Зуны улиралд зуслангийн байшингийн түрээсний үнэ "тэнгэрт хаддаг" билээ. Гадаах орчин, өрөөний тоогоор хэмжигдэн зуслангийн байшингийн нэг өдрийн түрээс дунджаар 700 мянган төгрөгөөс эхэлнэ. Мөн зуны гурван сараар байшингаа түрээсэлдэг аж ахуй нэгж, хувь хүн цөөнгүй бөгөөд тэдний нэг сарын түрээс 1,5-2 сая төгрөг хүртэл үнэтэй. Энэ мөнгөн дүн байршил, байшингийн загвараас хамаараад өсөх нь энгийн үзэгдэл ажээ. Жил бүр тогтмол их хэмжээний зардлыг зуслангийн байшинд зарлагдахыг хүсээгүй иргэд зуслангийн байшинтай болохоор хошуурцгаах болсон билээ.
Тэгвэл зуслан болон амины орон сууц бариулахаар төлөвлөж байгаа хүн хамгийн эхэнд ямар загвар, материалаар барихаа шийдвэрлэх шаардлагатай болдог. Монгол Улсын хувьд эрс тэс уур амьсгалтай учир өвөл зуны аль ч улиралд очоод амьдрахад тохиромжтой байшин барихын тулд загварыг чухалчлахаас илүү байшин барих материалыг зөв сонгох ёстой гэдгийг “Сутай Хайрхан” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Ганбаатар хэллээ. Тэрбээр “Манай улс барууны орон шиг халуун, дулаан цаг агаартай биш. Хүмүүс цахим орчноос харсан шил толь болсон байшинтай болох гэж захиалга их өгнө. Хэрэв хүсэлд нь тааруулаад тийм байшин барьчихвал өвөлдөө хагарна, дулаалга багатай баригдах учир мөсөн хонгил шиг л хүйтэн байна. Ерөнхийдөө дулаан хадгалалт муу гэсэн үг. Монголчууд Канад загварын байшин гэж их ярьдаг. Энэ нь гадна загвар биш, Канад Улс манайхтай адил хүйтэн уур амьсгалтай. Тиймээс тэдний барьдаг технологиор байшингаа барих ёстой юм. Амьдарч байгаа гэр дулаан байж тухтай байна шүү дээ. Амьдарч байгаа байшин чинь цахилгаанаар халдаг байвал гоё сайхныг нь харснаас болоод сардаа цахилгаан дулааны төлбөр 300 мянгаас дээш төгрөг төлөх болно. Тиймээс дулаалга, зөв халаах технологи хэрэгтэй. Тэгэхээр зуслангийн байшинтай болохоор шийдэж, төлөвлөж байгаа бол Канад, Финланд технологиор байшингаа барих ёстой” гэв.
Харин “Түүчээ” ХХК зуслангийн бүсэд хамгийн хялбар баригдах боломжтой байшингаар дүнзэн байшинг нэрлэлээ. Энэ нь цаанаасаа заагдсан хэмжээний дагуу бэлтгэгдэн ирдэг тул өөрсдөө хувиараа байшин барих гэж байгаа иргэд сонгох хэрэгтэйд дурдсан юм. Мөн эрс тэс сэрүүн уур амьсгалтай Монгол Улсын хувьд барих гэж байгаа байшингийнхаа дулаалгыг хамгийн сайн хангах хэрэгтэй хэлж байлаа.
(1).jpg)
Зуслангийн байшинтай болсон иргэдийн хувьд дараагийн шийдвэрлэх ёстой ажил нь нойл, бохирыг асуудал билээ. Эх дэлхийгээ хайрлах, дахин ашиглах үйл ажиллагааг дэмжиж байгаа өнөөгийн нөхцөлд энгийн гар аргаар ухсан модон нойл хэдийн хэрэглээнээс гарч эхэлсэн. Үүний оронд та бидний хэлж заншсанаар эко нойл буюу тусгай ухсан нүх бүхий цооногтой, бохир соруулдаг нойлыг илүүтэйгээр сонгохыг зөвлөдөг болжээ. Тус нойл нь төрөл чанараасаа шалтгаалаад 2-7 сая төгрөгийн хооронд үнэтэйгээр баригддаг. Мөн эко нойл нь хашаандаа худагтай болох гэж байгаа айлд тавигддаг хамгийн эхний шалгуур ажээ.
Зуны улиралд уламжлалт нүхэн жорлон хөрс болон ундны усанд нэвчиж бохирдуулдаг төдийгүй гэдэсний халдварт өвчин дэгдэх гол шалтгаан болдог байна. Зуслангийн нөхцөлд нойл барихдаа голоос хамгийн доод тал нь 20 метрийн зайтай барих шаардлагатай.
(2).jpg)
Одоо цагт тухтай бүх зүйлстэйгээ ойрхон амьдрах гэсэн иргэд зуслангийн хашаандаа гүний худагтай болохыг хүсэх болсон. Энэ хүрээнд гүний худаг гаргах зөвшөөрөл бүхий байгууллагуудтай холбогдсон юм.
Гүний худаг гаргах чиглэлээр дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа “Солонгон Ус” ХХК захирал О.Бямба-Очир “Монголчууд тав тухтай амьдрах үүднээс гэр, зуслантайгаа ойрхон худагтай болох нь нэмэгдэж байна. Худгийн өрөмдөлд хийхдээ гол, булгийн уснаас 300 метрийн зайд ухах хэрэгтэй. Энэ нь булгийн халиа гарч ирэхээс сэргийлж байгаа юм. Мөн эрүүл ахуйн шаардлага хангах үүднээс нойлыг эко соруулдаг, шууд хөрсөнд нэвчдэггүй нойл байхыг шаарддаг. Мөн бохироос 10-50 метр зайтай худаг ухдаг. Бохир 10 метрийн тойрогт ойр байгаа тохиолдолд 15-20 метрийн урттай тусгай ган хоолойг тусгаарлалт болгон тавих ёстой. Иргэд худагтай болохын тулд тодорхой хэд хэдэн бичиг баримыг бэлдэж Нийслэлийн байгаль орчны газраас зөвшөөрөл гаргуулах ёстой. Мөн өрөмдлөг хийлгэх гэж байгаа компанийнхаа зөвшөөрлийн эрхийг асууж лавлах хэрэгтэй. Худаг ухах зөвшөөрөл 7-14 хоногт гардаг. Эзэмшиж байгаа газар нь таны нэр дээр ч газар доорх нь Монгол Улсын эзэмшлийнх учир нэг удаадаа 150 мянган төгрөг төлдөг мөн тэмдэгтийн хураамж гэж 2500 төгрөгийг улсад төлдөг. Манай байгууллагын хувьд худаг гаргахад хэр гүн ухахаасаа шалтгаалаад 1 метр нь 140-350 мянган төгрөгийн хооронд үнэтэй байдаг. Манай компанийн хувьд гурван жилийн баталгаа өгдөг. Сүүлийн үед худаг гаргана гэсэн нэрийдлээр иргэдийн луйвардах тохиолдол их байгаа тиймээс сонгосон компанийнхаа зөвшөөрлийн сайтар шалгах ёстой” гэв. Мөн өвлийн улиралд усаа хөлдөөхгүйн тулд ус халааж температур тохируулдаг халаадаг тень тавьж болдог гэнэ.
Зуслангийн байшинтай болохоор шийдсэн бол хамгийн эхэнд гүний ус хайх байгууллагатай холбогдож, тухайн амьдрахаар төлөвлөсөн газартаа гүний худаг гарах боломжтой, усны судалтай эсэхийг шалгуулаарай. Мөн баригдаж дууссан гэрийнхээ ханыг нурааж дахин зардал гаруулахгүйн тулд байшин барихаасаа өмнө бохир болон худгийн ухалт холболтын ажлыг эхэнд нь хийлгэн бэлдээрэй. Гүнээс гаруулсан усаа байшин руугаа оруулахаар төлөвлөсөн бол цооногийн хөлдөөлтийн бүснээс гаргаж хоёр метрээс доош ухсан замаар усны хоолойг тавих хэрэгтэй ажээ.
| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Зусландаа худагтай болоход 14-30 сая төгрөг шаардлагатай |
|
Б.Ганхайч “Астана-2026” их дуулгын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-05-09 18:19:37
2026-05-09 18:09:40
Л.Энхрийлэн “Астана-2026” их дуулгын алтан медалийн төлөө барилдана
2026-05-09 18:03:26
МҮБХ-ны АНУ дахь салбар холбоо тамга, тэмдгээ гардан авлаа
2026-05-09 16:19:05
ДУРСАМЖ ЦУГЛУУЛАГЧ
2026-05-09 11:00:00
ХУУРАМЧ ДИПЛОМЫН АСУУДЛААС БОЛЖ АМИА ЕГҮҮТГЭСЭН БАГШ Т-ИЙН ЭХНЭР Д.ЛХАМСҮРЭН: ХАНЬ МИНЬ ТӨРИЙН 120 САЯ ТӨГРӨГИЙГ АМИАРАА ТӨЛСӨН ДӨӨ
2026-05-09 08:00:00
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-09 08:00:00
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-05-09 08:00:00
“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
2026-05-09 08:00:00
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-05-09 08:00:00
АУЗ Ү.ХҮРЭЛБААТАР: Зохиол, бүтээлтэй холбогдсон энэ амьдралаа би их говийн зэрэглээн дунд чавхдаж яваа зээрийн янзагатай зүйрлэнэ
2026-05-09 08:00:00
Б.Сүхбат “Астана-2026” их дуулгын аварга боллоо
2026-05-09 07:15:00
Г.Наранцэцэг “Астана-2026” их дуулгаас мөнгөн медаль хүртлээ
2026-05-09 07:10:00
“Астана-2026” их дуулгаас Б.Хорлоодой мөнгө, М.Нандин-Эрдэнэ хүрэл медаль хүртэв
2026-05-09 07:00:00
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
2026-05-08 21:41:22
2026-05-08 15:00:00
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100 сая тоннд хүргэх зорилт тавьсан
2026-05-08 13:27:35
Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй байна
2026-05-08 11:41:39
"НАГОЯА-2026" Азийн наадамд оролцох бөхчүүд тодорлоо
2026-05-08 09:28:20
Америкийн монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн болно
2026-05-08 09:13:39
“УЛААНААР БУД, МИНИЙ ҮСИЙГ…”
2026-05-08 08:25:02
Тахь хамгаалах “BACCP” Алтай суманд захиргааны барилга барина
2026-05-08 08:11:27
Элчин сайд У.Нямаүү “Илгээлт-2100”-гийн оюутнуудтай уулзав
2026-05-08 07:41:58
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА ДАВТАЖ ЧАДАХ УУ
2026-05-08 07:23:12
З.Аминхайр, А.Мөнгөнзул нар Азийн аваргын мөнгөн медалийн төлөө тулалдана
2026-05-08 07:10:02
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС 127 ТЭРБУМ ТӨГРӨГ “СЭГСЭРСЭН” ЧИНГИС ХААН БАНКНЫ ЭЗЭН Д.БАТАА ГЭЖ ХЭН БЭ
2026-05-08 07:00:17
Т.НОМИН-ЭРДЭНЭ: 108 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ БНСУ-ЫН ЧУНГ-АНГ ИХ СУРГУУЛЬД ТЭТГЭЛЭГЭЭР СУРАЛЦАЖ БУЙДАА БАЯРТАЙ БАЙДАГ
2026-05-08 07:00:00
МАН-ЫН ӨВӨГЧҮҮЛИЙН АЛДААГ АН-ЫН ХУУЧУУЛ ДАВТАХ ВИЙ ДЭЭ
2026-05-08 07:00:00
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-08 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |