Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан дотоод, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүд зарлагддаг билээ. Хүссэн мэргэжлээ эзэмшихээс гадна, амжилттай суралцаж, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдана гэдэг сайхан боломж. Ингээд хичээлийн шинэ жилийг тохиолдуулан зарлагдсан гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг танилцуулж байна.
Тэтгэлэгт хөтөлбөр бүр онцлогоосоо шалтгаалан тавигддаг шаардлага, шалгуур үзүүлэлт нь өөр байдаг. Гэхдээ дийлэнх хувьд нь тавигддаг, гол шалгуур үзүүлэлтийг доор дурдъя.
Суралцах зорилго
Тухайн хүн ирээдүйн том зорилготой̆, тэрхүү зорилгодоо хүрэхэд нь гадаадаас олж авах мэдлэг, боловсрол их чухал гэдгийг итгүүлж, үнэмшүүлэх хэрэгтэй̆. Ихэнх тэтгэлэгт хөтөлбөрүүд яг энэ сэдвээр эсээ бичүүлж авдаг.
Төгссөн сургуулийн үнэлгээ
Ихэнх тэтгэлгийн шалгаруулалтад орсон байдаг нэг зүйл нь тухайн хүн өмнөх сургуулиудаа хэр зэрэг үнэлгээтэй төгссөнийг харах явдал юм. Өөрөөр хэлбэл дунд сургууль, дээд сургуулийг төгссөн дүн их чухал байдаг. Нотолгоо болгож гэрчилгээ болон дүнгийн хуулбаруудыг орчуулж, нотариатаар баталгаажуулсан байх ёстой.
Нийгмийн идэвх, нийгэмд эзлэх байр суурь
Нийгэмдээ үйлчилдэг, бусдад санаа тавьж чаддаг, өөрийнхөө чаддаг зүйлээр нийгэмд, бусдад цаг гаргаж, үйлчилж чаддаг байх нь тэтгэлэгт хамрагдах шалгуурын нэг болдог. Мөн төрөл бүрийн олон уралдаан тэмцээнд оролцож, бусдыгаа манлайлах чадварын үзүүлэлт ч гэсэн тэтгэлэг авахад нөлөөлдөг. Харин магистр буюу түүнээс дээш түвшний̆ хөтөлбөрүүдэд нийгэмд эзлэх байр суурь, мэргэжлээрээ ажилласан жил, судалгаа шинжилгээний̆ бүтээл зэргийг шаарддаг.
Дотоодын их сургуульд шинээр элсэн суралцах гэж буй оюутанд ЭЕШ-ын дүн болон нийгмийн идэвх, урлаг, спортынхоо амжилтыг харгалзан үзэж тэтгэлэг олгодог. Тэгвэл дотоодын их сургуулиуд болон жил бүр зарлагддаг тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулж байна.
МУИС
Монгол Улсын их сургууль нь найман бүрэлдэхүүн, гурван салбар сургууль д элсэлт авч мэргэжилтэн бэлддэг.
МУИС-д элсэн орсон, сурЧ буй оюутнуудын хамрагдах боломжтой тэтгэлэг https://news.num.edu.mn/?cat=30
МУБИС
Монгол Улсын Боловсролын их сургууль нь долоон бүрэлдэхүүн, хоёр салбар сургууль нийт 50 гаруй мэргэжлээр элсэлт авдаг.
СЭЗИС
Санхүү эдийн засгийн их сургууль нийт 15 мэргэжлээр элсэлт авдаг. Тус сургуулийн ректорын нэрэмжит тэтгэлэг гурав болон аравдугаар сард зарлагддаг.
ХААИС
Хөдөө аж ахуйн их сургууль нь нийт бүрэлдэхүүн зургаан сургууль 49 мэргэжлээр элсэлт авч байна.
Тус сургуулийн жилд нэг удаа захирлын нэрэмжит тэтгэлэг зарладаг. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтаа биологи, математик, хими, нийгмийн хичээлээр өгч 650-иас дээш оноо авсан ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуульд малын эмч мэргэжлээр элсэх 50 хүртэлх оюутанд эхний хичээлийн жилд 100 хувийн сургалтын тэтгэлэг олгодог.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг
Тавигдах шаардлага: Дараах үзүүлэлтүүдийг 50-иас дээш хувьтай хангасан суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгоно. Үүнд:
Монгол Улсын Ерөнхий Сайдын нэрэмжит тэтгэлэг
Тавигдах шалгуур: Дараах шалгуур үзүүлэлтийг 50-иас дээш хувьтай хангасан суралцагчид Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгоно. Үүнд:щ
Хэзээ бүртгүүлэх: Жил бүрийн дөрөв ба арваннэгдүгээр сарын 15-ны дотор.
“Оюу толгой” компанийН боловсролын тэтгэлэгт хөтөлбөр
Байнга зарладаг тэтгэлэгт хөтөлбөр
Тэтгэлгийн хэмжээ: Тэтгэлэгт хөтөлбөр бүр өөр өөр бөгөөд сургалтын төлбөр, амьжиргааны зардал, дотуур байрны зардал, дадлага хийх боломж, сургалт болон төсөл хөтөлбөр гэх мэт байна.
ЗОРИГ САН, ШВЕЙЦАРЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГТАЙ ХАМТАРСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
Тавигдах шаардлага: Дотоодын их, дээд сургуулийн үндсэн ангид диплом, бакалавр зэргээр хоёр буюу түүнээс дээш дамжаанд 3,2 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж буй оюутан байх
Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог, нийгмийн сайн сайхны төлөө бие даан хэрэгжүүлэх өөрийн төслийн санааг боловсруулсан байх
Тэтгэлгийн давуу тал: Төсөл санаачлан бичих, хэрэгжүүлэх туршлагатай болгох,
Багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх
Хөтөлбөрийн явцад дөрвөн удаагийн сургалтад хамруулан оюутнуудын ур чадварыг дээшлүүлэх,
Оюутнуудын нийгмийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх,
Сурах хүсэлтэй байгаа оюутнуудыг урамшуулах, дэмжих
Хэзээ бүртгүүлэх: Жил бүрийн есөн сард зарлагддаг
ХААН Банкны нэрэмжит “Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”
Тавигдах шаардлага: 2022 онд дунд сургуулиа дүүргэн бүрэн дунд боловсрол эзэмших 12-р ангийн сурагч байх;
Тэтгэлгийн хэмжээ: Нэг сая төгрөг
Бадраа сангийн тэтгэлэг
Тавигдах шаардлага: МУИС-ийн Бизнесийн сургууль, Нийгмийн ухааны салбарын Эдийн засгийн анги болон СЭЗИС-ийн өдрийн ангийн 2, 3-р курсын оюутан байх.
Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын бүтэн төлбөрийн тэтгэлэг.
Монголын Урлагийн Зөвлөлийн "Ирээдүйн авьяастан" сургалтын тэтгэлэгт хөтөлбөр
Тавигдах шаардлага: Хөтөлбөрт хамрагдагч нь хоёрдугаар курсыг дүүргэсэн оюутан байх
Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын төлбөрийн тэтгэлэг, Урлагийн боловсролыг хөгжүүлэхэд оюуны хөрөнгө оруулалт
JCI Монгол байгууллагын тэтгэлэг
Тавигдах шалгуур: Их дээд сургуулийн нэгдүгээр курсэд элсэн суралцаж байх
Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын төлбөр
Жил бүрийн гадаадын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар албан ёсны мэдээллийн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас авах боломжтой. Гадаадын тэтгэлэгт хөтөлбөр жил бүрийн 1-6 сарын хооронд зарлагддаг. Тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дараах холбоосоор мэдээлэл авах боломжтой.
https://www.meds.gov.mn/study-abroad?category_id=11453
Гадаадад их дээд сургуулиудад суралцахдаа анхаарах хамгийн эхний зүйл бол сургалтын виз билээ. Дийлэнх сургуулиуд сургалтын визийг зуучилж өгдөг. Харин визний талаарх дэлгэрэнгүй мэдээллийн энд дарж авах боломжтой.
BRITISH CHEVENING SCHOLARSHIPS FOR INTERNATIONAL STUDENTS
Товч танилцуулга: Энэхүү тэтгэлэг нь Их Британи дахь их сургуулиудад бакалавраас дээш түвшинд суралцах олон улсын шилдэг манлайлагч оюутнуудад олгогддог. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар Их Британийн аль ч их сургуульд хүссэн мэргэжлээрээ бакалавраас дээшхи сургалтанд (ихэвчлэн нэг жилийн магистр) суралцахад бүтэн эсвэл хэсэгчилсэн тэтгэлэгийг өгдөг.
Суралцах газар: Их Британи дахь аль ч сургууль байж болно.
Суралцах чиглэл: Өөрийн хүссэн ямар ч чиглэл байж болно.
Тавигдах шаардлага:
JAPANESE GRANT AID FOR HUMAN RESOURCE DEVELOPMENT SCHOLARSHIP (JDS) PROGRAM
Товч танилцуулга:
Хүний нөөөцийг чадавхжуулах Японы тэтгэлэгт хөтөлбөр /JDS/ нь Англи хэл дээр Японы их дээд сургуулиудад Магистрийн 2 жилийн курсэд суралцахад олгодог. Тус хөтөлбөрийн гол зорилго нь “Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөөний бодлого боловсруулалт болон хэрэгжилтэд гар бие оролцож, цаашдаа эх орныхоо удирдагч нь болохуйц шилдэг залуу төрийн албан хаагчдыг сургаж, хүний нөөцийн хөгжлийг дэмжихэд оршино.
Суралцах чиглэл: Тэтгэлэгт хөтөлбөр нь бүхий л мэргэжлийн хувьд хүчинтэй.
Тэтгэлгийг олгогч: JDS-ийн Японы Засгийн Газар ODA буюу Японы татвар төлөгчдийн мөнгөөр бүрдсэн Албан ёсны хөгжлийн тусламжаар дамжуулан олгодог. Тэтгэлэг Япон улсад суралцахад хүчинтэй.
Тавигдах шаардлага:
Тэтгэлгийг олгох хугацаа: Тэтгэлэг нь Японд Магистрийн зэрэг хүртэх хоёр жилийн туршид хүчинтэй байна.
Тэтгэлэгийн хэмжээ: Агентлагаас дараах асуудлууд дээр тусалж өгнө.
Сонгон шалгаруулах шалгуур:
Ерөнхий шалгууруудыг хангаж буй бүхий л нэр дэвшигчид эрх тэгш шалгуураар сонгон шалгаруулалтанд оролцоно. Хамгийн гол нь судалгааны ажилын төлөвлөгөө, суралцах хүсэл эрмэлзэл зэргийг харгалзана.
Нэмэлт шаардлагууд:
CHINESE GOVERNMENT SCHOLARSHIP – CHINESE UNIVERSITY PROGRAM” OF ZHEJIANG UNIVERSITY
Товч танилцуулга:БНХАУ-ын засгийн газрын тэтгэлэг БНХАУ-ын их сургуулийн хөтөлбөр нь БНХАУ-ын Боловсролын яамнаас зохион байгууллагддаг. БНХАУ-ын дээд боловсролыг дэмжих, олон улсын түвшинд хөгжүүлэх гол зорилготой тэтгэлэгт хөтөлбөр юм. Уг тэтгэлгийн эрх бүхий хамтран ажилладаг их сургууль нь “Жежианг” их сургууль юм.
Суралцах газар: БНХАУ, ЖЕЖИАНГ их сургуулийн, БНХАУ-ын засгийн газраас санхүүждэг Магистр болон Докторын зэрэг олгох хөтөлбөр юм.
Суралцах чиглэл: Бүх салбар
1. Магистрын зэрэг: 2-3 жил
2. Докторын зэрэг 3-4 жил
Хэрэв өргөдөл гаргагч нь Хятад хэлтэй хөтөлбөр сонгож байгаа бол хятад хэлэндээ сайн байх шаардлагатай. Хэрэв сайн биш бол нэг жил хэлний бэлтгэлд сурах шаардлагатай. Уг хэлний бэлтгэл хийх төлбөрийг мөн адил тэтгэлэгт оруулдаг.
Зорилтод бүлэг: БНХАУ-ын иргэдээс бусад улсын иргэд
Тэтгэлгийн хэмжээ:
Тавигдах шаардлага:
ISTANBUL UNIVERSITY SCHOLARSHIP
Товч танилцуулга: Энэ сургууль нь Турк улсын их сургуулиудын тэргүүлэх жагсаалтад тавдугаарт бичигддэг. Туркын засгийн газрын тэтгэлэгт бүртгүүлэхдээ сонгох 15 их сургуулийн тоонд багтаж, хэрвээ энэ сургуульд элсэх зөвшөөрлөө авбал “Туркын засгийн газрын тэтгэлэг” болон Istanbul их сургуулийн тэтгэлэгийг зэрэг авах боломжтой.
Суралцах газар: Istanbul их сургууль, Istanbul хот
Суралцах чиглэл: Тухайн сургуулиас санал болгодог бүх чиглэл
Тэтгэлэгийн хэмжээ:
Тавигдах шаардлага:
1. Бакалавраар сурахыг хүсэгчдэд тавигдах шаардлага :
2. Магистр болон докторын чиглэлээр сурахийг хүсэгчдэд тавигдах шаардлага:
Туркын их, дээд сургуулиуд нь өөр өөр олон улсын албан ёсны тестний оноог (IELTS, TOEFL iBT) шаарддаг тул өргөдөл гаргах үедээ элсэхийг хүссэн сургуулийнхаа босго оноог шалгаарай.
БАКАЛАВР, МАГИСТРЫН ТҮВШИНД ЗАРЛАГДСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРҮҮД |
|
2025-02-05 17:34:18
2025-02-05 16:13:14
2025-02-05 14:51:17
2025-02-05 14:44:05
2025-02-05 14:12:33
2025-02-05 12:58:45
2025-02-05 12:05:52
2025-02-05 10:42:29
2025-02-05 10:41:42
2025-02-05 10:36:02
2025-02-05 10:00:00
2025-02-05 09:53:41
2025-02-05 09:35:59
2025-02-05 09:13:00
2025-02-05 08:36:36
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 06:00:00
2025-02-04 16:37:18
2025-02-04 16:05:43
2025-02-04 15:49:12
2025-02-04 15:44:23
2025-02-04 15:40:52
2025-02-04 15:27:54
2025-02-04 14:05:37
2025-02-04 13:47:16
2025-02-04 13:29:04
2025-02-04 12:27:23
2025-02-04 12:17:34
2025-02-04 11:48:11
2025-02-04 11:36:26
2025-02-04 11:17:30
2025-02-04 11:16:42
2025-02-04 10:28:30
2025-02-04 10:18:23
2025-02-04 09:44:30
2025-02-04 09:37:51
2025-02-04 08:48:33
2025-02-04 08:40:53
2025-02-04 07:20:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |