Хотын гудамжаар алхах залуусын гарт утас, чихэнд чихэвч харагддаг болоод нэлээд жилийг үдэж байна. Ойрхон зогсвол сонсож байгаа хөгжим нь бусдад сонсогдох хэмжээний чангаар тэд сонсдог. Хажууд шуугих хүүхдээ чимээгүй байлгах гэсэн дээ гар утсаар тоглуулж, үзэж байгаа киноных нь дуу ядаргаатай учир өөрийгөө тайван байлгах гэсэндээ чихэвч зүүлгэнэ. Хүүхдээ саатуулж, гар утсаар тоглох эрхээр урамшуулж байгаа үйлдэл бүр балчир үрийнхээ харах нүд, сонсох чихийг гэмтээж байгаагаа мэддэггүй нь харамсалтай.

Гар утас, чихэвч залуусын байнгын хэрэглээ боловч эрүүл мэндэд нь асар их хор хөнөөл үзүүлдэг. Техник технологийн эрэн үед аливаа мэдээллээс хоцрохгүй байхын тулд гар утсыг хэрэглэнэ. Гэвч хэрэглээ ихдэж нүд нь гар утасны дэлгэцээс өөр тийш харахаа больсон ч энэ зөвхөн хараанд муугаар нөлөөлөхөөс гадна тархины хөгжил, нуруу нугасны буруу ургалтад нөлөөлдөг. Тиймээс ч бөхтэй тэмээ шиг бөгтийж, тонгойсон залуус хаа сайгүй болцгоожээ. “Феникс” нүдний эмнэлгийн эмч “Зөвхөн нэг зүйлийг удаан ширтэж, гадагш гарч өргөн цар хүрээтэй орчныг харахгүй, мөн дэлгэцийн хурц гэрлийг хэт удаан ширтсэнээс холын хараа муудаж эхэлдэг. Үүний шинж тэмдэг нь нүд загатнах, хорсох, хуурайшсан мэт мэдрэмж төрж байгаагаар эхэлдэг. Нэгэнт муудсан хараа сэргэх боломжгүй” гэсэн юм. Хараа муудах нь дэлгэцийн донтолтын эхлэл. Цаашлаад биеийн болон тархины хөгжилд муу нөлөө үзүүлнэ. Угаас хэрэглээ нь хэтэрч байсан гар утасны хэрэглээг улам даамжруулсан шалтгаан бол удаан хугацааны хөл хорио байлаа. Хичээл цахимаар орж байсан сурагч, оюутнууд хичээл хийх нэрийдлээр улам бүр утасны хамааралтай болсон. Зарим нь утас харахгүй байя гэж хүсээд ч хичээл нь цахимаар учир телевиз, зөөврийн компьютер, гар утаснаас хичээлээ хийж байсан нь дэлгэцэд донтох хүүхдийг тоог улам нэмжээ. Та бидэнд таатай байлгах гэж хийсэн тод дэлгэцтэй утасны гэрлээс болж өсвөрийн үеийн залуус гэлтгүй томчуудын хараа ч муудаж байна.
Хараа зүйн төвийн эмч Ө.Ариунболд “Дэлгэцээс гарах тод гэрлийг хөдөлгөөнгүй удаан ширтэх нь нүдний булчингийн ажиллагааг удаашруулж хараа муутгадаг. Одоо үеийн залуус гадуур гарч алхах бус жижигхэн дэлгэц ширтэхийг сонгох болсон. Ингээд байхаар нүдний булчин буруу ажиллаж хараа мууддаг. Манай эмнэлэг дээр хараа нь муудаж ирсэн хүмүүсийг жагсаавал эхлээд удамшлын хараа муутай хүмүүс тэгээд энэ төрлийн булчингийн ажиллагаа муудсанаас болж хараа нь муудсан иргэд ордог” гэсэн юм.

Зам хөндлөн гарахдаа чихэвч зүүж утас харсан хүмүүс зургаа дахь мэдрэхүйдээ найдаад байна уу, өөр рүү нь чиглэх машины жолоочийн чадварыг шалгаад байна уу гэмээр анхаарал болгоомжгүй орчноос тасран “сохор” хүн шиг алхана. Гэтэл хараагүй хүн ч өөрийнх нь “нүд” болсон таяг тусгай гэрлэн дохионы тусламжтай зам гардаг. Гэтэл чихэвч, гар утастай их хотын залуус тэднээс дор харалгүй, сонсолгүй замын хөдөлгөөнд орсноор машинд мөргүүлж гэмтсэн тохиолдол цөөнгүй. “Тэнгис” кино театрын дэргэдэх барилга дээрээс арматур унаж 21 настай залуу амь насаа алдсан. Дээрээс унаж байгаа төмрийн чимээг сонсон иргэд шалавхан байгаа газраасаа холдсон ч тухайн залуу чихэндээ хийсэн “Бөглөөс” эцэс хүртэл тултал нь чангалсан дуунаас болж нас барсан. Үүн шиг олон жишээн дээр иргэд чихэвчний дуунаас болж орчны чимээг сонсолгүй том, жижиг осолд өртдөг. Чихэвчтэй иргэд гэнэтийн осолд өртөхгүй байсан ч байнгын чихэвчээр дуу сонсох нь аажмаар чихний сонсголд нөлөөлдөг. “Шагшаа” чих хамар хоолой, сонсгол судлалын эмнэлгийн эмч Б.Даваахүү “ Сүүлийн жилүүдэд өсвөр насны залуус чихэвч хэт чангаар удаан сонссоноос болж чихний мэдрэлийн эсүүд гэмтэж байна. Ингэснээр аажимдаа сонсгол мууддаг. Эхний жилүүдэд мэдэгдэхгүй ч энэ хэвээр удаан явбал дүлийрдэг, энэ нь цаашилбал тархинд ч муу нөлөөтэй. Нэгэнт муудсан сонсгол дахиж сэргэдэггүй. Өсвөр насны залуус дунд 15-25 насны залуус илүү чихэвч зүүдэг тул сонсгол муудах тал харагдаж байна.Миний ажигласнаар оюутан залуусын чихэвчний хэрэглээ хэт өндөр гэж хэлмээр, сургууль дээрээ ч байнга чихэвчтэй байдаг, заримынх нь хувьд хичээлийг бусдад саад болохгүй гэсэндээ чихэвч зүүдэг байх.Гэхдээ өөрийгөө хамгаалахын тулд 60 децибелээс доош, 60 минутаас хэтрүүлэхгүй сонсох хэрэгтэй” гэлээ.
Эхээс төрөхдөө сонсож, харж чаддаг байсан ч техник технологийн буруу хэрэглээнээс болж эрүүл эрхтнээ гэмтээж байгаа бид мөнгөөрөө өвчин худалдаж авдаг “тэнэгүүд” болжээ. Өөрсдөө хор авч өөрийгөө гэмтээгээд өчнөөн төгрөгөөр эрүүл болох гэж эмчилгээ хийлгэнэ. Нийтийн тээвэрт, хотын гудамж, цайны газар, сургууль дээр гээд та хаашаа харсан ч чихэвч, гар утсаар харах нүд, сонсох чихээ таглуулсан сохор, сонсголгүй хүмүүсийг харах болно. Тэд ирээдүйд гар утсаа нүдний шилээр, чихэвчээ сонсголын аппаратаар солихоо мэдэхгүй байгаа нь харамсалтай. .
О.Эрдэнэтунгалаг
| ХӨНДӨХ СЭДЭВ: СОХОР СУРАГЧ, ДҮЛИЙ ОЮУТНУУДТАЙ МОНГОЛ |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |