• Өнөөдөр 2025-04-18

Эрүүгийн 305 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ

2021-05-31,   543

Нийслэлийн прокурорын байгууллага энэ сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 196 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 459 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 21 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад дөрвөн шаардлага тус тус бичиж хүргүүлжээ.
Өнгөрсөн долоо хоногт 2161 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж, 305 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
 

Эрүүгийн 305 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188