Барилагчдын талбай дээр хаяа нийлэн тойрсон хүлэмжүүд дүүрэн. Энэ хүлэмж дотор хөрсөнд суулгаж тарихад бэлэн болсон модны суулгац, хүнсний ногооны бэлдэц, үрсэлгээг зардаг. Гэрт ургадаг нарийн ногоо, тасалгааны цэцгээс эхлээд, чацаргана, долоогоно жимсний мод хүртэл төрөл бүрээр өрөөстэй. Зорьж ирээд аваад явах нэгэн байхад хажуугаар нь зөрөн өнгөрөхдөө сонирхож, ургуулах аргыг нь заалгаад нарийн ногооны үрслэгээ худалдан аваад “Нэг удаа тариад үзье ургаж байвал дахиад худалдаж авъя” гэх иргэд ч байлаа.
Жаахан охид хүлэмжийн урд дэлгэн тавьсан олон өнгийн цэцэгсийг шохоорхож жижигхэн хуруугаараа дэлбээнд зөөлнөөр хүрч үзээд гэмтээчхээгүй байгаа гэсэн шиг дээрээс, хажуу талаас нь нүдээ онийлгон харна. Охидыг ингэж суух хооронд ээж аав хоёр нь зуслан дээрээ мод тарихаар худалдагчтай яриа өрнүүлнэ. Тэдний өмнө тарьсан мод ургаж чадаагүй, хатсан мөчир болоод үлдсэн гэнэ. Тиймээс энэ жил илүү сайн судалж байгаад тарих гэж байгаа талаар ярьж байлаа. “ Зуслангийн дээрээ тарьсан болохоор хад, чулуу ихтэй газар, хөрсөө дутуу бэлдсэнээс болж ургалт нь зогссон байх. Мод бүрд тохирсон хэмжээтэй ухсан нүх болон хар шороо, элсний холимог хэрэгтэй. Хөрсөө сайн бэлдэж чадвар ямар ч мод асуудалгүй ургана” гэсээр худалдагч бүсгүй хосуудыг дагуулан өөрт байгаа модны суулгацуудын танилцуулж эхлэлээ.
.jpg)
Тун удалгүй худалдан авалт хийгээд гарч ирсэн хос “ Өмнө нь мод тарихдаа хүний бэлэглэсэн модыг тарьсан учраас үнэ ханшийг нь сайн мэдэхгүй үнэтэй байдаг байх гээд мод суулгахаас татгалзаад байсан юм. Сая санаандгүй энэ талбайгаар явж байгаад бодсоноос харьцангуй хямдхан, боломжийн үнэтэй байдгийг нь мэдлээ. Хоёр охинтой болохоор хоёр мод авлаа. Тарьсныхаа дараа тэдэндээ хариуцуулж өгөөд багаас нь байгаль орчноо хайрлах сэтгэлтэй болгоё гэж бодож байна” гэсэн юм.

Дараагийн хүлэмжид тасалгааны цэцэг байсангүй ихэвчлэн төрөл бүрийн модны суулгац, гадаа тариалахад тохиромжтой улаан, ягаан мандлын цэцгүүд байлаа. Хүлэмжийн урд эзэн эмэгтэй бордоо, хар шороо, элс холин хөрс бэлдсэн сууна. Шороо болсон нэг удаагийн бээлийгээ тайлсаар “Одоо цэцэг тарьж амьдарч байгаа орчноо сайжруулдаг болсон цаг. Нэг цэцэг 1500 төгрөг гэж байгаа. Ганцханаар яах вэ дээ 5-10 ширхгээр нь аваад тарьчих. Тарьж ургуулахад их амар цэцэг шүү” гэж хэлсээр урдах ажлаа түүртэлгүй хийнэ.
(2)(1).jpg)
Үзэсгэлэнгийн хүмүүс хөл хөдөлгөөн тасрахгүй, орсон хүн гарч ирэх гэж нэлээд удах ч авсан ургамлаа бариад сэтгэл хангалуун гарч байгаа хүлэмжийн эзнийг Н. Молорэрдэнэ гэдэг. Тэрбээр Барилгачдын талбайд үзэсгэлэн гарч эхэлснээс хойш буюу 2008 оноос хойш жил бүр ирж оролцдог. Харин сая хөл хориотой байх хоёр жилийн хугацаанд түр завсарджээ. Геологич мэргэжилтэй залуу ургамал, ногоо тариалах суулгаж бэлдэх талаар номын эрдэм сонсоогүй ч багаас нь эхлээд эцэг эх нь ногоо тарьж ургуулдаг байсан өөрийн эрхгүй сурсан гэлээ.
.jpg)
-Мод тарихдаа юуг хамгийн их анхаарах хэрэгтэй вэ?
-Шилмүүст мод нь сахлаг үндэстэй байнга шинэ үндэснүүд төлжиж гарч ирдэг. Ялангуяа хөрснөөс шилжүүлэн суулгаж байгаа тохиолдолд сахлаг үндсийг гэмтээхгүйн тулд био ялзмаг болон малын бууцыг хэрэглэж болохгүй, сахлаг үндэс тэр бордоонд түлэгддэг, амьдрах чадвар нь мууддаг. Шилмүүст модын элсэрхэг газар тарих хэрэгтэй. Хэрэв элс багатай газар бол тарихдаа 50 хувьд нь элс хийж өгөх хэрэгтэй. Хамгийн хурдан ургалттай нь шинэс буюу хар мод байдаг. Энэ модны гол онцлох шинж нь экологийг байнга тэнцвэржүүлж байдаг. Үндэс нь доошоо уруу чиглэлтэй ургадаг учраас газрын чулуулгийн ан цавыг нээж гүний усыг дээшээ татаж байдаг.
-Мод тарьсны дараах услагаа болон бордоог хэдий хугацааны давтамжтай хийх ёстой вэ?
-Нэг услахдаа сайн услаад цаашдаа цэнэг усалгааг бас сайн хийх хэрэгтэй. Тарьсан модны тогоо /мод тарих үед ухаж бэлтгэсэн нүх/ ихэвчлэн 60 сантиметрийг диаметрт модын тарьдаг, энэ тогоог дүүргэж услах хэрэгтэй. Долоо хоногийн хугацаанд тогоо дүүргэж услахад 40-70 литр ус орно. Бордоог 21 хоногтоо нэг удаа хийх хэрэгтэй.
-Мандлын цэцгийг одоо зөвхөн хотын тохижилт гэлтгүй хүмүүс хувиараа авч хашаандаа тарьдаг болсон байна. Энэ цэцэг яагаад ийм түгээмэл ашиглагддаг юм бол?
.jpg)
-Тэсвэр сайтай, нэг наст цэцэг энэ жил дэлбээлж ургаад дараа жил ургахгүй, намар хагдарч дуусдаг. Хүмүүс мандлын цэцэг гэж мэдэхээс нэрээр нь сайн мэддэггүй. Хүмүүс ихэвчлэн “Хун цэцэг” “Хилэн цэцэг” гэсэн цэцгүүдийн өөр өөр сортыг авч тариалдаг. Миний хувьд энэ цэцгээс илүү олон наст байгалийн цэцгүүдийг нутагшуулахыг хичээж байна.
-Мод тарихад тохиромжтой хугацаа гэж байдаг юм билээ. Хэзээ тарьвал хамгийн тохиромжтой вэ?
-Модыг анх тарих, шилжүүлж суулгах, талбайд байршуулах гээд өөр өөр байдаг. Модын анх тарихдаа хавар хөлдүү хөрс эсвэл намар тарих хэрэгтэй. Үрээр тарих гэж байгаа бол намрын улиралд, суулгацаар тарих гэж байвал хаврын улирал тохиромжтой. Ер нь модыг заан хугацаанд тарих ёстой гэдэг өрөөсгөл ойлголт. Техник технологи хөгжсөн энэ цагт цэцгийн саванд ургуулж суулгац бэлдэж байна. Газар нь бүүр хөлдүү биш бол хэзээ ч мод тарихад тохиромжтой.

Модны үзэсгэлэн худалдаан дээр ирсэн иргэд дор хаяж нэг модны суулгац худалдан авч байв. Мөн энд худалдаа эрхлээд олон жил болсон наймаачид өмнө нь ганц нэгээр авдаг байсан модны суулгацыг энэ жил илүү их авч байгаа. Үүнийгээ дагаад мод үржүүлэгчид ч ихэссэн талаар дурдсан юм.
.jpg)

| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Мандлын цэцэг үнэ хямд, арчилгаа багатай тул иргэд ихээр худалдан авч байна |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |