• Өнөөдөр 2025-04-18

Монголын боксчид Азийн аваргаас гурван алт хүртлээ

2021-06-01,   460

АНЭУ-ын Дубай хотноо 2021 оны сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Өчигдөр (2021.05.31) тэмцээний эрэгтэйчүүдийн жин тус бүрийн аваргын тулаанууд явагдаж, Монгол Улсаас 56 кг-ын жинд ОУХМ Х.Энх-Амар Узбекистаны Миразизбек Мирзахалиловтой учраа таарч, 3:2-оор ялснаар алтан медаль хүртлээ.
 
Мөн 60 кг-ын жинд ОУХМ Э.Цэндбаатар Ираны Данияал Шахбахштай финалд учраа таарч, 5:0-ээр илт давуу ялалт байгууллаа. Ингэснээр тэрбээр Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга болж байна. Түүнчлэн 64 кг-ын жинд  ОУХМ Б.Чинзориг алтан медаль хүртсэнээр Монголын финалд шалгарсан гурван тамирчин бүгд алтан медаль хүртлээ.
 
Азийн наадмын мөнгөн медальт, ОУХМ Б.Чинзориг аваргын төлөө Энэтхэгийн Шива Тапатай тулалдаж, 3:2-оор ялалт байгуулсан бөгөөд тивийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтан боллоо. Тэрбээр өмнө нь 2017 онд мөнгө, 2019 онд хүрэл медаль хүртээд байлаа. Энэ удаагийн Азийн аваргаас эрэгтэй 49 кг-ын жинд О.Өнөболд, 69 кг-ын жинд Б.Мишээлт, эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Л.Алтанцэцэг, 54 кг-ын жинд Э.Мичидмаа, 75 кг-ын жинд М.Мягмаржаргал нар хүрэл медаль хүртлээ.

Монголын боксчид Азийн аваргаас гурван алт хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188