Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахуун импортлогч аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтаар, шатахууны тогтвортой нийлүүлэлтийг хангах, ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ, ОХУ-ын дотоод нөхцөл байдал тодорхойгүй байгаатай холбоотойгоор шатахууны хангамжид эрсдэл үүсэхээс сэргийлж, 30 хоногийн нөөцийг тогтмол барих шаардлагатай талаар санал солилцлоо.
Мөн ОХУ-ын Роснефть компанийн Ангарскийн үйлдвэр 2025 оны наймдугаар сарын 10-наас есдүгээр сарын 10-ны хооронд урсгал засварт орохоор төлөвлөгдсөнтэй холбогдуулан шатахууны захиалга, төлөвлөлтийг уялдуулан зохион байгуулах шаардлагатайг талууд ярилцлаа.
Түүнчлэн Засгийн газрын 2025 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар шатахууны хангамж, нийлүүлэлтийн нөхцөл байдлыг танилцуулж, нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болон Сангийн сайдад үүрэг чиглэл өгсөн бөгөөд холбогдох шийдвэрүүдийг ойрын хугацаанд танилцуулах юм.
Дашрамд дурдахад, Монгол Улсын шатахууны хэрэглээ жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд 2025 оны эхний хагас жилд 1.36 сая тонн шатахуун импортолжээ.
Импортын үйл ажиллагаа явуулж буй 65 аж ахуйн нэгжийн 14 нь зах зээлийн 84 хувийг бүрдүүлж байгаа бол нийт импортын 70 хувийг ОХУ-ын “Роснефть” компани хангаж байна.
2025 оны долоодугаар сарын 18-ны байдлаар улсын хэмжээнд А-80 бензин 3 хоног, Аи-92 23 хоног, Аи-95 42 хоног, Дизель түлш 20 хоног, ТС-1 түлш 53 хоногийн нөөцтэй байна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
| Шатахууны нөөцийг тогтвортой байлгахад анхаарна |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |