Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн ажлын албанаас 2020-2024 онд гэр хорооллын 10 мянган өрхийн ариун цэврийн байгууламжийг шинэчлэхээр төлөвлөсөн.
Уг төслийг бүрэн хэрэгжүүлснээр Сонгинохайрхан дүүрэг хөрсний бохирдолгүй анхны дүүрэг болох боломжтойг тус дүүргээс мэдээллээ.
Гэр хорооллын нэг өрх уламжлалт нүхэн жорлонг 15-аас дээш жил ашигласан байдаг. Энэ нь тухайн орчны хөрс бохирдох хамгийн том шалтгаан болдог. Харин хөрсний бохирдлоос ангижрах хамгийн зөв бөгөөд хялбар шийдлүүдийн нэг нь гэр хорооллын айл өрхийг соруулдаг, эко ариун цэврийн байгууламжтай болгох юм.
Стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн суурь өндөр нь 220 см байх бөгөөд агааржуулалтын хоолой болон муу ус асгах асуудлыг давхар шийдэж өгсөн давуу талтай. Мөн жилдээ нэгээс хоёр удаа соруулж ашиглах боломжтой юм байна.
| Сонгинохайрхан дүүргийн 220 өрхийн нүхэн жорлонг шинэчилжээ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |