• Өнөөдөр 2025-07-21

Spacetop G1 100 инчийн виртуал дэлгэцтэй зөөврийн компьютерыг танилцууллаа

Израйлын Sightful компани уламжлалт дэлгэцийг бүрэн халж, бодит байдлын (AR) нүдний шилээр ажилладаг шинэ төрлийн зөөврийн компьютер Spacetop G1-ийг танилцууллаа. Энэхүү төхөөрөмж нь хэрэглэгчийн өмнө 100 инчийн виртуал дэлгэц үүсгэж, хаана ч ашиглах боломжтой юм.
Spacetop G1-ийн онцлог:
Тусгай AR шил нь нүдэнд харагдах 100 инчийн виртуал дэлгэц үүсгэнэ.
Техникийн үзүүлэлт Snapdragon QCS8550 чип, 16GB RAM, 128GB UFS 3.1 санах ой, Wi‑Fi 7, 5G дэмжлэгтэй.
OLED нүдний шил нь 90Hz давтамжтай өндөр нягтралын дүрс дамжуулах боломжтой.
Ердийн зөөврийн компьютероос хөнгөн тул хаана ч авч явахад тохиромжтой.
SpaceOS үйлдлийн систем нь нууцлал өндөр хамгаалалттай тул олон цонхыг зэрэг ажиллуулах боломжтой.
Тус төхөөрөмжийн нүдний шил нь дэлгэцийг зөвхөн хэрэглэгчид харагдуулдаг учир олон нийтийн газар ажиллахад ч хувийн орчин бүрдүүлж өгнө. Дэлхийн технологийн томоохон хэвлэлүүдийн мэдээлснээр Spacetop G1 нь ойролцоогоор 1,900 ам.долларын үнэтэй. 2025 оны аравдугаар сараас эхлэн захиалагчдын гарт хүрч эхлэх ажээ.
Эх сурвалж: https://www.sightful.com/product

Spacetop G1 100 инчийн виртуал дэлгэцтэй зөөврийн компьютерыг танилцууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188