Коронавирусийн PCR шинжилгээг хуурамчаар үйлдсэн гэх асуудалд нэр холбогдоод байгаа эмч нарын төлөөлөл мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.АРИУНАА “Монгол Улсын хэмжээнд цар тахлын өвчлөл ихэсч, хүний амь олноор хорогдож байгаа энэ үед хууль хяналтын байгууллагын эцсийн шийдвэр гараагүй байхад ажилчдын маань нэр хүндийг сэвтээх зохисгүй үйлдэл хийж байгаа учраас хэвлэлийн хурал зарлалаа.
Цар тахал гэдэг бол хэн ч өвчилж болохоор аюулт өвчин. Бид халдвар, хамгааллын хувцсыг 30 минут өмсөхөд амьсгал боогдоод хэцүү байдаг. Тэгэхэд цар тахалтай нүүр тулан тэмцэж буй эмч, мэргэжилтнүүд жилийн 365 хоногийн 200 гаруй хоногт бүтэн 24 цагаар энэ хувцсыг өмсөн, ажиллаж байна. Зарим эмч нар “Хаврын цагт дотуураа нимгэн хувцастай, хамгаалалтын цагаан хувцсыг өмсөөд явахад нуруунаас хөлрөөд, хайраад өвдчихлөө” гэж хэлээд ирж байсан. Дээрээс нь хөл хорио тогтоосон үед гадуур цайны газар ажиллахгүй, зарим эмнэлэгт цайны газар байхгүй учир хоол ундаа идэхгүйгээр өдөржин хоосон ажиллаж, орой нь энэ хувцсаа тайлахдаа хоол унд идэж байна. Бодит байдал ийм байна. Бид хамгийн нэгдүгээрт өвчтөнүүдээ эмчилж, халдварын эсрэг ажиллах зорилготой. Үүнийг битгий сонгуулийн ажил, улстөртэйгөө хутгаарай. Гурван сая хүний амийг авран хамгаалах ажлыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хийхгүй. Эрүүл мэндийн ажилчид л хүний амийг аварна. Эрүүл мэндийн яамны сайдаа, та УОК-ын захирамжийг үг дуугүй биелүүлэх бус салбарынхаа дуу хоолойг сонсоочээ. Биднээс гаргаж байгаа саналыг цааш дамжуулж, хурдтай бай гэж хэлмээр байна.
"Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн байгууллагын 500 гаруй хүн халдвар аваад байна"
Энэ бол бодит тоо. Үүнээс ч илүү болно. Эдгээр эмчийг хэн орлох вэ гэдэг тодорхойгүй байна. Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтэн гэдэг зүгээр олддог мэргэжил биш. 10 гаруй жил суралцаж байж мэргэшдэг.
Халдварын тархвар судлаач эмч гэхэд л улсын хэмжээнд зөвхөн ХӨСҮТ-д нийт зургаан хүн байна. Тэд халдвар авбал оронд нь хэн ажиллах вэ. Тэгэхээр энэ хүмүүсийг амрааж, цалин хөлсийг нь хүрэлцээтэй өгмөөр байна. Хүний нөөцийн хомсдол үүсч байгаа учир орон нутгаас эмч, ажилтан татаж байгаа. Хэдий орон нутгаас эмч, ажилтан авчирч байгаа ч тэндэхийн ажил нь доголдоно. Иймд эрүүл мэндийн салбарын дуу хоолойг сонсож, зөв шийдвэр гаргамаар байна.
PCR-ийн шинжилгээ маш нарийн технологитой явагддаг. Тэр шинжилгээ нэгэнт PCR-ийн аппаратанд орсон л бол түүнийг хэн ч өөрчлөх, хуурамчаар үйлдэх боломжгүй. Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос шинжилгээний хариу хуурамчаар үйлддэг гэх асуудалд нэр холбогдсон гурван эмчид өмгөөлөгч авч өгч, үнэн зөвөөр шийдвэрлүүлнэ” гэв.
"Лаборант хүн PCR шинжилгээний хариуг гаргадаг эрх бүхий хүн биш"
ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөл, лаборант н.Энхцэцэг “Би коронавирусийн шинжилгээнд яваад 1.5 жил болж байна. Хавьтлын болон голомтын шинжилгээг авч, сорьцын лабораторид өгдөг. Сорьцын лабораториос цаашаа PCR-ийн лабораторид хүргэдэг. Ингээд 8-10 цагийн дараа шинжилгээний хариу лабораторийн эмч нар гаргадаг. Иймд лаборант хүн шинжилгээний хариуг гаргадаг эрх бүхий хүн биш. ХӨСҮТ-ийн 850 гаруй эмч, ажилтанг жил гаруйн хугацаанд янз бүрээр хэлж, тэдний дархлааг унагаж байна. Цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийг битгий тэгээрэй гэж хүсье” гэлээ.
| Х.АРИУНАА: Гурван сая хүний амийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бус эрүүл мэндийн ажилчид л хамгаална |
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |