Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнийн нийслэлийн иргэд сонгогчидтойгоо хийх уулзалт үргэлжилж, өнөөдөр Баянгол дүүрэгт болж өнгөрлөө. Уулзалтын үеэр нэр дэвшигч С.Эрдэнэ "Та бүхнийхээ сонголтоор НИТХ-д дөрөв, УИХ-д гурван удаа сонгогдож ажилласан. Энэ хугацаанд маш олон хууль, дүрэм журмуудыг санаачилж, батлалцаж, хэрэгжүүлж ажилласан. Ялангуяа УИХ-д байхдаа 71 хуулийн төсөл санаачилж, 41 хуулийг батлуулсан. Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулийг санаачилж, 780 гаруй мянган иргэнд энэ боломжийг олгосондоо баяртай байдаг.
Эмэгтэйчүүд, ээжүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулж мөн олон хууль санаачилж ажилласан байна.
Тухайлбал, манай улсын 120 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг анх удаа санаачилж батлуулсан. Бие даасан хуультай болсноор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө эрх зүйн боломж нээгдсэн. Улс орныхоо бодит бай
Нэр дэвшигч С.Эрдэнэ Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа |
|