• Өнөөдөр 2025-07-05

Вакцинд хамрагдаагүй 25-44 насныхан халдвар авах нь их байна

2021-06-02,   545

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаны хүмүүс Баянзүрх дүүрэг дэх дархлаажуулалтын цэгт ажиллалаа. Өнөөдөр вероссел, файзер вакцин хийж байгаа учраас дархлаажуулалтын цэгт ачаалал их байв. Улсын хэмжээнд иргэдийн I тунд хамрагдалт 89.8, II тунд хамрагдалт 64 хувьтай байна. Харин нийслэлийн хэмжээнд I тунд хамрагдалт 99.8, II тунд хамрагдалт 78.3 хувьтай байгаа юм. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “25-44 насныхан коронавирусийн халдварт их өртөж байна. Мөн 0-17 насны хүүхэд халдвар авах нь нэмэгдэж байгаа. 25-44 насны 130 мянган хүн вакциндаа хамрагдаагүй” хэмээв. Өөрөөр хэлбэл, вакцинд хамрагдаагүй иргэд халдвар авах нь их байгаа юм.
 
Баянзүрх дүүрэгт өнөөдөр найман цэгт вакцин хийж байна. Дархлаажуулалтын цэгт ажиллаж байгаа эмч нар иргэд вакциндаа идэвхтэй хамрагдаж байгааг хэлж байлаа. Файзер вакциныг тавдугаар сарын 29-нөөс хийж эхэлсэн. Тус вакциныг хөгжлийн бэрхшээлтэй, гэрийн асаргаанд байдаг, архаг өвчтэй болон хөхүүл хүмүүст хийж байгаа юм.

Вакцинд хамрагдаагүй 25-44 насныхан халдвар авах нь их байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188