Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн 381 мянган хүүхэд “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдах урьдчилсан тооцоо гарсан. Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор ерөнхий боловсролын сургуулиудын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нөхцөл байдал ямар байгааг шалгах үүргийг Нийслэлийн Засаг дарга өгсөн юм. Энэ дагуу НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү болон Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын холбогдох албан тушаалтнууд газар дээр нь ажиллажээ.
Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга М.Баяраа “Түрээсийн гэрээг цуцлахаар сонгосон 21 сургуулийн гал тогооноос хоол үйлдвэрлэл, үйлчилгээний бэлтгэлээ бүрэн хангасан гурван сургууль байгаа. Үлдсэн 18 сургуулийн хувьд тодорхой шалтгаан, нөхцөлөөр бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй, асуудал үүсээд байна. Тодруулбал, сургуулиудын өргөтгөл, засварын ажил дуусаагүй, шаардлагатай хүний нөөц нь бүрдээгүй, цайны газрын тоног төхөөрөмжийг бүрэн шийдээгүй гэх зэргээс шалтгаалан тус 18 сургууль “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсээд байна” хэмээлээ.
Баянгол дүүргийн ерөнхий боловсролын “Сэтгэмж” цогцолбор сургуулийн хувьд өргөтгөл барилгын ашиглалтад орох хугацаа сунгагдсан гэх шалтгаанаар өөрийн гэсэн цайны газаргүй шинэ хичээлийн жилийг угтаж байна. “Сэтгэмж” цогцолбор сургууль “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй ч бэлэн бүтээгдэхүүн зөөвөрлөх байдлаар сурагчдынхаа үдийн цайг тасалдуулахгүй ажиллана гэж тус сургуулийн захирал О.Мөнхзаяа хэллээ.
“Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлж чадахааргүй нөхцөл байдал үүссэн сургуулиудын асуудлыг яаралтай шийдвэрлэхээ албаныхан энэ үеэр онцолж байсан юм.
| “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй сургуулиудын асуудлыг шийднэ |
|
ОХУ-ын Сахагийн тэмцээнээс Г.Хангайбаяр мөнгө, Б.Эрдэнэзаан хүрэл медаль хүртжээ
2026-11-08 09:30:01
Каратэгийн катагийн ДАШТ-ээс 1 алт, 2 мөнгөн медаль хүртжээ
2026-11-08 07:20:00
Монгол Улсын гал унтраах, техник спортын баг дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-08 07:10:00
Вена хотод таеквондо-гийн “ITF 60 th Anniversary Summit” арга хэмжээ болж байна
2026-11-08 07:00:00
Польш Улсад “Business Women IMPACT 2026” эдийн засгийн конгресс болов
2026-11-07 09:43:22
“Алдар” спорт хороо чөлөөт бөхийн тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-07 09:32:36
Манай 3х3-ын баг “Дакар 2026” олимпын наадмын шигшээ наймд шалгарлаа
2026-11-07 08:33:36
“ДАКАР-2026” 3х3-ын Монголын баг эхний ялалтаа авлаа
2026-11-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |