Дэлхийн талыг эзэлж байлдан дагуулсан Чингис хааны талаар бид ярихаас цаашгүй байв. Харин түүний эдэлж хэрэглэж байсан эдлэл хэрэглэл, түүнтэй холбогдох дурсгалыг нүдээр үзэх боломж нээгдэж, их хааны үеэс, алтан ургийн сүүлчийн хаан хүртэлх Монголын эзэнт гүрний оршин тогтнолыг “Чингис хаан” музейд гэрчилжээ. Тэгвэл бид “Чингис хаан” музейн нээлтийн өмнөх үйл ажиллагаатай танилцахаар зорилоо. Биднийг баруун хойд хаалгаар ороход музейн нэг давхар шинэ өнгө төрх, цэлгэр орон зай, дээд зэрэглэлийн гэрэлтүүлэг бүхий орчин угтав. Цааш нэг давхраас таван давхар руу хүрэх дүүжин шатанд суухад их хотын төв, төрийн ордны хэсэг бүхэлдээ харагдана.
Энэ үзмэр, баримт зөвхөн Монголын ард түмний төдийгүй, дэлхий нийтийн хүлээлт байсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын 280 дугаар тогтоолоор 2019 оны долдугаар сарын 3-нд "Чингис хаан, хаад язгууртны музей"-г байгуулах шийдвэр гаргасан. Эл өдрөөс хойш гурван жил бүтээн байгуулалтын ажил өрнөж, өнөөдөр монголын ард түмний төдийгүй дэлхийн жуулчдын зайлшгүй үзэх соёлын өвийн төв болон сүндэрлэжээ. Энэ хугацаанд бүтээн байгуулалтын ажил тийм ч амар, хялбар өнгөрсөнгүй. Ард иргэд хуучин суурь болох Байгалийн түүхийн музейг нураалгахыг эсэргүүцсэн. Мөн ашиглалтад бүрэн орох хугацааг удаа дараа хойшлуулж байсан нь иргэдийн бухимдал, хардалтыг бий болгож байсан юм.
Гэвч Их Монгол Улс, Чингис хаан, хаад язгууртны арвин түүхийг гэрчлэхийн тулд чухам энэ музейд баримт, эх сурвалжуудын хамт хадгалан таниулж, хойч үедээ өвлүүлэх нь чухал байлаа. Тиймээс Монголын нэрт эрдэмтэн, судлаач, археологич, архитектурчид төр засагтай санаа зорилго нэгдэн ажиллаж, дэлхийн өнцөг булан бүрээс Чингис хаантай холбоотой түүхийн үнэт олдворуудыг эх орондоо авчирчээ. Энгийн иргэдийн нүдээр шавар зуурч, тоосго өрсөн гурван жилийн хугацаанд түүхийн үнэнг эрж, хайж, цуглуулж байсан эрдэмтэд, судлаачдын үнэмлэхүй хөдөлмөр өрнөж байсныг эндээс харж болохоор болжээ.
Үүний үр дүнд дэлхийн 14 улсаас Монгол Улс болон Монголын эзэнт гүрэнтэй холбоотой зайлшгүй шаардагдах дурсгалуудыг албан ёсны зөвшөөрөлтэй “А” хуулбарыг бүгдийг нь авсан байна. “Чингис хаан, хаад язгууртны музей” нь Сүхбаатарын талбайн А байрлалд нийт 25 мянга 400 м.кв талбайг хамарсан есөн давхар барилгын бүтэц, 11 мянга гаруй үзмэр, дурсгалтай. Үүнээс 10 мянга 323 эх үзмэрийг байршуулсан. “Чингис хаан" музейд дэлгэгдсэн үзмэрийн 93 хувь нь оргинал бөгөөд энэ нь дэлхийн музейн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт гэж дүгнэж байв.

Цэлгэр том танхимууд өөр өөрийн гэсэн утга агуулгатай. Адууны шүдээр чимэглэсэн хаад язгууртны алт, мөнгөн эмээлээс эхлээд л нүд булаам дурсгалууд танхимыг дүүргэжээ. Бид эхний танхим болох Их Монгол Улсын танхимаар зочлоход тус танхим нь Чингис хааны уг гарвал, Монголчуудын байлдан дагуулал гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэж байлаа. Танхимын үнэт үзмэрүүдийн талаар тус музейн захирал С.Чулуун тайлбар хийлээ. XII-XIII зууны дунд үе буюу Хамаг Монгол Улсаас Их Монгол Улс байгуулагдсан үеийн түүх, археологийн үнэт олдвор хэрэглэгдэхүүнийг дэглэсэн байв.
Үүнээс XII-XIV зууны үед хамаарах адууны шүдээр чимэглэсэн хаад язгууртны алт, мөнгөн чимэглэл бүхий эмээл нь Чингис хаан музейн сан хөмрөгийн нэгэн үнэт ховор дурсгал аж. Эмээлийн бүүргийн нүүрэн тал хийгээд хавтасны талбайг адууны шүдний цөгцийг зургаан талт хэлбэрт оруулан засаж, алтан шаргал гуулиар чимэглэн, төмрөөр эмжиж урлажээ.
Мөн Гүюг хааны тамга, жийжүү дөрөө, алтан өргөст бялуу, язгууртны дээл зэрэг үнэт олдворууд агуулагдсан байв. Эдгээр үзмэрээс гадна, Монгол Улсын Ерөнхийлөгчийн захиалгаар Чингис хааны залуу үеийн төрхийг бүтэн биеэр зурсан уран зураг эх хувилбарыг дэлгэсэн байв. Харин түүний эсрэг талд Чингис хааны төрсөн нутаг Бурхан Халдун уулын дөрвөн улирлын өнгө төрхийг бичлэг хэлбэрээр байршуулан цацжээ. Үүнийг Чингис хаан музейн захирал С.Чулуун тайлбарлахдаа “Бид хойч үедээ түүхэн дурсгалт байгалийн цогцолборт газруудыг өвлүүлэн, таниулах зорилгоор түүхэнд ул мөрөө үлдээсэн Бурхан Халдун уулынхаа дүрс бичлэгийг дөрвөн улиралд тусгайлан бэлтгэсэн” гэв. Ингэж музейн дотоод үзмэр, үйлчилгээг илүү бүтээмжтэй, өндөр түвшинд бэлтгэхийн тулд жилийн дөрвөн улиралд байгальд гарч дүрс бичлэг хийсэн байв. Ингэснээр иргэд, залуучууд, хойч үе түүхийн олон эх сурвалжтай өөрийн биеэр танилцаж, мэдээллээр бүрэн хангагдах нөхцөлийг хангажээ.
Бид цааш явсаар зургаан давхарт байрлах Монголын эзэнт улсын танхимаар зочлов. Энэхүү танхим нь нийт 751.7 м.кв үзүүлэнгийн талбайтай. Монголын эзэнт Улсын их танхим нь Ази, Европыг дамнасан асар уудам нутгийг эрхшээн бүрэлдэхүүнд нь Их Юань Улс, Алтан дорнодын Улс, Цагаадайн Улс болон Ил хаант Улс багтсан Монголын Их эзэнт Улсын хаад, хатдын өв соёлыг дэлгэн таниулжээ.Тус танхимд XIV зууны үеийн алтан нар, сар, Богтог малгайн цог чимэг, алтан бөгж, өрөмтэй ваар, хүн чулууны хөшөө зэрэг тэргүүтэй үзмэрүүд байршуулсан байна. Харин долдугаар давхарт байрлах Чингис хааны угсааны хаад язгууртны танхим нь нийт 643.63 м талбайтай. Их хаадын төгсгөл, Монголчууд ба Чин улс, Монгол төрийн сэргэлт гэсэн гурван хэсгээс бүрджээ. Монголын хаадын улс төрийн бутралын дараах үеэс эхлэн Чин Улсын эрхшээлд орсон хийгээд XIX зууны эхэн үед алтан ургийн ноёдын тэмцлийн үр дүнгээр манай улс төрийн бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, монгол төр дахин мандсан үеийн түүх, соёлыг таниулан сурталчилсан байна.
Энэхүү танхимд байрласан түүхийн үнэт олдворуудаас дурдвал XVII зуунд хамаарах Цогт хунтайжийн Дуутын хадны бичиг юм. Уг хадан дээрх бичээсийг их, дунд, бага гэж гурав ангилдаг аж. Их бичээс дэх шүлгийг Цогт хунтайж хамгийн дотно Халуут эгчээ дурсан санаж бичжээ.
Цогт хунтайж энэхүү шүлгийг 1621 оны намар хэлсэн гэдэг ба түүний хэлснийг Эрх хиа тогтоож авч, хожим 1624 оны хаврын тэргүүн сарын арван найманд дуутын хаднаа Дайчин хиа, Гүен баатар нар сийлэн бичиж үлдээсэн байна. Энэ шүлэг нь XVII зууны монгол хэл, бичиг, түүхийн дурсгал болох төдийгүй тухайн үеийн монгол яруу найргийн онцлогийг илтгэсэн чухал дурсгал юм. Мөн Монголын нууц товчоог агуулсан босоо бичиг бүхий Алтан товч бичээс, Түшээт хааны тамга, Алтан навчит өргөмжлөл зэрэг хаад язгууртнуудын үнэлж баршгүй их өв олон зууныг элээн энд оршжээ.

Тус музей нь үзмэр, үйлчилгээнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан зэрэг бүх насныханд зориулсан боловсрол, соёл, амралтын орчинг бий болгожээ. Мөн барилгын бүтэц нь BMS буюу барилгын менежментийн системийн тоноглолоор тоноглосон бөгөөд Их эзэн Чингис хааны хүндэтгэлийн танхимд долоон метрийн өндөртэй Чингис хааны алтадмал баримал бий болох аж. Ингэж барилгын бүтэц, зохион байгуулалтыг олон улсын стандартын дагуу барьснаас гадна, дэлхийд өргөнөөр ашиглагдаж буй AR (Augmented reality), VR (Virtual reality) технологийг нэвтрүүлсэн байна. Энэ нь технологийн өндөр дэвшлийг бий болгож, өнгөрсөн зууны түүхийг өөрийн нүдээр гар утсан дээр харах боломжийг олгож байна. Тухайлбал, Augmented reality нь бодит болон хийсвэр орчныг нэгэн зэрэг харах нөхцөлийг бүрдүүлдэг. Virtual reality буюу виртуал бодит байдал нь компьютерын программ хангамж, тусгай толгойн өмсгөлийн хамтаар бодит ертөнцөөс дижитал орчинд хүргэдэг технологи юм. Өөрөөр хэлбэл гар утсаараа "Чингис хаан" музейн аппликэйшнийг татаж, дурын үзмэрийн хажууд байршуулсан QR кодыг уншуулснаар холбогдох бүх мэдээллийг олон улсын хэл дээр харах боломжтой. Музейн гурваас долоон давхруудад Монголын эртний төрт улс (Хүннү, Сяньби, Жужан), Эртний нүүдэлчдийн төрт улс (Түрэг, Уйгур, Хятан), Монголын эзэнт улс, Чингис хааны угсааны хаад, язгууртны (XIV-XX зууны эхэн үе), Дэлхий дахин ба Монголчуудын танхим (Монгол бахархлын танхим), Их хааны хүндэтгэлийн өргөө зэрэг байнгын үзмэрийг нийтэд толилуулахаар бэлтгэсэн юм.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Монгол Улсын засгийн газрын тогтоолоор гурван жилийн өмнө Чингис хаан, хаад язгууртны музей байгуулах тогтоол гарч байсан. Үүний дагуу Монголын хаад язгууртны түүхийг үзүүлэх музейтэй болж байна. Эзэн хааны мэндэлсний 860 жилийн тэгш ойд зориулж, монголын төр олон арга хэмжээ зохион байгуулж байгаа. Үүний нэг нь энэ музей юм. Чингис хааны түүх бол зөвхөн манай улсын бус дэлхийн түүх гэдэгтэй дэлхийн эрдэмтэд ч санал нэг байдаг. Маргаашийн нээлтийн ёслолын ажиллагааны үеэр төрийн есөн хөлт цагаан тугаа Төрийн ордноос гаргаж, "Чингис хаан" музейд залах Ерөнхийлөгчийн зарлиг гарсан" гэв.
Соёлын дэд сайд М.Батбаяр "Музей бол аливаа улс үндэстний өв соёл, уламжлалыг хадгалж, хамгаалах, судалж, сурталчлах үүрэгтэй. Монгол Улсын төрийн шийдвэр гарч, 2020 оны улсын төсөвт хөрөнгө хуваарилж, энэ бүтээн байгуулалт эхэлсэн. Барилга угсралтын ажил цар тахлын амаргүй цаг үед байсан ч жил гаруй хугацаанд барьж, байгуулаад, улсын комисс хүлээж авсан. Улмаар өнөөдөр үүд хаалгаа нээхэд бэлэн болсон байна. Нийт 20 мянга 500 метр квадрат талбайтай, есөн давхар барилга байгаа. Энэ барилгын нийт талбайн 40 хувийг үзүүлэнгийн танхим эзэлнэ. Барилгын дээр Чингис хааны хүндэтгэлийн танхим бий. Цаашид долоон метр өндөртэй, Чингис хааны алтажсан баримал барина" гэв.
"Чингис хаан" музейн захирал, академич, доктор, профессор С.Чулуун "Чингис хаан музейн хамгийн гол онцлог бол Монгол нутагт анхны төрт улс байгуулагдсан Хүннүгээс эхлээд Монголын их эзэнт гүрэн Их монгол улс, Их юань улс, Чингис хааны угсааны хаад язгууртнуудын түүхийг харуулаад, 20 дугаар зууны эхэнд буюу 1911 онд Чингисийн угсааны алтан ургийн ноёд өнөөгийн Монгол Улсыг хэрхэн бидэнд үлдээсэн тухай түүхийг цогцоор нь харуулсан музей байгаа юм. Чингис хаан музейд нийт 11 мянган үзмэр, дурсгал тавьж байгаа. Үзмэр бүрдүүлэлтийн асуудал бол Улаанбаатарт байгаа музей, Шинжлэх ухааны харьяа байгууллагуудын харьяа хүрээлэнгүүд, Их дээд сургуулиуд, Соёлын өв зэрэг бусад газруудын сан хөмрөгт хадгалагдаж байгаа нийт дурсгалын найман хувь нь. Энэ музейд бүх цаг үеийн түүхийг харуулсан дурсгал бий. Энэ нь нийт үзмэрийг дэглэлтийн 93 хувийг хамарч байгаа. Өөрөөр хэлбэл, нийт үзмэрийн 93 хувь нь эх хувиараа байрласан. Хуулбар биш гэсэн үг. Үлдсэн хувь нь орчин үеийн техник технологийн дэвшилтийг ашигласан тодорхой дүрслэмж бүрэн хэмжээнд илэрхийлж чадахгүй байгаа үзмэрүүдийг сэргээж хийсэн. Уран зураг, уран баримал, хувцас хэрэгслийг сэргээх ажил хийгдэж байгаа. Бидний тооцоогоор, хүн амын таван хувьд үйлчлэхэд 4.5 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой гэж харж байна. Түүнчлэн Чингис хаан музейг үзэхэд хамгийн багадаа 8-9 цаг зарцуулна. Түүнчлэн хүүхдэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалтын төв болон кино театр байгаа"гэсэн юм.
"Чингис хаан" музейг 30 мянган төгрөгөөр үзэх боломжтой. Харин оюутнууд 15 мянган төгрөг, гэр бүлээрээ үзвэл 20 мянган төгрөгийн хөнгөлөлттэй аж.
| ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛТЭТ ЧИНГИС ХААН МУЗЕЙ |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |