• Өнөөдөр 2025-04-18

Боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртлээ

2021-06-02,   461

      Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болсон боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд ОБЕГ-ын харьяа Аврагч биеийн тамир техник-спортын хорооны гурван тамирчин оролцож, хоёр хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээн тавдугаар сарын 21-31-ний өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд эрэгтэйчүүдийн 69 кг-ийн жинд  ОУХМ Б.Мишээлт, эмэгтэйчүүдийн 51 кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг нар хүрэл медалийн эзэн болсон юм. Залуу тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны медалиудаа хүртлээ гэж ОБЕГ-ын харьяа Аврагч биеийн тамир техник-спортын хорооноос мэдээллээ.
 

Боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр хүрэл медаль хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188