Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 16-нд бүртгэгдсэн галын дуудлага, мэдээллийг хүргэж байна. Өчигдөр аж ахуйн нэгж, байгууллагын өмч болон хувийн өмчид гал гарсан тухай найман дуудлага онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, Говь-Алтай аймагийн Есөнбулаг сум, Түмэн багийн “Задгай” гэх газарт дугуйт ачигч шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 17:18 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 17:46 цагт очиход “Мандал голомт” компанийн тоосгоны үйлдвэрт “Ralex-290 LC-7A” загварын дугуйт өргөгч шатаж байсныг 18 минут ажиллаж унтраажээ.
ОБЕГ-т өчигдөр ирсэн гал түймрийн дуудлага:
-Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Санто” хотхонд хог шатаж байна гэх дуудлагө өчигдөр 09:05 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 09:12 цагт очиход тус хотхоны нэгдүгээр давхраас 16 дугаар давхар хүртэлх цахилгаан дамжуулах кабел утас шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна. Утаажилтын бүсээс 75 иргэнийг гаргасан бөгөөд угаартсан найман иргэнийг Нийслэлийн түргэн тусламжийн төвд хүргэжээ.
-Говь-Алтай аймгийн Дарви сум, II багийн “Эрдэнэ толгой” гэдэг газар малчин С-ын дөрвөн ханатай гэр өчигдөр 01:00 цагт шатсан тухай мэдээллийг хүлээн авчээ.
Энэ тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 12:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.
-Баянхонгор аймгийн Баянлиг сум, Хатансуудал багийн “Задгай”-д иргэн Д-ийн 5 ханатай гэр дөрөвдүгээр сарын 15-нд 22:30 цагт шатсан тухай мэдээллийг хүлээн авсан.
Иргэн Д-ийн 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга өчигдөр 15:08 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
-Хэнтий аймгийн Биндэр сум, II багийн “Өлзийт” хорооллын 15 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 16:31 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 16:34 цагт очиход иргэн У-ын 1.5х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
-Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны “Уяачид”-ын нэгдүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 16:39 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 16:52 цагт очиход иргэн Т-ын таван ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
-Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны 28 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 18:41 цагт хүлээн авсан.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 18:50 цагт очиход иргэн Б-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
-Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Баянтөхөм”-ийн долдугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 17-ны 01:16 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 01:25 цагт очиход иргэн Б-ийн 2х2 метрийн хэмжээтэй амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан байна.
| Галын улмаас найман иргэн угаартаж, утаажилтын бүсээс 75 иргэнийг гаргажээ |
|
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |