• Өнөөдөр 2025-05-08

Онцгой байдлын алба хаагчид найман иргэний амийг аварчээ

2021-06-02,   593

Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн Яргайтын ам гэдэг газарт Ланд 100 маркын автомашин усанд суусан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж найман хүний амь, эд хөрөнгийг авран хамгаалжээ.
Түүнчлэн Завхан аймгийн Онцгой байдлын газар гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, эрэн хайх аврах бүлгийнхээ үйл ажиллагааг дэмжиж морьд худалдан авч, эмээл болон бусад дагалдах хэрэгслүүдийг алба хаагчдынхаа хүчээр бэлтгэж энэ оны тавдугаар сараас эхлэн эрэн хайх, аврах үйл ажиллагаанд ердийн хөсөг морь, эрэлч нохой ашигладаг болсон байна.
 
Ингэснээр ой хээрийн түймэр, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор баяр амралтын өдрүүдэд Улиастай, Алдархаан сумын ногоон бүсэд Богдын гол, Чигэстэй голын эргээр морин эргүүлийг ажиллуулжээ. Аврах ажиллагаанд морь ашиглаж байгаа нь үр дүнгээ өгч байгаа аж.

Онцгой байдлын алба хаагчид найман иргэний амийг аварчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188