-Нойр булчирхай чухам ямар үүрэгтэй вэ. Үүнээс яриагаа эхлэх нь зүйтэй байх?
-Нойр булчирхай бол ходоодны ар хэсэгт байрладаг. Бидний хэрэглэж буй хүнсний нүүрс ус, өөх тос, уургыг задлах үүрэгтэй. Мөн цусанд дах сахрыг хянаж байдаг инсулиныг ялгаруулдаг. Ягаан саарал өнгөтэй гадаад болон дотоод шүүрэл ялгаруулдаг, хоол боловсруулах эрхтэн юм.
Нойр булчирхай нь хэвлийн хөндийн дээд хэсгийн ар хананд буюу ууц нурууны I, II нугалмын түвшинд, гялтан хальсаар нэг талаараа хучигдан ходоодны ар талд, хос гэдэс, дэлүүний хооронд хөндлөн байрлалтай байдаг. Урт нь 14-22, өргөн нь гурваас есөн сантиметр. Харин зузаан нь хоёроос гурван сантиметр бол жин нь 70-80 грамм байдаг.
-Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүд болон залуучуудад энэ өвчлөл илрэх болжээ. Энэ талаар ярьж өгөөч?
-Угтаа нойр булчирхай 10-15 жилийн амьдралын буруу хэвшлийн үр дүнд өвчилдөг. Гэтэл манайхан хүүхдээ ухаан орсон цагаас л хүнд хоол өгдөг. Эрхлүүлж, хайрлах нэрийн дор амттан хэт өгч, таргалуулж байна. Үүнээс үүдэн гуравхан настай хүүхэд нойр булчирхайн архаг үрэвсэлтэй болж, 30 настай хүний өвдөлтийг мэдэрч байна. Би сүүлийн гурван сарын турш 100 гаруй хүүхдийг эхогоор харсан. Гэтэл тэдний 40 нь нойр булчирхайн үрэвсэлтэй гэж гарсан. Мөн бид жингийн илүүдэлтэй хүүхдийг “Бондойгоод хөөрхөн байна, том болоод унаган мах нь арилна” гэдэг. Угтаа унаган мах гэж байхгүй, жингийн илүүдэл олон төрлийн өвчин дагуулж байдаг. Тиймээс зовиур илэрсэн тохиолдолд эмчид хандах хэрэгтэй. Гэтэл эцэг эхчүүд хүүхэд нь хэвлий хэсгээр өвдөхөөр “Хоол чинь шингээгүй байна, халуун юм уу. Илээд зүгээр болчихно” гэх үгийг хэлдэг. Угтаа тухайн хүүхдийн нойр булчирхай томчуудынх шиг хоол тэжээлийг задалж чадахгүй, үрэвсэж байгаа хэлбэр юм.
-Үрэвслийн эхний шинж тэмдэг хэрхэн илрэх вэ?
-Ихэвчлэн хэвлий орчмоор хатгуулж өвдөх, гэдэс цүдийх, бөөлжих,дотор муухайрах, халуурах гэсэн түгээмэл шинж тэмдэг илэрнэ.
-Хүүхдэд мөн адил шинж тэмдэг илрэх үү?
-Бага насны хүүхэд хаана, юу өвдөж байгаагаа мэдэхгүй учир ихэнхдээ “Гэдэс өвдөөд байна” гэдэг. Том хүнтэй л адил шинж тэмдэг илэрч байгаа нь тэр. Мөн асран хамгаалагчид хүүхдийн нойр булчирхай эрт үрэвсэх талаар мэдлэг дутмаг байдаг. Дэлхийн бусад орны хүүхдүүд дунд бол түгээмэл ажиглагддаг.-Нойр булчирхай үрэвсэхэд голлон нөлөөлөх хүчин зүйл нь?
-Хүн хоолноос сайн нүүрс ус, өөх тос ашигтай шим тэжээлийг авах ёстой байдаг. Гэтэл Монголчууд маань ихэвчлэн удаан задарч, ходоод, нойр булчирхайд ачаалал өгдөг хүнсийг өдөр тутамдаа хэрэглэж байна. Жишээлбэл, зуны цагт аялал зугаалгаар явахдаа хорхог, шорлог их иддэг. Мөн өдөр тутамдаа хүнд хоол хэрэглэдэг шүү дээ. Үүнийг нойр булчирхай шүүж, задалж чадахгүй болохоороо шархалдаг. Энэ нь өвдөлтөөр илэрч байгаа гэж ойлгож болно. Нэг ёсондоо дотроосоо өөрийгөө түлж гэмтээж байна гэсэн үг.
-Тэгвэл хүндрүүлэхгүйн тулд ямар хоолны дэглэм барих вэ?
-Дээрх дурсанчлан сайн нүүрс ус, өөх тос хэрэглэх. Нойр булчирхайд цочрол өгөх халуун ногоо, амтлагч, шарсан, хуурсан хүнс хэрэглэхгүй байх.
-Гэмтсэн нойр булчирхайг хэрхэн эмчлэх вэ. Иргэд уламжлат эмчилгээгээр эмчлэх талаар нэгэндээ зөвлөж харагддаг?
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Цаашид эцэг, эхчүүд маань хүүхдийнхээ хооллолтод анхаараасай гэж эмч хүний хувьд хүсэж байна. Хүүхдийн идэх хоол гэж тусдаа шүү, бас амттан хэт их битгий өгөөрэй.
| Б.БЯМБАБАЯР: Буруу хооллолт, амттаны хэт хэрэглээнээс үүдэн гуравхан настай хүүхэд нойр булчирхайн архаг үрэвсэлтэй болж, 30 настай хүний өвдөлтийг мэдэрч байна |
|
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-10-28 16:08:13
ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД Т.МОТЭГИ: Ой хамгааллын мэргэжилтнүүдээ Монгол руу илгээнэ
2026-10-28 15:25:00
“Болдтөмөр Ерөө Гол” ХХК мэдэгдэл гаргалаа
2026-10-28 15:04:57
Б.Хулан, Э.Даваанасан, Т.Энхжин нар дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-28 14:18:05
Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
2026-10-28 13:57:10
Ц.Идэрбат: Вакцин дотооддоо үйлвэрлэхэд зориулж 1.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн
2026-10-28 13:51:56
Элчин сайд В.Оюу Тайланд Улсын Гадаад хэргийн сайдтай уулзав
2026-10-28 13:06:15
Ж.БЯМБАСҮРЭН: Зөвшөөрлийг зохих журмын дагуу олгосон ч хилчдийг зориудаар гал тавьсан мэтээр буруутгаад байна
2026-10-28 11:58:17
Жүдо бөхийн “BARNAUL CUP 2026”-гаас 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-10-28 11:46:24
Ватиканаас XIII-XIV зууны Монголын түүхийн ховор 38 баримтыг хуулбарлан авав
2026-10-28 11:26:54
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ
2026-10-28 10:43:21
"Алтан намар" хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно
2026-10-28 10:40:40
Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Төрбат томилогдлоо
2026-10-28 09:51:48
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-10-28 08:00:00
МУГТ Л.ЭНХРИЙЛЭНГИЙН ЭМЭЭ Л.МӨНХНАСАН: ОХИН МИНЬ ДАШТ-ЭЭС “ТАНЫ ЗАХИСАН ХАВИРААГ ХИЙЖ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ” ГЭЭД ИНЭЭСЭЭР ИРСЭН
2026-10-28 07:36:04
Манай долоон бөх дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдана
2026-10-28 07:10:00
МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
2026-10-28 07:00:00
ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ НЬ СҮЙТГЭСЭН ГАДНЫН ИРГЭНД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖ, КОМПАНИЙГ 500 САЯ АМ.ДОЛЛАРООР ТОРГОЖ БАЙЖЭЭ
2026-10-28 07:00:00
Т.ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХОЁР ДАХЬ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ДАЙРАЛТ ХИЙНЭ
2026-10-28 07:00:00
“ШУВУУ” АЖИЛЛАГААНЫ АВТОР ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ӨӨРӨӨ “ШУВУУ” БОЛЖ ИРЭХ ҮҮ
2026-10-28 07:00:00
2027 ОНЫ ТӨСВИЙН 2.6 ИХ НАЯДЫН АЛДАГДЛЫГ "ОЮУТОЛГОЙ"-Н НОГДОЛ АШГААР НӨХӨЖ БОЛНО, БОЛОХГҮЙ
2026-10-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |