Хэнтийн нуруу, Минжийн хангайн хөвч тайгын наахна байх Шарлангийн нуруу ан амьтны эх өлгий нутаг юм. “Хөвчийн хар” “За чи бид хоёрын зогсож байгаа нуруунаас энд байгаа бүх амьтныг харж болно. Телевиз, сонингоор Монголын мод, ан амьтан дуусчихсан юм шиг ярих юм. Манайд хүний хөл хүрээгүй олон газар бий. Дэлхийд нэн ховордоод байгаа амьтад энэ тайгад өсч үржиж байна. Монголын амьтад дуусаагүй шүү” хэмээн ярив. Бид хоёр нэгэн ян сарьдаг уулын орой дээрээс доош дуран тавиад байгаа. Ой модны чөлөөнд нэг амьтан гарч ирэв. Нүдээр харахад бөөдийсөн хар амьтан цухалзах. Харин дурангаар харахаар хөвчийн хүрэн баавгай болох нь танигдав. Хоёр бамбарууш дагуулчихсан явааг харахад эвш бололтой. Энэ хавар уулын цас ханзрах цагаар хоёр ихэр бамбарууш гаргасан бололтой. Өвөлжин унтаад дээрээс нь бамбарууш гаргасан болоод ч тэр үү туранхай юм. Ойн чөлөөнд нарны бүлээн элчинд биеэ ээн зогсоод байх. Урд зүг рүү хараад хошуугаа өргөөд зогсох нь ямар нэгэн зүйлийн үнэр авсан бололтой.
Тэгж байснаа хоёр бамбаруушаа дагуулаад мод руу яваад орлоо. Харин ээжийгээ дагаж яваа хоёр бамбаруушийг холоос харахад бөндийсөн хоёр амьтан өндөр ургасан өвсөн дундаас нуруу нь арай гэж цухайх.
.jpg)
Ойн чөлөөнөөс доохно талд сэрийсэн эвэртэй хэдэн буга сүргээ захлаад идээшилж, бага насны болон янзагаа дагуулсан согоо сүргийн дунд байна. Бугын сүрэг ойн чөлөө болон модны захаар байдаг ажээ. Энэ ой хөвчийн амьтдын тоог нэгээр нэмсэн согоо зуны эхэн сарын сүүлчээр төрсөн янзагаа дагуулан сүргийн хойд захад идээшлэх. Сүүндээ цадсан бололтой нялх янзага турьхан хөлөөрөө газар самардан байснаа гэнэт огло үсрэн тонгочих ажээ. Ээжийнхээ хоёр бөөрөнд ээлжлэн гарч, урд хоёр хөлнийх доогуур цухуй х нь дуранд тодхон харагдах. Тэгж байсан нэг эвгүй дуу бид хоёрын байгаа газраас холгүйхэн гарлаа. Юу байдаг билээ хэмээн хартал нүд нь гялалзсан нохой шиг амьтан нүдний үзүүрт сүүтийгээд ой мод руу орлоо. “Хөвчийн хар” ахын хэлж буйгаар шилүүс явж байгаа нь энэ аж. Бид хоёрын доохно талд шилүүсний үүр байдаг юм байх. Гэрийнх нь ойролцоо сууж байгаад уурлан дуугарсан бололтой. Энд шилүүс, дорго олон байдаг аж. Ер нь хярс, тарвага болон говийн бүс нутагт байдаг амьтдаас бусад нь энд бий. Тэр тусмаа Шарлангийн нуруунд амьтад бүгд бий. Хөвчийн амьтдын жаргалын орон болсон тансаг байгаль дундах тунарсан өтгөн ногоон модоор бүрхсэн ой, шүд хага ташим булагтай, шим тэжээлт өвс ургасан энэ газар байгалийн гоо үзэмж дэндүү сайхан юм. Нүүр ирвэгнүүлсэн зөөлөн сэвшээ салхинаас нялх ногооны үнэр ханхийх, энд тэндээс шувуудын дуу сонсогдоод амьтдыг алган дээрээ тавьчихсан юм шиг харж байгаадаа эргэлзмээр.

Нэг амьтан дээр дурангаа тогтоон харж байгаад үл ялиг холдуулахад дараагийн амьтан нүдэнд бэлхнээ ороод ирэх юм. Сагсалзсан сүүлтэй хэрэм модны мөчир дээр бүлтийтэл сууж байх. Доод талынх нь модон дээр ойн булга байх аж. Ойн булга гэж жижигхэн биетэй хэрэм шиг л амьтан байх юм. Харин үс нь гэж сорлож гялалзсан хүрэн бор ажээ. Цас ороод цаг агаар хүйтрээд ирэхээр үснийх нь сор бүрч ч их гялтганадаг гэж байгаа.
Нохой зээх, үен солонго, мануул, ойн цагаан үен, хотны үен, ойн солонго, хээрийн солонго зэрэг амьтад энд бий. Харин туурайтан амьтдаас хүдэр, зэрлэг гахай, буга, гөрөөс, хандгай гээд л ан амьтдын барааг нар жаргахаас өмнөхөн харж болохоор юм. Нар жаргахын өмнөхөн ан амьтад бүгд уулын бэлээр ойн чөлөөнд гараад нүдэнд ил болчихдог гэсэн нь үнэн юм. Энэ цагийг бид хоёр хүлээж байсан болохоор ан амьтдыг ханатлаа дурандаад байгаа. Салхи цохиулчихгүй бол амьтад дээр бүр ойртох боломж бий. Гэхдээ нэг амьтан ойроос харах гэж бусдыг нь харж чадахгүй орой болгочих гээд байгаа болохоор уулынхаа хяраас дурандаж байв.
Тэгж байтал гэнэт “Хөвчийн хар” “За манай хэдэн дангий энд байгаа юм шиг байна. Муусайн хулгайч нарыг яая даа байз” хэмээн уурлангүй ярив. Би ч дангий гэж хэн юм бэ гэж асуусан. “Хөвсгөл аймгаас хэдэн Дархад ирчихээд энэ хавиар эргэлдээд байгаа юм. Хоёулаа тэдэн дээр очих уу. Энүүхэн дор байгаа юм шиг дуу гараад байна. Ядаж байхад сонин дээр зургаа тавиулна гэж бодоод ажлынхаа хувцсыг өмсөөд гараад ирсэн буруудлаа. За мордоё ард хоцорчихоод төөрөв” гэж хэлэх дундаа мордоод ухасхийлээ. Би ч араас нь шогшууллаа. Уулын уруу бууна гэдэг амаргүй юм. Унанги мод замд тааралдаад тэрийг нь тойрох гэж мунгинах хооронд “Хөвчийн хар” ах зээрд морио унасан модон дээгүүр сэб хийтэл харайлгаад явж байх юм. Модон дундуур сүлжээд түүний барааг араас нь хараад яваад байгаа. Хууль бус анчидтай халз уулзах гээд явж байгаа нь энэ. Унаж яваа хонгор морио ороолгоод уулын уруу цогиод байгаа. Тэгж тэгж нэг юм гүйцэж ирээд ийш, тийшээ харахаар юу ч харагдахгүй юм. Тэгсэн “Хөвчийн хар” ах “За одоо алга болсон байх. Энүүхэн дор гал түлсэн биз тэрийг нь унтраагаад эргэх үү” хэмээн ярив.

Түүний хэлж буйгаар сүүлийн жилүүдэд Хөвсгөлийн тайгаас Сэлэнгэ аймгийн Хэнтийн нурууны буруун хормойгоор байдаг сумын нутагт олон айл нүүж ирээд байгаа юм байна. Бүгд малгүй, бас эрхэлсэн тодорхой ажилгүй гэж байгаа. Сумаас ямар нэгэн тэтгэмж авдаггүй мөртлөө боломжийн, бийлэгжүү амьдраад байдаг гэх. Хөвсгөл аймгаас ирсэн айлуудын гэрт овоо хараа нь тараагүй эв хавгүй буу цөөнгүй харагджээ. Хүүхдүүд нь цагаан хусны голоор шившлүүр гэж сонин авиа гаргадаг зүйл хийж, үлээж тоглодог гэнэ. Шившлүүлээр тайгын бүх амьтдын дуу авиаг гаргаж чаддаг далд авъяастай гэнэ. Түүнийгээ баргийн хүнд үзүүлээд байхгүй. Хүүхдүүдээ амьтны дуу авиаг зааж өгөөд байдаг нь ажигллагджээ.
Сүүлийн хэдэн жилд энэ хөвчид хууль бус анчид гэвэл Хөвсгөл аймгаас ирсэн иргэд гэв. Тэд хар багаасаа ууланд явган яваад сурчихсан болохоор өвөл, зунгүй явган, огт морь унахгүй ууланд тэнүүлчилж явдаг гэнэ. Тэдэнтэй ууланд халз таараад ямар учраас энд явааг нь асуухаар рашаан хүрэх гэж явна хэмээн хэлдэг гэнэ. Тэгсэн мөртлөө буу, үүргэвч үүрчихсэн явдаг юм байх. Тэднийг тайгын амьтдын эд эрхтэнг хил давуулан худалдаалдаг сүлжээнд орчихсон байх магадлалтайг олон хүн ярьдаг аж. Тэдний шившлүүрээр гаргаж байгаа өөртэй нь адилхан дуу авиаг амьтад сонирхон, эсвэл айж цочилгүй явсаар золиослогддог гэдгийг ярьж байв. Хөвсгөл аймгаас ирсэн иргэд ангийнхаа эд эрхтэнг үүргэвчиндээ хийж яваад хотоос машинтай ирсэн хүмүүст өгдөг талаарх нууц мэдээлэл “Хөвчийн хар”-д ирээд байгаа юм байна. Тэрбээр “Энэ намар хууль бус анчидтай үзэж тарах гэж байгаа. Энэ ууланд хоёр газраар л машин жаахан ойртох боломжтой. Уг нь тэр хочр замыг баргийн хүн мэддэггүй байсан юм. Гэтэл энэ хэдэн дархад явган алхаж, газар мэддэг болоод тэр хоёр газраар машин дөхүүлээд байгаа бололтой. Хууль бус анчид хүмүүстэй газар, цаг товлоод эндээс амьтнаа буудаж эд эрхтнийг нь аваад тохиролцсон газраа уулзаж өгдөг шиг байгаа юм. Тэрийг илрүүлнэ. Хэд хэдэн юм ажиглагдаад байгаа. Гэхдээ энэ хөвчид хэн, хаана ан хийгээд яваад байгааг мэдэх боломжгүй. Яг л халз таарахгүй бол. Махчин амьтад буудуулсан амьтдын үлдэгдэл сэг, зэмийг идчихдэг юм. Ямар ч ул мөр үлдэхгүй. Тэгээд ч сэжигтэй зүйл гарлаа гэж бодоход цагдаа дуудах болно. Энэ хөвчид баргийн цагдаа ирж чадахгүй. Газраа мэдэхгүй төөрөөд бөөн юм болно биз. Онцгойгийнхны осол шиг. Тиймээс энэ муу хууль бус анчдыг би барьж өгөхгүй бол өөр энэ байгалийг хамгаалах хүн байхгүй болоод байгаа юм” хэмээн ярив.
Гүн ногоон өнгө тунаруулсан хөвчийн их тайгыг хууль бус анчид цусаар будаж байгаа нь харамсалтай. Бид хоёрын араас нь хөөдөг хүмүүс явган явж байгаагаас харахад нөгөө “дангий” нар бололтой. Тэд бид хоёрын бараанаар аль нэг хадны завсар нуугдсан болохоор араас нь хөөгөөд эрж хайгаад олохгүй нь тодорхой. Иймээс буудалж байсан газар нь очиж цогтой нурам байгаа эсэхийг шалгалаа. Байцын булаг гэх газрын ундаргын тархин дээр гал түлжээ. Тулгын чулуу нь хав халуунаараа. Харин сохор номин үүрнээс хар шороо цацсан бололтой байлаа. Ингээд нар уулын сагаар далд орж, сүүдэр буух үеэр бид эргээд замдаа орлоо. Хажууханд зэрлэг гахай, бор гөрөөс модон дундуур явах зэрэг амьтадтай таарсан хэвээрээ. Бүр бид хоёрын толгой дээгүүр хэрэм мод дамжин яваа харагдана. Мөн хажууханд тоншуул чөлөө завгүй тонших. Бид хоёрын явж байгааг мэдэж байгаа юм алга. Тачигнатал мод тоншоод байгаа.
Бид замдаа хууль бус ангийн талаар яриад л яваад байгаа. Хоёр жилийн өмнө өвөл нохой дагуулсан хоёр хүний мөр цасанд гарсан байсан гэнэ. Мөрний араас хөөгөөд яваад байтал хандгай буудаж хөнөөсөн байжээ. Дэлхийд нэн ховордоод буй хандгайн аман хүзүүгээр нь буудсан байж. Сүрлэг гэж жигтэйхэн тарга тэвээрэг сайтай залуу хандгайг ийн бууджээ. Тэгээд гуяны арьсыг нь хуулж байгаад махнаас нь чоно шиг сэглэн авсан байсныг толгой сэгсрэн ярив. Ингээд араас нь хөөж явсаар нөгөө хоёр анчнаа бариад авсан байна. Тэгсэн тэр хоёр анчин нохойдоо хоол олж өгөх гэж хандгайн аминд хүрсэн гэх халаглам мэдээг хээв нэг ярьж зогссон гэнэ. Тэр хоёр анчин шүүхээс хоёр жилийн ял аваад хэргээс мултарсан байжээ. Мөн баавгайн савар, доньд авч явсан хүнтэй таараад цагдаад хүлээлгэж өгч байжээ. Энэ мэт олон хэрэг илрүүлж байжээ.
Сүүлийн жилүүдэд олны танил хүмүүс хууль бус ан хийж байгааг тэрбээр ярив. Мөнгөнморьтын тэр хавиас онгоцтой ирж ан хийгээд баригдсан УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хэрэг. Энэ хэрэг анх улсын заан Б.Соронзонболд зэрлэг гахай буудаад түүнийгээ хүзүүн дээрээ өргөсөн зураг цахим хуудсаар гарснаар илэрч байсан. Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас баавгай агнасан зэрэг хууль бус ангийн талаар цөөнгүй хэргийг тэр ярьж байв.
Үргэлжлэл бий.
| “Хөвчийн Харыг хаа таарсан газраа өчиггүй БУУД”-II |
|
Ховд аймгийн Буянт сумаас алга болсон охиныг эрэн сурвалжилж байна
2026-08-05 13:57:14
Олон улсын Таеквон-догийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна
2026-08-05 13:34:07
Зарим голын усны түвшин нэмэгдэж, Онон, Балж гол үерийн аюултай түвшинг давжээ
2026-08-05 12:58:23
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой
2026-08-05 12:51:58
Шатахууны хүртээмж 2.5 дахин нэмэгдэж, ШТС-уудын дараалал буурчээ
2026-08-05 12:36:31
Тэгш, сондгой дугаарын зохицуулалтад эдгээр тээврийн хэрэгслүүдийг хамруулахгүй
2026-08-05 12:07:01
БНСУ-ын “Онпум Корпораци” ОБЕГ-т зарлан мэдээллийн цамхгийн сэлбэг хэрэгсэл хүлээлгэн өгчээ
2026-08-05 10:32:21
Улаанбурханаас урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна
2026-08-05 10:14:38
ТАНИЛЦ: Энэ долоо хоногт зам хаах байршлууд
2026-08-05 10:11:11
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 дуудлага бүртгэгджээ
2026-08-05 09:44:49
Он гарсаар усны ослын улмаас 59 иргэн амиа алдсаны 14 нь хүүхэд байжээ
2026-08-05 08:50:28
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-08-05 07:03:59
ЖҮЖИГЧИН Т.БИЛЭГЖАРГАЛЫН ЭЭЖ Л.НОРОВОО: ХҮҮД МИНЬ ГЭГЭЭЛЭГ, БААТАРЛАГ, ДУРЛАЛТ ЗАЛУУГИЙН ДҮР ЗОХИДОГ БАЙСАН
2026-08-05 07:02:43
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2026-08-05 07:02:00
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2026-08-05 07:01:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-05 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-05 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2026-08-05 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг олдоно
2026-08-05 06:00:00
KHARKHORUM 360° фестиваль энэ сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
2026-08-04 18:26:43
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва БНЭУ-ын элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзалж хийжээ
2026-08-04 16:57:11
Р.Алтангэрэлд “Хүндэт дипломат” хүндэт тэмдгийг гардуулан өглөө
2026-08-04 16:23:14
Шинэ ном танилцуулъя: “ДАРМА БАТБАЯР”
2026-08-04 16:11:25
Туул гол дээрх Зайсангийн баруун талын гүүрний хучилтын засварын ажлыг хийж гүйцэтгэнэ
2026-08-04 15:51:06
УИХ-ын дарга С.Бямбацогт: Хэлэлцүүлгээс илүү хэрэгжилт, амлалтаас илүү бодит үр дүн чухал
2026-08-04 15:24:36
Б.Пүрэвдагва: 2026 онд нийслэлд 20 сургууль, 23 цэцэрлэгийн барилга ашиглалтад орно
2026-08-04 14:54:52
Морингийн даваанаас Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр хүртэлх авто зам ашиглалтад орлоо
2026-08-04 14:47:55
“КОП17”-д ажиллах Онцгой байдлын дадлага сургуулийг хийв
2026-08-04 14:11:19
Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурал энэ сарын 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 14:06:14
“COP17” хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явна
2026-08-04 14:00:29
“UNCCD COP17”-гийн бэлтгэл ажлын сургалт, семинар болов
2026-08-04 13:41:39
Баянцагаан сумын Чихэртийн зоод “Хаадын хүлэг” өдөрлөг боллоо
2026-08-04 13:31:58
Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Д нарт холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ
2026-08-04 12:38:20
“ЮНЕСКО”-гийн соёлыг биет бус өвийг сурталчлав
2026-08-04 11:36:09
Хөл бөмбөгийн “A”, “B” зэрэглэлийн лицензтэй дасгалжуулагчдын сургалт боллоо
2026-08-04 11:16:31
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I ээлжийн бүртгэл 10-ны өдөр эхэлнэ
2026-08-04 10:53:29
ХХААХҮ-ийн салбарын төсвийг нэмэгдүүлэх санал Сангийн яаманд хүргүүлжээ
2026-08-04 10:30:12
АЖ ҮЙЛДВЭР САЙД Г.ДАМДИННЯМ БНХАУ-ЫН ЧАЙНА ГАЗ КОМПАНИЙН ЗАХИРАЛ ЧАН ЛИАНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2026-08-04 10:26:57
Бэлчээрийн ургамлын ургалт ихэнх нутгаар сайн, дунд түвшинд байна
2026-08-04 10:25:38
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 тохиолдол илэрчээ
2026-08-04 10:14:46
ШУМУУЛААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ СУДАЛГААГ УВС, БАЯН-ӨЛГИЙ, ХОВД АЙМГУУДАД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖЭЭ
2026-08-04 10:02:59
Баянгол дүүрэг Үндэсний спортын наадамд III байр эзэллээ
2026-08-04 07:28:42
Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн VI чуулга уулзалт боллоо
2026-08-04 07:19:18
2026-08-04 07:04:06
Жюү жицү-гийн дэлхийн аваргын “Дуо” төрөлд мөнгө, хүрэл медаль хүртлээ
2026-08-04 06:59:55
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна
2026-08-04 06:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |