• Өнөөдөр 2025-07-21

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол усны түвшин нэмэгдэж байна

2025-07-21,   103

     Долдугаар сарын 21-ний өдрийн байдлаар Орхон голын усны түвшин Өлзийт, Орхонтуул сумдын орчимд, Онги гол Сайхан-Овоо, Булган гол Байтаг сум орчмоор усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см тус тус нэмэгдсэн байна.Мөн Орхон гол Өлзийт /Архангай/, Хархорин сум, Байдраг гол Баянбүрд орчимд үерийн түвшинг 15-20 см даван үерлэж байна.

     22-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгааладээрх голууд болон гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож , хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол усны түвшин нэмэгдэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188