• Өнөөдөр 2024-04-25

Л.ЭНХ-АМГАЛАН: Багш нарын суурь цалинг 200-300 мянган төгрөгөөр нэмэх боломжтой

2021-10-22,   353

          Энэ жил боловсролын салбарт шинэчлэл хийх хөрөнгө оруулалтын зардлыг улсын төсөвю тусгаад буй. Тэгвэл боловсролын салбарын хөгжил багшийн хөгжил, багшийг үнэлэх үнэлэмжээс эхэлнэ гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тодотгоод буй. Тэрбээр  "Ирэх оны улсын төсөвт багшийн цалингийн гол эх үүсвэр болох нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг бодох аргачлалд өөрчлөлт хийж, суурь цалинг нэмэгдүүлэх бодлогыг тусгасан.
 
       Багш нарын суурь цалинг өндөр бодож байж түүнээс бодогддог нэмэгдлүүд нь өндөр болно. Тиймээс дунд болон урт хугацаанд суурь  цалинг нэмэх зорилт тавин ажиллаж байна.
 
      Багш нар орлого, үр дүн, ур чадварын зэрэг урамшуулал авдаг ба үүнийг суурь цалинтай нь уялдуулснаар багш нарын цалин хамгийн багадаа 200-300 мянган төгрөгөөр нэмэгдэх боломжтой" хэмээсэн юм.

Л.ЭНХ-АМГАЛАН: Багш нарын суурь цалинг 200-300 мянган төгрөгөөр нэмэх боломжтой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188