• Өнөөдөр 2025-04-18

Сонгинохайрхан дүүргийн зам засварын ажил энэ сард дуусна

2021-06-02,   330

    Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд засварын ажил үргэлжилж байна. Энэ талаар тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас "Есдүгээр хороонд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Баянхошуу дэд төвийг хөгжүүлэх төслийн хүрээнд 3.4 км авто зам тавихаар болсон. Уг ажлын хүрээнд нэг км дутуу орхигдсон зам засварын ажил үргэлжлэн хийгдэж байна. 
Тус зам нь 76 дугаар сургуулийн баруун талд 300 орчим метр, тус хорооны Баруунбаян-Уулын 16 дугаар гудамжнаас Хувьсгалчдын гудамж буюу төв зам хүртэлх 700 орчим метр үргэлжлэх юм.  Зам засварын ажил зургаадугаар сард бүрэн дуусаж, ашиглалтад орно" хэмээн мэдээллээ.
 

Сонгинохайрхан дүүргийн зам засварын ажил энэ сард дуусна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188