Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Эрх зүйт төр- Иргэний итгэлцлийн реформ” ыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн үйлчилгээг иргэн төвтэй, иргэндээ ээлтэй, хурдан шуурхай болгох зорилго тавин өнөөдрөөс эхлэн “ЯВУУЛЫН ОФФИС”-ыг ажиллуулж эхэлжээ.
Хууль зүй, дотоод хэргийн яамны явуулын оффис Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдах 7 буудлын эцэс \10:00-12:00\ Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдах Шар хадны эцэст \14:00-16:00\ ажиллаж иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм.
Иргэд ЯВУУЛЫН ОФФИС-оор Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа 11 агентлаг буюу
Жишээлбэл; Хууль зүйн туслалцааны төвөөс явуулын оффисоор дамжуулан улсын өмгөөлөгчид иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгч, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ авах эрх, нөхцөл, боломжийн талаар мэдээлэл хүргэнэ. Мөн иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран шуурхай, хүртээмжтэй хүргэх “Хуульч AI” хиймэл оюунд суурилсан хууль зүйн зөвлөгөөний аппликейшнийг танилцуулна гэнэ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас явуулын оффист иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх, суллагдсан болон хорих ял эдэлж байгаа эсэх лавлагаа, тодорхойлолт, ялын төрөл, хугацааны өмнө суллагдах хуулийн үндэслэл, шаардлага хангасан мэдээлэл болон хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа, албадлагын арга хэмжээ, зорчих эрхийг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдээ мэдээллийг өгөхөөс гадна шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, хүүхдийн тэтгэлгийн төлбөрийг хэрхэн гаргуулах болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдээллийг өгч, иргэн, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг тухай бүр шийдвэрлэж, төрийн цахим үйлчилгээний "ХУРДАН" киоск төхөөрөмжөөс төр, хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 600 орчим үйлчилгээ, лавлагаа, тодорхойлолтыг иргэнд гарган өгөх юм.
Шүүх шинжилгээний ерөнхий газраас шинжээчийн дүгнэлттэй холбоотой өргөдөл гомдлын шийдвэрлэлт, хууль эрх зүйн зөвлөгөө болон сэтгэлзүйн зөвлөгөө, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох үйлчилгээ үзүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллагаас Иргэний улсын бүртгэл, лавлагаа үйлчилгээг үзүүлж, мөн иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч, иргэдийн зүгээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч хариу өгч ажиллана.
Хил хамгаалах ерөнхий газраас Хилийн хоригтой эсэх лавлагаа, хилийн бүс зурваст нэвтрэх лавлагаа, Улсын хилээр нэвтэрсэн лавлагаа, архивын лавлагаа, Гадаад улсад зорчих эрхийн лавлагаа, Хилийн боомтод нэвтрэх зөвшөөрөл, Өргөдөл гомдол илгээх заавар зэрэг үйлчилгээг авч болно.
Мөн иргэд та бүхэн энэхүү явуулын оффисоор үйлчлүүлэхдээ Орон сууцны залилан, цахим залилан, гэрээ хэлэлцэл хийх зөвлөгөө мэдээллийг мэргэжлийн хуульчдаас авч зөрчлөө арилгуулж, жолооны болон иргэний үнэмлэхээ газар дээр нь хэвлүүлэн авах боломжтой боллоо.
| ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ЯВУУЛЫН ОФФИС” АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ |
|
Э.Дэлгэрмаа дэлхийн аваргын шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-10-28 16:08:13
ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙД Т.МОТЭГИ: Ой хамгааллын мэргэжилтнүүдээ Монгол руу илгээнэ
2026-10-28 15:25:00
“Болдтөмөр Ерөө Гол” ХХК мэдэгдэл гаргалаа
2026-10-28 15:04:57
Б.Хулан, Э.Даваанасан, Т.Энхжин нар дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-28 14:18:05
Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
2026-10-28 13:57:10
Ц.Идэрбат: Вакцин дотооддоо үйлвэрлэхэд зориулж 1.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн
2026-10-28 13:51:56
Элчин сайд В.Оюу Тайланд Улсын Гадаад хэргийн сайдтай уулзав
2026-10-28 13:06:15
Ж.БЯМБАСҮРЭН: Зөвшөөрлийг зохих журмын дагуу олгосон ч хилчдийг зориудаар гал тавьсан мэтээр буруутгаад байна
2026-10-28 11:58:17
Жүдо бөхийн “BARNAUL CUP 2026”-гаас 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-10-28 11:46:24
Ватиканаас XIII-XIV зууны Монголын түүхийн ховор 38 баримтыг хуулбарлан авав
2026-10-28 11:26:54
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 20 асуудал хэлэлцэнэ
2026-10-28 10:43:21
"Алтан намар" хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно
2026-10-28 10:40:40
Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Төрбат томилогдлоо
2026-10-28 09:51:48
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-10-28 08:00:00
МУГТ Л.ЭНХРИЙЛЭНГИЙН ЭМЭЭ Л.МӨНХНАСАН: ОХИН МИНЬ ДАШТ-ЭЭС “ТАНЫ ЗАХИСАН ХАВИРААГ ХИЙЖ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ” ГЭЭД ИНЭЭСЭЭР ИРСЭН
2026-10-28 07:36:04
Манай долоон бөх дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдана
2026-10-28 07:10:00
МУУГЗ Б.МАГСАРЖАВ: Ээжийгээ амьд байхад “Насны намар” дууг бичиж, аюултай нүгэл үйлдсэн хүн дээ, би
2026-10-28 07:00:00
ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ НЬ СҮЙТГЭСЭН ГАДНЫН ИРГЭНД БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНООЖ, КОМПАНИЙГ 500 САЯ АМ.ДОЛЛАРООР ТОРГОЖ БАЙЖЭЭ
2026-10-28 07:00:00
Т.ЭНХЖИН ДЭЛХИЙН АВАРГЫН ХОЁР ДАХЬ ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ДАЙРАЛТ ХИЙНЭ
2026-10-28 07:00:00
“ШУВУУ” АЖИЛЛАГААНЫ АВТОР ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ӨӨРӨӨ “ШУВУУ” БОЛЖ ИРЭХ ҮҮ
2026-10-28 07:00:00
2027 ОНЫ ТӨСВИЙН 2.6 ИХ НАЯДЫН АЛДАГДЛЫГ "ОЮУТОЛГОЙ"-Н НОГДОЛ АШГААР НӨХӨЖ БОЛНО, БОЛОХГҮЙ
2026-10-28 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |