• Өнөөдөр 2025-04-18

Б.УУГАНБАЯР: Сүүлийн 24 цагийн хугацаанд 1143 хүнээс коронавирусийн халдвар илэрч, гурван хүн нас барлаа

2021-06-02,   465

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хүргэж байна. Эрүүл мэндийн яамны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 7000 гаруй хүнээс шинжилгээ авахад 1143 шинэ тохиолдол батлагдлаа.
 
Үүнээс нийслэлд 1052 , хөдөө орон нутагт 91 тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нийт 60372 болж байна. Мөн хугацаанд коронавирусийн халдвараар өвчлөөд эмчлүүлж байсан 419 хүн эмнэлгээс, 266 хүн гэрийн хяналтаас гарч нийт  685 хүн бүрэн эдгэрчээ. Харамсалтай нь халдварын нэн хүнд хэлбэрээр гурван хүн нас барсан” гэлээ.
 

Б.УУГАНБАЯР: Сүүлийн 24 цагийн хугацаанд 1143 хүнээс коронавирусийн халдвар илэрч, гурван хүн нас барлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188