2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас таван төрлийн цогц төлөвлөгөө гаргасан. Тус цогц төлөвлөгөөнд иргэдийг угаарын хийн эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажил багтсан юм. Уг ажлын хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн орон тооны бус 4500 ажилтныг сургалтад хамруулан, гэр хорооллын айлуудын өвөлжилтийн бэлэн байдлыг шалгах, зөвлөн туслах ажлыг хийж байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 16 дугаар хороо нь 31 гудамжтай, 1600 орчим өрх амьдардаг бөгөөд орон тооны бус 34 ажилтан иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа юм. Тус хорооны ажлын албаны дарга Э.Булгантамир “Манай хорооны орон тооны бус ажилтнууд долоо хоногт 2-3 удаа айлуудаар орж, зөвлөгөө, мэдээлэл өгөх, угаарын хийн мэдрэгчийн бүрэн бүтэн ажиллагааг шалгаж байгаа. Одоогийн байдлаар угаарын хийн эрсдэлд өртсөн айл бүртгэгдээгүй” гэв.
Баянгол дүүргийн 16 дугаар хорооны иргэн Ц.Чулуунцэцэг “Сайжруулсан түлш хэрэглэснээс хойш утаа, тортог хамаагүй багассан. Иргэд түлшээ зөв хэрэглэж сурах хэрэгтэй. Галаа буруу түлэх, өөр бусад хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас үүдэн угаартах эрсдэл үүсдэг гэж боддог. Манай зуухны дотор шүүр хагарчихсан болохоор өөрсдөө захаас төмөр авч сольсон. Зуухны засвар үйлчилгээг тогтмол хийдэг болох, ширэм, шүүрийн сэлбэгийг боломжийн үнээр худалдаалдаг болоосой гэж хүсэж байна” хэмээн захиж байв. Тус айлын өвөлжилтийн бэлэн байдлыг шалгасан Л.Уртнасан “Эднийх босоо яндантай тул хөөлөхөд амархан юм байна. Өөрсдөө ч хөөлөх боломжтой. Угаарын хий мэдрэгч хэвийн ажиллаж байгаа бөгөөд ямар нэг зөрчилгүй байлаа” гэв. Тэрбээр мөн өндөр настан Ц.Чулуунцэцэгт хандан “Таван толгой түлш” ХХК-ийн 70119400 утсанд хандан зуухны шүүр, ширэмний талаар лавлах, яндангаа хөөлүүлэх захиалга өгөх боломжтой хэмээн зөвлөлөө.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас санаачлан хэрэгжүүлж буй иргэдийг угаарын хийн эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажил ийнхүү төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Мөн иргэдийн агаарын бохирдолтой холбоотой мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх чиглэлээр есдүгээр сарын 11, 12-нд Сүхбаатарын талбайд “Өнтэй өвөлжье” өдөрлөг зохион байгуулах юм.
Түүнчлэн Нийслэлийн Онцгой байдлын газраас галлагааны улирал эхэлж буйтай холбогдуулан гэр хорооллын иргэдийг угаарын хийн хордлого, гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт, шалгалт хийн, заавар, зөвлөмж өгөн ажилладаг. “Угаарын хийн хордлогод өртсөн иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүргэдэг. Иргэд галлагаагаа зөв хийж, угаар мэдрэгчээ тогтмол ажиллуулж байгаатай холбоотойгоор угаарын хийн хордлогод өртөх нь багассан. Цаашид ч зориулалтын зууханд сайжруулсан түлшээ хэрэглэх, угаар мэдрэгчээ тогтмол ашиглах шаардлагатай байна” хэмээн НОБГ-ын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч А.Идэрмөнх ярилаа.
| Иргэдийг угаарын хийн эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажил үргэлжилж байна |
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |