"Хархорин" захын гүүрэн гарцны аравдугаар павильоны ахмад гуталчин С.Очирданзан 14 дэх жилдээ гутал засаж байна. Тэр 12 ам метр умгар өрөөндөө бусдын элэгдэж хуучирсан гутлыг оёж шидэн, засаж чимэглээд, өнгөлж зүлгээд, өмнө нь хэзээ ч хүн өмсөж байгаагүй мэт цэвэрхэн болгож эзэнд нь өгдөг энгийн нэг гутал засдаг засварчин.
С.Очирданзан гуай 2010 оноос хойш “Хархорин” зах дээр гутал засаж эхэлжээ. Тэрбээр Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул, нутгаасаа гараад хэдийн 24 жилийг ардаа үдсэн. 2000 оны зуднаар хэдэн малаа алдчихаад хот бараадсан нь энэ. “Хүн ажлыг голдоггүй, ажил хүнийг голдог гэдэг чинь л ёстой үнэн үг дээ охин минь. Муу ах нь хотод ирээд юм юмыг л оролдож үзсэн. Зах дээр “гүрүүшиг” хийнэ, нүүрс зөөнө, таксины халтуур хүртэл хийж явсан” тухайгаа хүртэл хуваалцсан юм.

12 ам метр талбайд түүний бүтэн өдрийн ажил ид буцалдаг. Цагаан цэгтэй, цэнхэр өнгийн хулдаасаар өрөөнийхөө ханыг гадарлаж, хоймортоо монгол бөхийн үе үеийн аваргуудын зураг, өсөж төрсөн Баянхонгор аймгийн Өлзийт сумынхаа хайрхнуудын зургийг нэг жаазанд, хажууханд нь эвтэй дөрвөн амьтны бүрмэл болон мөнгөний модыг ч бас эгнүүлэн өлгөжээ. Тэр өөрт хэрэгтэй бүхий л багаж хэрэгсэл болон хайрлаж нандигнадаг шүтээнүүдээрээ өрөөгөө давгүй тохижуулжээ. “Энэ өрөөгөө сард 300 мянган төгрөгөөр түрээсэлдэг. Цахилгаантайгаа нийлээд түрээс нь 350 мянга орчим болдог гэнэ. Ах нь энэ ажлаараа амьдралаа болгоод л байдаг юм. Цаашид ч болгосоор байна даа” гээд толгойгоо илэн, үл ялиг мишээв.
Төд удсангүй “хутга ирлүүлье, ах аа” гэсээр нэг эмэгтэй хоёр хутга, хоёр заазуур барин орж ирэв. “Юу ч даадаггүй, зулгаахаас наагуур юм болж байна” гэсээр түүнд өглөө. “Энэ хутга, заазуурын ир мохоо хурцыг гал тогоо руу зүглэдэггүй хүн мэдэхгүй. Уг нь эр хүний хийх ажил. Ах нь өөрөө хоолоо хийчихдэг болохоор манай гэрийн хүн ер мэдэхгүй. Хутга ирлэхээр нүд рүү үртэс нь орчих гээд байдаг. Тиймээс л ах нь энэ шилийг олж авсан юм. 12 мянга болж байна. Миний дүү хойноо байгаа данс руу хийчхээрэй” гэв. “Иргүй хутгаар хоолоо хийсээр байгаад дадчихсан, гараа исгэчих вий дээ. Янзын сайхан хурц болсон байна баярлалаа ах аа” гэсээр түүний ээлжит нэгэн үйлчлүүлэгч сэтгэл хангалуун гарав.
.jpg)
“Хотын төвөөр бол гутал засвар ховор. Харин манай энд гутал засдаг 12 лангуу бий. Манай энэ хавийнхны үнэ ханш бүгд адилхан. Учир нь бид хоорондоо уялдаа холбоотой, нэг газраас бүх материалаа ижил үнээр авдаг. Хамгийн гол нь гутал тус бүрд хийгдэж байгаа ажиллагаа өөр. Үүнээсээ л үнийн дүнгийн хувьд зөрүү гарна. Өөр нэг зүйл нь тухайн гуталчны ур чадвар. Хүний гутлыг янзална гэж авчхаад сүйтгээд хаячихвал өр ширэнд орно. Нэрмээс болно уу гэхээс нэмэр лав болохгүй. Тиймээс чадвартай болсон хойноо л гутал засах хэрэгтэй” гэв.
.jpg)
“Эгчийнх нь хөлийн эрхий хуруун дээр яс байдаг болохоор нухчих гээд байдаг юм. Энэ хараач, хөлөнд яасан гоё эвтэйхэн байна. Би бүр энэ гутлаа хаях гэж байсныг яана. Өмнөхөөсөө ч хөлд эвтэйхэн байна. Эргэн тойрныхоо годон гуталтай хүмүүсийг танайх руу явуулмаар юм байна баярлалаа” гэсээр 60 орчим насны эмэгтэй гарав. С.Очирданзан гуай хаях гэж байсан гутлыг засаж янзлаад өгөхөөр хүмүүс жигтэйхэн баярладаг. Дараа нь өөр хүн дагуулаад, дахиад энийг янзлаад өгөөч гээд зориод хүрээд ирэх нь хэчнээн сайхан гээч.
.jpg)
Өвөл болохоор бидний ажил ид эхэлдэг. Годон гутлын засварууд эхнээсээ орж ирж байна. Зундаа бол ажил багатай, хүмүүс углааш, сандаал өмсөөд эхлэхээр нэг их гутал оёулаад байдаггүй. Манайхан голцуу годон гутлаар дагнадаг. Гэхдээ засаж янзлах юу л байна, бүгдийг нь хийнэ. Хором, бакал, пүүз, кет гээд бүгдийг засна. Цүнх засна, савхи хүртэл будна. Ингэж байж л амьдарна шүү дээ.
.jpg)
Биднийг ийн ярилцаж байх зуур “10 номерын павильон мөн үү, гутал авах гэсэн юм, гэх эмэгтэй орж ирэв. Хариуд нь Данзан гуай “мөн та зөв газраа ирлээ, ямар гутал авахаар ирсэн бэ” хэмээн лавлаж, өсгийг нь өнгөлж зассан богино түрийтэй хар гутлыг түүнд өглөө. “Ах нь олон шавьтай, Ганаа, Мааньтын шар, Төрөө гээд. Манай хүүхдүүд бол ааваасаа гутал засахыг сурсан. Манайхан жилийн дөрвөн улирал ажилладаг. Гагцхүү нэг дэх өдөр “Хархорин” зах амардаг болохоор ажилдаггүй юм” хэмээв.
.jpg)
Дараагаар нь тэр хавар намрын урт түрийтэй гутлын улыг нь сольж өгчхөөд, өнгөлгөө хийв. “Яаж цагаан цоохор юм хүнд өгөх вэ, сайхан өнгөлөөд өгчихье. Хүн чинь ер нь жоохон юман дээр баярладаг шүү дээ” гэж ярих энэ хүн бол "Хархорин" захын гүүрэн гарцны аравдугаар павильоны ахмад гуталчин С.Очирданзан юм.
| Аравдугаар павильоны ахмад гуталчин |
|
2026-10-31 07:25:00
Н.Батбилгүүн дэлхийн аваргын дагах тойргийн барилдаан хийнэ
2026-10-31 07:15:00
Т.Тулга дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-31 07:10:00
Х.Болортуяа дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-10-31 07:00:00
БНСУ-ын Инчоны олон улсын нисэх буудлын бүртгэлийн систем доголдож, зорчигчид "гацаа"-нд оржээ
2026-10-30 17:51:16
"Туг минь сүлд минь" түүхэн номын нээлт боллоо
2026-10-30 16:26:41
Шин Мина: Нөхөр маань намайг үргэлж "Хөөрхөн" байна гэдэг
2026-10-30 16:12:49
Г.Отгонтуяа: Улсын дээд шүүх зөв шийдвэр гаргалаа
2026-10-30 15:53:31
Х.Болортуяа хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-30 15:46:53
Монгол Улсад он гарсаар 919,104 жуулчин иржээ
2026-10-30 15:43:15
Г.Отгонтуяа: Охины минь хэргийг дахин хэлэлцэхээр боллоо
2026-10-30 15:38:16
ХАЙР, МЭДРЭМЖ, ГОО ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭР ДҮҮРЭН ҮДЭШ...
2026-10-30 15:30:00
Дархан-Уул аймгийн дулаан, цахилгаан хангамжийг хэвийн горимд шилжүүллээ
2026-10-30 15:25:13
Брент төрлийн газрын тосны үнэ баррель нь 114 ам.доллар болж өсжээ
2026-10-30 15:14:34
МОНГОЛ УЛСЫН ОЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ, ТҮЙМРИЙН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ 1.08 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ БАТЛАГДЛАА
2026-10-30 13:46:52
Хятадын Коммунист нам 33 гишүүнээ хөөжээ
2026-10-30 12:27:40
НӨАТ-ын буцаан олголтыг олгож эхэллээ
2026-10-30 12:09:04
"Дарханы дулааны цахилгаан станц"-д гэмтэл гарч, үйл ажиллагаа нь түр зогсжээ
2026-10-30 11:59:38
ҮҮРИЙН ГЭГЭЭНЭЭР УУРГА СУНАЛЗУУЛАН МОРДОХЫН САЙХАН
2026-10-30 11:58:42
АТГ-аас Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2026-10-30 10:44:46
Н.УЧРАЛ: УСНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НӨӨЦ ХУРИМТЛУУЛАХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН БОДЛОГО БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
2026-10-30 10:30:49
“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо
2026-10-30 10:09:21
457 сая гаруй төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
2026-10-30 09:55:25
БААВГАЙД БАРИУЛСАН ЭМЭГТЭЙН ДҮҮ: ЭГЧИЙН МИНЬ ЧАМАРХАЙ, ЗУЛАЙН АРЬС ХУУЛАРЧ, ЭРҮҮНИЙ ЯС НЬ ХУГАРСАН Ч АМЬД ҮЛДСЭН НЬ ЗОЛ ГЭЭД СУУЖ БАЙНА
2026-10-30 07:58:22
Сайд Ж.Алдаржавхлан олон улсын киноны уран бүтээлчдийг хүлээн авч уулзав
2026-10-30 07:10:00
СУРАГГҮЙ БОЛСОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААНЫ ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-30 07:00:27
МАН-ЫНХАНД БУРУУТАН, АН-ЫНХАНД ХЭРЭГ ХИЙГЭЭГҮЙ ХҮН ОЛДОХОО БАЙЛАА
2026-10-30 07:00:00
СОН ЖИН-ЧО: ТӨГӨЛДӨР ХУУРЧИЙН АМЬДРАЛ БОЛ ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ АЯЛАЛ
2026-10-30 07:00:00
2026-10-30 07:00:00
ДАХИАД Л БИ ЗИЛОВЫН ТУХАЙ БОДОХ НЬ…
2026-10-30 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2026-10-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |