• Өнөөдөр 2024-05-17

Монгол адууг эрлийз адуутай уралдуулахгүй байхыг шаардлаа

2021-06-04,   462

Улсын наадамд монгол адууг эрлийзээс тусад нь уралдуулах асуудлыг хуульчилж өгөхийг шаардаж, Монголын Үндэсний морин уралдаан уяачдын холбооноос мэдээлэл хийлээ.
 
Хооронд нийлүүлээд уралдуулж ирсэн нь баяр наадмыг будлиантуулах гол асуудал болдог. Өөр өгөгдөлтэй, хурдлуулах зорилгоор гаргаж авсан эрлийз адууг Монгол наадамд монгол адуутай уралдуулахаар хүссэн хүсээгүй монгол адууг уяачидтай нь наадмаас шахаж гаргаж байна. Ингэж болохгүй бөгөөд уламжлал тасарч наадам наадам биш болж байна гэдэг нийгмийн хурц асуудлыг бид тавьж байна. Наадмаас наадам дамжин зунждаг хөдөөгийн ард түмэн, малчин монгол уяачид наадамдаа ирж чадахаа байлаа. Наадамд ирэхийн тулд адуугаа эрлийзжүүлэх тулгалтад орж байна" гэлээ.

Монгол адууг эрлийз адуутай уралдуулахгүй байхыг шаардлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188