Нийсллэийн Онцгой комиссоос долоо хоног бүр цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэж байна. Энэ удаагийн хэвлэлийн хурлын хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж тус мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Улаанбаатар хотын халдварын нөхцөл байдлыг бид долоо хоног тутам графикаар гарган танилцуулдаг. 41 дэх долоо хоногийн хувьд өдөрт батлагдаж байгаа халдварын тоо 40 дэх долоо хоногтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Өмнөх долоо хоногт халдварын тохиолдол 3446 байсан бол, 41 дэх долоо хоногт 3196 болсон. Өмнөх долоо хоногт 28 жирэмсэн эх халдвар авсан бол, 41 дэх долоо хоногт 24 болсон байна. Харин халдвар авсан хүүхдийн тоо 682 болж нэмэгджээ.
Гэрийн хяналтад байгаа иргэдийн тоо 38 дахь долоо хоногоос аажмаар буурч байгаа. 41 дэх долоо хоногт 26.957 байсан бол, өнөөдрийн байдлаар 23.998 болж буурсан байна. Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн тоо 41 дэх долоо хоногт 6556 байгаа нь өмнөх долоо хоногтой ижил байгаа. Энэ нь орны хүрээлцээтэй холбоотой юм.
Хүнд оноштой иргэн 1522 байсан боловч 41 дэх долоо хоногт 1613 болж өссөн. Нэн хүнд оноштой иргэн 277 байсан бол, 289 болсон байна. Орны эргэлтийн хувьд 720 иргэн эмнэлэгт хэвтэж эмнэлгээс гарч байгаа иргэдийн тоо 675 байсан бол, энэ долоо хоногт 661 иргэн эмнэлэгт хэвтэж 644 иргэн эмнэлгээс гарчээ. Энэ нь халдварын тоотой шууд хамааралтай юм. Бид тандалт, хариу арга хэмжээг сайжруулах үүднээс Нийслэлийн Засаг даргын 2021 оны 722 тоот захирамжаар сайн дурын ажилтнуудыг ажиллуулж байгаа. Аравдугаар сарын 18-ны байдлаар 53 жолооч ажиллаж байсан бол, өнөөдөр 45 жолооч ажиллаж байна.
Дархлаажуулалтын 49 суурин цэгт Вероселл, Файзер вакцины сонголттойгоор дархлаажуулалт хийж байгаа юм. Мөн 36 явуулын баг ажиллаж, үүнд 352 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна. Аравдугаар сарын 20-нд хоёр их сургуулийн 174 оюутан, хоёр байгууллагын 42 ажилтан, гэрээр 141 хүнийг нэмэлт дархлаажуулалтад хамруулсан. Нийт 11 их, дээд сургуулийн 1803 оюутан, 15 байгууллагын 1261 ажилтан, гэрээр 1850 иргэнийг нэмэлт дархлаажуулалтад хамруулаад байна. Мөн гэрийн асаргаанд байдаг 679 хүн нэмэлт тун хийлгэсэн.
УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас өнгөрсөн долоо хоногт “Ковид-19”-ийн хариу арга хэмжээний үйл ажиллагаанд ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн нэгдсэн аргачлалын дагуу үнэлгээ хийж байгаа. Энэхүү үнэлгээний дагуу цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний сайжруулсан зөвлөмжүүд гарна. 2022 онд нийслэлийн хэмжээнд “Ковид-19”-ийн эсрэг хариу арга хэмжээний хүрээнд шинэчилсэн төлөвлөлт хийх ажлын хэсэг гарсан.
Бид өнгөрсөн хугацаанд “Ковид-19”-ийн эсрэг авч хэрэгжүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ, вакцинжуулалт, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээний бүхий л чиглэлээр онол практикийн бага хурлыг зохион байгууллаа. Энэхүү хуралд улаан бүсэд ажиллаж байгаа эмч, сувилагч нар цахимаар оролцож 52 илтгэл танилцуулсан юм. Мөн асаргаа, вакцинжуулалт, хэвтэн эмчлүүлэлт, эрчимт эмчилгээ, хүчилтөрөгчийн хангамж зэрэг олон сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Үүний дагуу зөвлөмж гаргаж эрүүл мэндийн байгууллагуудад хүргэх юм” гэлээ
Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар
| Б.БЯМБАДОРЖ: Гэрийн хяналтад байгаа иргэдийн тоо аажмаар буурч байна |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |