газар хөдлөлт хэрхэн үүсдэгийг энэхүү видеогоор хүргэж байна. Тектоник хавтангууд үргэлжийн хөдөлгөөнд орших явцдаа хил, зааг хэсгээрээ харилцан мөргөлдөж, нэг нь нөгөөгийнхөө доогуур шурган ордог. Ингэх явцад хүчдэл хуримтлагдах нөхцөл бүрдэнэ. Уг хүчдэл дээд хязгаартаа хүрч чөлөөлөгдөн, уян харимхай долгион үүсгэнэ. Энэ үед дэлхий долгисон хөдөлдөг байна. Үүний зэрэгцээ эдгээр хавтангуудыг мөргөлдөхөд үүссэн хүч нь эх газарт нөлөөлснөөр шинээр хагарал үүсгэх буюу хуучин хагарлын дагуу шилжих хөдөлгөөн үүсгэнэ. Энэ үед эх газар хөдөлдөг байна. 
 

Ханх сумаас 27 км-ын зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн нь гол  голомт нь хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Түүнээс хойш тус сумын нутагт 100 гаруй удаа газар хөдөлсөн гэх мэдээ ирээд байна.  Үндсэн хөдлөлт нь 6.5 магнитут бөгөөд давтан хөдлөлтийн магнитудын хүч багассан гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн юм. Тодруулбал, 6.5 магинутын хүчтэй газар хөдлөлт нэг удаа мэдрэгдэж хүч нь саарсаар таван магнитутад дөрөв, дөрвөн магнитутад 14 удаа чичирхийлсэн гэнэ.

 
Нарийвчлан тайлбарлавал, газар хөдлөлтийн голомт буюу Хөвсгөл нуурын гүнд 7-8 баллын чичирхийлэл үүсгэсэн бөгөөд зайнаас хамаарч чичирхийллийн хүч замхарч, газрын гадаргуу дээр 3-4 баллын чичирхийлэл мэдрэгдсэн гэсэн юм. Газар хөдлөлтийн голомт үүссэн цэгээс Улааанбаатар хот 610 километрын зайд оршдог ч уг газар хөдлөлт Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн зарим сум төдийгүй нийслэлд мэдрэгдсэн билээ.  Энэхүү газар хөдлөлтийг “Байгал нуурт үүссэн газар хөдлөлтийн голомт манайд нөлөөлсөн байх магадлал өндөр” гэж зарим эх сурвалж мэдээлж байна. 
 

Хөвсгөл нуур орчимд болсон “ШИЛГЭЭЛТ” буюу тектоникийн мөргөлдөөн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188