• Өнөөдөр 2025-09-10

"НҮҮДЭЛЧИН" ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг дөрөвдэх жилдээ 2025 оны наймдугаар сарын 21-24-ний өдрүүдэд Тайж хайрханы бэлд зохион байгуулахаар төлөвлөж байна. 
Ажлын хэсгийн хурлаар фестивалийн хүрээнд зохион байгуулах үйл ажиллагаа, ерөнхий төлөвлөгөө, дэд ажлын хэсгүүдийн уялдаа холбоо, зохион байгуулалтыг сайжруулах
талаар санал солилцлоо. 
 
 Энэ удаагийн фестивалийн онцлох үйл ажиллагаанууд:
  •  “Нүүдэлчдийн ертөнц: өнгөрсөн ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал 
  •  Жуулчдад зориулсан үндэсний болон орон нутгийн онцлог бүхий “хоолны гудамж” 
  • Талбайн тохижилттой “camping area”
  • Монгол Улсын шилдэг өвлөн уламжлагчдын үндэсний жагсаалтыг шинэчлэн батлах (108 өвлөн уламжлагч
  • Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн, худалдаа 
  •  Олон нийтэд зориулсан “медиа арт” үзэсгэлэн, бүтээлүүд 

"НҮҮДЭЛЧИН" ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188