Үнийн өсөлт жилийн өмнөхөөс 8,2 хувиар өссөн нь цахилгаан хэрэглээний төлбөр нэмэгдсэнтэй холбоотой аж. Мөн үүнд хамгийн их нөлөө үзүүлсэн хүчин зүйлсийн жагсаалтыг орон сууц, ус, түлшний үнэ эзэлж байна. Түүнчлэн хувцас, бөс барааны үнэ ч тодорхой хувиар нөлөөлжээ.
Үүнээс гадна аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний хагас жилийн байдлаар 18.6 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 532.0 тэрбум төгрөгөөр багасжээ. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 13.5 их наяд төгрөг болж 1.1 их наяд төгрөгөөр багассан нь голлон нөлөөлсөн байна. Тухайлбал, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 2.4 их наяд төгрөг, газрын тос олборлолт 78.9 тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.
Харин боловсруулах салбарын нийт үйлдвэрлэл 3.4 их наяд төгрөг болж өмнөх оныхоос 6.7 хувиар өссөн. Үүнд, хүнсний бүтээгдэхүүн 104.8 тэрбум, ус ундааны үйлдвэрлэл 73.6 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлснийг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
| Үнийн өсөлтийн гол шалтгаан цахилгааний төлбөр нэмэгдсэнтэй холбоотой |
|
О.Сүлдхүү Азийн аваргын хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
2026-04-11 13:33:18
Азийн аваргад эмэгтэйчүүд багийн дүнгээр 3-р байрт орлооо
2026-04-11 10:43:26
ЭЭЖИЙН ТУХАЙ СЭТГЭЛ БҮЛЭЭЦҮҮЛЭХ ШҮЛГҮҮД
2026-04-11 07:14:24
МОНГОЛЫН ХАМГИЙН ӨНДӨР Д.РАГЧАА АГСНЫ ЭЭЖ Ш.СЭРЖМЯДАГ: МИНИЙ ХҮҮ “ЭЭЖ ЭЭ, БИ ХОЁР САНТИМЕТР ӨСЧИХСӨН БАЙНА” ГЭЭД БӨӨН БАЯР БОЛДОГ СОН. БИ Ч ХҮҮГЭЭ ДАГААД ХӨӨРЧИХДӨГ БАЙЖ БИЛЭЭ
2026-04-11 07:13:02
"ШАР ГЭГЭЭ", "ГАЛБИНГАА", "ЗАДЛААГҮЙ ЗАХИА", "АМЬДРАЛД ХАЙРТАЙ" КИНОНЫ АЯЛГУУГ ХИЙСЭН Б.САНЧИР
2026-04-11 07:11:33
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
2026-04-11 07:08:46
“АЛТАН ХАЛБАГА ЗУУЖ” ТӨРСӨН Г.ТЭМҮҮЛЭН
2026-04-11 07:07:24
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |