Гэрийн даалгавар нь сурагчийн сурлагын амжилтад чухал үүрэгтэй байдаг. Зөвхөн багшийн өгсөн үүрэг даалгавар биш, харин хичээл дээр ойлгосон мэдлэгээ бататгах, бие дааж сэтгэх чадвараа хөгжүүлэх үнэт боломж юм. Гэсэн ч хийх зүйл их байх, анхаарал сарних, төлөвлөгөөгүй ажиллах зэрэг нь даалгавраа хойш тавих гол шалтгаан болдог. Тэгвэл гэрийн даалгавраа цагт нь, үр бүтээлтэй, төвлөрөлтэй гүйцэтгэхэд туслах долоон энгийн бөгөөд үр дүнтэй зөвлөмжийг хүргэж байна. Эдгээрийг өдөр тутмын дадал болгоход сурах үйл явц илүү хялбар, үр ашигтай болно.

Хүүхэд юу хийхээ, хаанаас эхлэхээ мэдэхгүй бухимдаж цаашлаад даалгавар хийх хүсэлгүй болж эхэлдэг. Тиймээс эхлээд тухайн өдрийн хийх даалгавруудаа жагсааж бичвэл анхнаасаа цэгцтэй байх болно. Жишээ нь:
Ингээд тухайн даалгаварт ойролцоогоор хэдэн минут зарцуулах төлөв гарга. Хамгийн төвөгтэй, их цаг шаардсан хичээлийг эхэлж хийх нь зүйтэй. Өглөөний цагаар тархи хамгийн сайн ажилладаг тул төвлөрөл их шаардсан хичээлд ашиглавал тохиромжтой.

Зорилготой сурагч үргэлж илүү зохион байгуулалттай байдаг. Өдөр бүртээ жижиг ч гэсэн зорилго тавьж хэвших хэрэгтэй. “Өнөөдөр бүх хичээлээ бүрэн дуусгана” эсвэл “Математик дээрээ алдаагүй бодно” гэх мэт. Том даалгаврыг жижиг хэсэг болгон хувааж биелүүлж эхэлбэл илүү хялбар болно хэмээн багш нар зөвлөдөг. Тиймээс зорилго тавих нь сэтгэл зүйн хувьд өөрийгөө хянаж, урамтай сурахад тусална.

Даалгавар хийх орчин сурах үр дүнд шууд нөлөөлдөг. Утас, зурагт, компьютер, тоглоом гэх мэт анхаарал сарниулагч бүх зүйлсээс хол байж хэвших хэрэгтэй. Боломжтой бол чимээгүй, цэвэрхэн, гэрэл сайтай өрөөнд суугаарай. Ширээний ард зөв байрлалтай суух нь тархинд дохио өгч төвлөрөл сайжруулдаг. Хэрэв чимээгүй орчин олдохгүй байвал тайвшруулах аядуу хөгжим сонсож болно.

Помодоро арга нь дэлхий даяар хамгийн түгээмэл хэрэглэгддэг суралцах техник юм. Энэ аргаар 25 минут тасралтгүй ажиллаад, 5 минут завсарлана. Энэ үйлдлийг 4 удаа давтаад, 15–20 минут урт амралт авна. Энэхүү арга нь анхаарал сарнихаас сэргийлж, тархины ядаргааг багасгаж, ажлыг хойш тавих зуршлаас ангижрахад тусалдаг.

Зарим сурагч гэрийн даалгаврыг ойлгож хийхээс илүү хурдан дуусгах дээрээ илүү төвлөрдөг. Мэдээж ингэж хийсээр байвал огт мэдлэг болж үлдэхгүй. Даалгавар хийхийн өмнө тухайн сэдвийг дахин уншиж, ойлгох гэж хичээх хэрэгтэй. Ойлгоогүй зүйл байвал багш, ангийн найз, эсвэл интернэтээс тодруулж илүү чанартай хийж хэвших нь зүйтэй юм. YouTube, Wikipedia зэрэг эх сурвалжуудыг зөв ашиглавал илүү ойлгомжтой, баттай болж өгнө.

Тасралтгүй олон цаг сурах нь ядрал үүсгэж, төвлөрөл сулруулдаг. Иймд 40–50 минут тутамд 5–10 минут завсарлах нь зөв. Энэ хугацаанд босч алхах, цонхоор харж нүдээ амраах, ус уух, тайвширч суух зэрэг амралтын хэлбэр хэрэгтэй. Завсарлага бол алдагдсан цаг биш харин дараагийн ажлаа илүү үр дүнтэй хийх суурь юм.

Даалгавраа амжилттай дуусгасан үед өөрийгөө шагнаж сурах нь дараагийн ажлаа хийх урам зориг өгдөг. Жишээ нь:
Ингэснээр сурах үйл явцыг дарамт биш баяр баясгалантай, урамтай үйл ажиллагаа болгож хувиргана.
| ЗУНЫ ДААЛГАВРАА ҮР ДҮНТЭЙ ХИЙХ ДОЛООН ЗӨВЛӨМЖ |
|
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |