Дотоод хэргийн их сургуулийн 91 дэх удаагийн төгсөлтийн баярын ёслолын ажиллагаа өнөөдөр (2025.06.21) Сүхбаатарын талбайд боллоо. Үндэсний аюулгүй байдлыг хангах нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд хүчин зүтгэхээр цэргийн цолоо гардан авсан төгсөгчдөд Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар нар баяр хүргэж, амжилт хүслээ. Мөн ёслолын ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны газар, албадын дарга нар харьяа агентлагуудын удирдлагууд оролцлоо. Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар Сүхбаатарын, Цэргийн гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт Дотоод хэргийн их сургуулийн 2024-2025 оны шилдэг төгсөгчдөд цол, энгэрийн тэмдэг, диплом гардуулж, ажлын амжилт хүслээ.
Тэрээр “Гэмт хэрэгтэй тэмцэх, хилийн аюулгүй байдлыг хангах, авран хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шинжлэн магадлах ажлын эрдэм ухаанд суралцахад цэл залуу нас, бие сэтгэл, сонсогч ахуй үеэ зориулсан Дотоод хэргийн их сургуулийн төгсөгчид та бүхэн Эрдэм мэдлэгийн эзэн, эх орны хүү, охин болон төлөвшиж, төрийн тусгай албанд хүчин зүтгэх хүсэл тэмүүлэл дүүрэн байгааг харахад нэн бахархалтай байна” гэдгээ илэрхийлсэн юм. Дотоод хэргийн их сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилд Удирдлагын академийг магистрын хөтөлбөрөөр 24, Цагдаагийн сургууль, Хилийн албаны сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль, Онцгой байдлын сургууль, Эрх зүй, нийгмийн ухааны сургууль, Шинжлэн магадлах ухааны сургуулийг бакалаврын 18 хөтөлбөрөөр 530 гаруй сонсогч, суралцагч амжилттай төгсөж байна. Дотоод хэргийн их сургууль нь 1934 оны Ардын сайд нарын зөвлөлийн тушаалаар Дотоодыг хамгаалах газрын “Хязгаарын ба гүйцэтгэх ажилтан бэлтгэх сургууль нэртэйгээр үүсэн байгуулагдаж өдгөө, Удирдлагын академи, Цагдаагийн, Хилийн албаны, Онцгой байдлын, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны зэрэг бүрэлдэхүүн болон харьяа 11 сургууль, мэргэжлийн боловсролоос эхлээд докторын шаталсан сургалт хүртлэх 50 хөтөлбөр хэрэгжүүлж байна. Дотоод хэргийн их сургууль, хамтын ажиллагааныхаа хүрээнд АНУ, ХБНГУ, ОХУ, БНХАУ, БНСУ, Энэтхэг, Турк, Вьетнам, Казакстан, Тайланд зэрэг 10 гаруй орны 30 гаруй ижил төрлийн мэргэжлийн их дээд сургууль, сургалт сурталчилгааны байгууллагуудтай хамтран ажиллаж олон улсын түвшинд ажиллах боловсон хүчнийг дотоод хэргийн салбартаа бэлтгэж байна.
| Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар Дотоод хэргийн их сургуулийн 91 дэх удаагийн төгсөлтийн баярт оролцлоо |
|
П.Энхиманлай Азийн пара наадмын 100 м-ийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |