Коронавирусийн PCR шинжилгээг хуурамчаар үйлдсэн гэх асуудалд нэр холбогдоод байгаа эмч нарын төлөөлөл мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга О.Баатарчулуун "ХӨСҮТ-д Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас хяналт шалгалт орсон нь үнэн. Энэ шалгалт орсноос хоёр хоногийн дараа livetv.mn телевизийн цахим хуудсанд “ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд Монгол Улсыг коронавирусийн цар тахалд живүүлсэн үү” гэсэн хүндхэн гарчиг, тодорхой зохиол, жүжиглэлттэй нэвтрүүлэг гарсан. Энэ нэвтрүүлэг гарснаар цар тахлын голомтонд ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдэд маш хүнд цохилт болсон. Мөн ард иргэд хүнд байдалд орсон. Бодит байдлыг илт гуйвуулсан, ХӨСҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилчдыг буруутгасан энэ нэвтрүүлэг гарснаар цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүд энэ хоёр хоногийн хугацаанд сэтгэл санааны хүнд дарамтанд байлаа.
Өчигдөр миний бие PCR шинжилгээг хуурамчаар үйлдсэн гэх асуудалд нэр дурдагдсан эмч нартай уулзсан. Тэд “Ажилдаа төвлөрч чадахгүй, нойргүй хонож байна. Бид цар тахлын эсрэг хоёр жил тэмцэж, хийсэн ажлынхаа төлөө яагаад буруутгагдаж байгаа юм бэ. Бид ийм буруу юм хийх хүмүүс биш” гэж уйлаад хэлж байна.
Тэр хүмүүс мэдээлэл хийх байсан ч лабораторын ачаалал ихэссэнтэй холбоотойгоор ажлын байран дээрээ үлдсэн. Өчигдрөөс эхлэн шинжилгээний хариу хуурамчаар үйлддэг байсан нь нотлогдлоо гэх мэдээлэл гарч эхэлсэн. Тэр бүү хэл н.Сайханхүү эмчийг “21000 хүний шинжилгээг 80000 төгрөгөөг авч, 1.7 тэрбум төгрөг идсэн байна, Арай ч дээ” гэсэн мэдээллийг цахим сүлжээнд явуулж эхэллээ. Үүнийг бид зохион байгуулалттай, цар тахлын дэгдэлтийн бурууг ХӨСҮТ-ийн эмч, ажилчдад зохион байгуулалттайгаар гүтгэн, тохож байна гэж ойлгож байгаа. Бүх бурууг ХӨСҮТ рүү чихэж байгаа утга бүхий зураг хүртэл явагдсан.
Шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн гэдэг нь хуулийн байгууллагаар батлагдаагүй байхад шууд буруутай мэт мэдээллийг гаргаж байна. Үнэхээр буруутай бол бид хариуцлагаа хүлээе. Буруугүй нь тогтоогдвол бид нэр төрөө маш хурдан сэргээмээр байна.
Бид цар тахлын голомтод 1.5 жил хоёргүй сэтгэлээр зүтгэж, ажиллаж ирсэн. Ингэж ажиллаж байхад төр засгийн гаргаж буй шийдвэрүүд зөв байсан уу. Халдварын тоо 1000 давж, хоногийн нас баралт нэмэгдэхээр байгаа бодит байдлыг ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд УОК, Засгийн газарт нөхцөл байдал хүндрэх нь байна шүү гэж хэлж байсан. Хөл хориогоо зөв, үр дүнтэй байлга гэдгийг хэлсэн. Сайд нарын хажууд байгаа зөвлөх, эрдэмтдийн баг юу хийж байна вэ. Та нарын явуулж байгаа хариу арга хэмжээ буруу гэдгийг хэлмээр байна. Цар тахлын голомтод ажиллаж байгаа төрийн байгууллагын ажилчид нас барж, эмч, эмнэлгийн ажилтнууд олноороо халдвар авч эхэллээ. Ийм үед бие биенийгээ буруутгаж, чичлэхгүйгээр халдварын тархалтын эсрэг хамт баймаар байна. Цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч, ажилчдыг битгий буруутга. Бидэнд итгэл, урам хэрэгтэй байна” хэмээн ярилаа.
| О.БААТАРЧУЛУУН: Цар тахлын дэгдэлтийн бурууг ХӨСҮТ-ийн эмч, ажилчдад зохион байгуулалттайгаар тохож байна |
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |