• Өнөөдөр 2025-07-21

С.Баярбилэг: Хэрэгт холбогдсон байж болзошгүй хоёр иргэнийг эрэн сурвалжилж байна

“Эрэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Т, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү С нар хүн зодсон гэх мэдээллийн талаар бид мэдээлсэн. Энэхүү хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг Тэрбээр “Энэ сарын 18-19-ны 03:30 цагийн үед хүүхдийн 100 орчимд бусдад зодууллаа гэсэн дуудлага бүртгэгдсэн. Дуудлагын дагуу харьяа цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа үргэжилж байна. Олон нийтийн сүлжээнд нэр бүхий улс төрчийн хүүхдүүд байсан тухай мэдээллүүд явж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдээллийг хэлэх боломжгүй. Энэ хэрэгт иргэн Т, С нарыг холбогдуулан шалгаж байна. Хохирогчийн биеийн байдал сайнгүй эмнэлгийн байгууллагад эмчилгээ хийлгэж байгаа. Шалгалтын явцад энэхүү хэрэгт холбогдсон байж болзошгүй хоёр иргэнийг эрэн сурвалжилж ажиллагаа явагдаж байна” гэлээ.
 

С.Баярбилэг: Хэрэгт холбогдсон байж болзошгүй хоёр иргэнийг эрэн сурвалжилж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-21 12:39:15
    Зочин: SEXSEER VANXANDI80955877
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188