Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4.4-д заасан эд мөнгөний хонжворт сугалаа гаргах үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг Сангийн яамнаас олгоно гэж заасны дагуу эд мөнгөний хонжворт сугалаа гаргах хүсэлт гаргасан аж ахуйн нэгжид холбогдох журмын дагуу Сангийн яамнаас тусгай зөвшөөрөл олгодог.
Тус яамнаас 2020 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр эд мөнгөний хонжворт сугалаа гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон “Эгнэшгүй Их” ХХК 2021 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр ТВ9 телевизээр олон нийтийн дунд зохион байгуулсан сугалаат нэвтрүүлгийн үеэр хууль тогтоомж зөрчсөн, иргэдийн эрх ашгийг хохироосон, тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэн ирүүлсэн материалаасаа зөрүүтэй үйл ажиллагаа явуулсан, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг ноцтой зөрчсөн байж болзошгүй үйлдэл гарсан тул тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг хууль тогтоомжийн дагуу нягтлан шалгаж байна.
“Эгнэшгүй Их” ХХК-ний үйл ажиллагаа хууль тогтоомж зөрчиж, иргэдийн эрх ашигт хохирол учруулсан байж болзошгүй мэдээллийг тус яамнаас Эрүүгийн цагдаагийн газар болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Татварын ерөнхий газарт хүргүүлж холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна.
| САНГИЙН ЯАМ: “Эгнэшгүй их" компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх асуудлыг шалгаж байна |
|
Нийслэлийн Уяачдын Холбоо, БНСУ-ын Жэжү хотод бага хурлаа хийлээ
2026-06-24 08:05:08
Италийн мекано нэхмэлийн салбарын бизнес эрхлэгчдийн семинар болов
2026-06-24 07:27:20
2026-06-24 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ХҮРГЭН Д.ГАЛМАНДАХ ТӨСВИЙН ТЕНДЕР ТОНШООД ЭХЭЛЖЭЭ
2026-06-24 07:00:00
2026-06-24 07:00:00
П.Наранбаяр : Монгол, казакаар нь талцуулах нь буруу
2026-06-23 14:03:36
Ч.Мөнхзаяа: Шинжилгээ өгч байгаа 100 хүн тутмын найм нь элэгний хорт хавдартай байна
2026-06-23 11:51:45
Д.Мөнхжаргал: “Тайга” фестивалийн зохион байгуулагчид гэрээ байгуулаагүй, албан ёсны зөвшөөрөл аваагүй байсан
2026-06-23 11:36:33
Германы Кемниц хотод Монголчуудын наадам боллоо
2026-06-23 08:02:22
Элчин сайд Д.Булган, Монгол-Италийн нийгэмлэгийн тэргүүнтэй уулзав
2026-06-23 07:43:33
Б.НЭРГҮЙ: 18 НАСТАЙГААСАА “СҮХБААТАР” ОНГОЦЫГ ЗАЛУУРДАЖ ЯВСАН БИ ГУРВАН ҮЕИЙН КАПИТАН ШҮҮ ДЭЭ
2026-06-23 07:11:26
ШҮЛХИЙ ӨВЧИН АЙЛЫН ХОТНООС ГАРАВ УУ, ХУРГАН ДАРГА НАРЫН ХАЛААСНААС ТАРХАВ УУ, Х.АЛТАНГЭРЭЛ ДАРГА АА
2026-06-23 07:00:00
АРДЫН НАМЫНХАН ТЭРГҮҮНД ЗАЛАРЧ, АРД ТҮМЭН СҮҮЛ МУШГИЖ БАЙНА
2026-06-23 07:00:00
ГАВЬЯАТ БАГШ О.САРАНТУЯА: ТӨГӨЛДӨР ХУУР БОЛ МИНИЙ АМЬДРАЛ
2026-06-23 07:00:00
АРЛЫН ЖИЖИГ УЛС КАБО ВЕРДЕ ДАШТ-Д ГАЙХАШРУУЛЖ БАЙНА
2026-06-23 07:00:00
ТАТВАР ГЭДЭГ ТАТАЖ УНАГАХ БОДЛОГО БИШ
2026-06-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |